Дотоодын цэргийн Төвийн бүсийн тусгай салбарууд спортын зургаан төрлөөр өрсөлдөнө

     Орчин цагийн Цагдаагийн байгууллагын 101 жилийн ой, Дотоодын цэрэг үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ой энэ онд тохиож байна. Энэхүү түүхт ойн хүрээнд цэргийн алба хаагчдын эрүүл мэнд, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, бие бялдрыг хөгжүүлэх, харилцаа хандлагыг дээшлүүлэх хэлбэрээр олон талт арга хэмжээг хөтөлбөрийн дагуу зохион байгуулан ажиллаж байгаа юм. Уг ажлын хүрээнд Дотоодын цэргийн Төвийн бүсийн тусгай салбаруудын дунд Спортын бага наадам зохион байгуулж, өнөөдөр нээлтээ хийлээ. 

     Бага наадам сагсан бөмбөг, олс таталт, ширээний теннис гэх мэт спортын зургаан төрлөөр зохион байгуулагдах бөгөөд Дотоодын цэргийн тусгай салбарууд харилцан туршлага солилцох, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, Эрдэнэт үйлдвэр, Орхон аймгийнхаа бүтээн байгуулалттай танилцуулах аж. 

     Тэмцээнд Дархан уул аймаг дахь Дотоодын цэргийн 822-р тусгай салбар, Орхон аймгийн Усны эх үүсвэрийг хамгаалах 821-р тусгай салбар, Эрдэнэт үйлдвэрийн Гэрээт хамгаалалтын 816-р тусгай салбарын бие бүрэлдэхүүн оролцож байна. 

     Орхон аймаг дахь Дотоодын цэргийн 816-р тусгай салбарын захирагч, хурандаа Ц.Баянмөнх: “1978 оны 7-р сарын 19-нд  Эрдэнэт үйлдвэрийн харуул хамгаалалтын 816-р тусгай салбар анх байгуулагдсан түүхтэй. Эрдэнэт үйлдвэртэй хамтран ажиллаж ирсэн ууган байгууллагын нэг. Өөрөөр хэлбэл байгуулагдсан цагаасаа 24 цагийн тасралтгүй үйл ажиллагаатай улсын онцгой объектын харуул хамгаалалт, аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. Нийт 22 постод үүрэг гүйцэтгэдэг. Мөн манай Цагдаагийн газрын харьяа 822-р тусгай салбар Эрдэнэт хотын цэвэр усны эх үүсвэрийг 24 цагаар зургаан постод хамгаалах үүрэг гүйцэтгэж байна. Ташрамд тэмдэглэхэд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” тарих үндэсний хөдөлгөөний хүрээнд Цагдаа, Дотоодын цэргийн байгууллагаас “Байгалиа бүтээе” нөлөөллийн аян зарласан. Энэ аяны хүрээнд манай байгууллагууд амьдрах орчноо тохижуулах зорилгоор мод тарьж ургуулах, мэргэжлийн байгууллагуудтай хамтарсан сургалт зохион байгуулж ажиллана” хэмээн онцлов. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг
Г.ГАНБОЛД: Шинэ үйлдвэржилтийн байнгын хороо нь хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн бодлогыг тодорхойлно
Л.МӨНХБААТАР: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн баталгааг хангахад УИХ онцгой анхаарч ажиллана

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %