Эрдэнэт үйлдвэрт бүтээмжийн менежментийн тогтолцоог нэвтрүүлнэ

     Анх 2005 онд бүтээмжийн хөдөлгөөн Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэрээс эхэлсэн түүхтэй. Эдүгээ Хөгжлийн хэлтсийн хамт олон бүтээмжийн үйл ажиллагааг ахисан шатанд гаргаж, менежментийн тогтолцоог нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд бүтцийн нэгжүүдийн бүтээмжийн үйл ажиллагаанд хэмжилт шинжилгээ хийх бэлтгэлээ ханган, удирдах ажилтнуудад анхны сургалтыг зохион байгууллаа. Эрдэнэт үйлдвэрийн тасралтгүй найдвартай ажиллагаа хүнээс шууд хамааралтай. Тиймээс ажлаа сайжруулж, бүтээмжээ дээшлүүлэхэд чиглэсэн олон санал санаачилгыг уурхайчид гаргаж, бодит ажил болгон хэрэгжүүлж байна. 2005 онд Баяжуулах үйлдвэрийн бүтээмжийн хөдөлгөөн эхэлж байсан бол 2015 оноос үйлдвэрийн хэмжээнд бүтээмж, инновацын тогтолцоо бий болж, өнөөдрийг хүртэл өргөжжээ. Энэ хугацаанд уурхайчдаас 53 мянга орчим санал гарч, бүтээмж чанарын 400 дугуйланд 10 мянга орчим сайжруулалтын ажил хийгдсэн байна. Эдгээр сайжруулалтын ажлын үр дүнд 13 тэрбум төгрөгийн эдийн засгийн ашигтай ажиллажээ. Бүтээмжийн чиглэлээр тасралтгүй сайжруулалт хийсэн 17 жилийн туршлагатай Эрдэнэт үйлдвэр үйл ажиллагаагаа ахисан түвшинд гаргаж, менежментийн тогтолцоог нэвтрүүлэх зорилттой ажиллаж байна. Уг ажлын хүрээнд бүтцийн нэгжийн удирдлагууд, эдийн засагчид, бүтээмжийн хэмжилт шинжилгээ хийх ажилтнууд анхан шатны сургалтад хамрагдав. Энэ удаагийн сургалтыг “Байгууллагын бүтээмжийн менежментийн тогтолцоо ба бүтээмжийн хэмжилт шинжилгээний үүрэг, ач холбогдол” сэдвээр зохион байгуулсан. Мөн Хөгжлийн хэлтэс нь “Эрдэнэт цогцолбор” дээд сургуультай хамтран, үйлдвэрийн шинэ ажилтнуудад зориулсан модуль 1.2 сургалт, ахисан шатны арга хэрэгслүүдийг танилцуулсан модуль 2.2 сургалтыг явуулж ирсэн туршлагатай.  Тус хэлтсийн хамт олон Эдийн засгийн хэлтэстэй хамтран, үйлдвэрийн бүх бүтцийн нэгжид бүтээмжийн сүүлийн 5 жилийн хэмжилт судалгаа хийжээ. Энэ жилээс бүтцийн нэгжүүд хагас жил тутамд бүтээмжээ хэмжиж, оролцоогоо үнэлүүлэхээр боллоо.     

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %