Ш.ДАВААХҮҮ: Эрдэнэт үйлдвэрийн 42 дугаар спартакиадад одоогоор 3000 гаруй тамирчин оролцоод байна

     Эрдэнэт үйлдвэрийн спортын 42 дугаар спартакиад ид үргэлжилж байна. Спортын 17 төрлөөр зохион байгуулагдах тус спартакиадын волейбол, сагсан бөмбөгийн залуучуудын төрөл, ширээний теннис, бадминтон, олс таталтын тэмцээний шилдгүүд тодорч, одоогоор Ил уурхай, Автотээврийн цех, Баяжуулах үйлдвэр, Засвар угсралтын цех, Засвар механикийн завод тэргүүлж явна. Өнгөрсөн пүрэв гарагт Спорт цогцолбороос Эрдэнэт үйлдвэрийн спортын 42 дугаар спартакиадын явцын талаар мэдээлэл хийх үеэр Ш.Даваахүү даргатай цөөн хором ярилцлаа. 

-Эрдэнэт үйлдвэрийн Спорт цогцолборын үйл ажиллагааны чиглэлийн талаар товч танилцуулна уу? 

-Манай цогцолбор Эрдэнэт үйлдвэрийн ажилтан, албан хаагчдыг нийтийн биеийн тамир спортоор идэвхтэй хичээллүүлэх, тэдний бие бялдрыг эрүүл чийрэг байлгах, хөдөлмөрийн өндөр бүтээмжтэй ажиллуулах чиг үүрэгтэй үйл ажиллагаа явуулдаг. Үүний зэрэгцээ Орхон аймгийн иргэд, хүүхэд залуусын дундаас авьяас чадвартай, биеийн тамир спортын тодорхой төрлүүдээр сонгон хичээллэдэг хүмүүсийг олон улсын түвшинд өрсөлдөхүйц хэмжээний өндөр зэрэглэлийн тамирчин болгон бэлтгэхэд мөн үйл ажиллагаагаа чиглүүлдэг. Бид үйлдвэрийн ажилтнуудынхаа бие бялдрыг эрүүлжүүлэн чийрэгжүүлэх хүрээнд гурван гол чиглэл барьж ажиллаж байна. Тухайлбал, нийтийн биеийн тамир спортын олон төрлийн секц дугуйланд ажилтнуудыг хамруулах, үйлдвэрийн газрын бүтцийн нэгжийн ажилтан, албан хаагчдын дунд спортын олон төрөлт тэмцээн зохион байгуулах, Эрдэнэт үйлдвэрийн нэрэмжит спартакиадыг уламжлал болгон зохион байгуулах гэсэн чиглэлээр ажилладаг. 

-Эрдэнэт үйлдвэрийн спортын уламжлалт спартакиад хэзээнээс эхлэлтэй вэ? 

-Үйлдвэр ашиглалтад орсон жил анхдугаар спартакиад болж байсан гэхээр уг нь үйлдвэртэйгээ чацуу юм. Харамсалтай нь сүүлийн хоёр жилд дэлхий нийтийг хамарсан цар тахлаас шалтгаалаад спартакиад тасарсан. Эрдэнэт үйлдвэр маань энэ жил 44 дэх жилдээ ажиллаж байна. Харин спартакиад маань спортын 42 дугаар наадам гэж явж байгаа нь ийм учиртай. Анх спортын 5-7 төрлөөр зохион байгуулагдаж   байсан  түүхтэй. Өнгөрсөн хугацаанд ажилтнуудынхаа оролцоог нэмэгдүүлэх, дэлхий нийтэд шинэ тутам хөгжиж байгаа спортыг дэмжин хөгжүүлэх зорилгоор зохион байгуулах төрлийг аль болох нэмэгдүүлж ирсэн. Өнөөдөр бид спортын 17 төрлөөр Эрдэнэт үйлдвэрийн 42 дугаар спартакиадыг зохион байгуулж байна. Бид спартакиадын үйл ажиллагааг бүтэн жилийн хугацаанд төлөвлөж, удирдамжуудыг урьдчилан боловсруулж, үйлдвэрийн удирдлагуудаар батлуулан өндөр зохион байгуулалттай явуулдаг.

-Энэ жилийн спартакиадын ерөнхий удирдамж товхимол хэлбэрээр гарсан нь ажилтнуудад их таалагдаж байгаа.

-Бүтэн жил ашиглах ерөнхий удирдамжийг товхимол хэлбэрээр хэвлэж, үйлдвэрийн газрын бүтцийн нэгжийн бүх цехийн удирдлага, арга зүйч нарт хүргүүлсэн. Спортын тэмцээн уралдаанууд удирдамжид заасан цаг хугацааны дагуу эрэмбэ дарааллаар болно. Өнөөдрийн байдлаар Эрдэнэт үйлдвэрийн спартакиадын зургаан төрөл явагдаж өндөрлөсөн. Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдээр олс таталтын тэмцээн амжилттай зохион байгуулагдсан.  

Долоо дахь нь газрын теннисний тэмцээн болно. Оны төгсгөлд хаалтын томоохон үйл ажиллагаа зохион байгуулж, спартакиадын нэгдсэн дүнгээр эхний байруудад шалгарсан хамт олон, арга зүйч нар, удирдлагууд, өндөр амжилт гаргасан тамирчдыг шагнаж урамшуулах юм.  

-Спартакиадын нэгдсэн дүнг хэрхэн хийж байгаа вэ? 

-Бид ажилтнуудынхаа хамрах хүрээг тэлэх зорилгоор 200-аас дээш хүнтэй цехүүдийг том, 200-аас доош хүнтэйг жижиг цех гэж ангилан өрсөлдүүлж, хоёр ангиллаар байр эзлүүлж байгаа. Жилийн эцэст хамгийн бага онооны системээр дүн гаргана. Спартакиадад эмэгтэй тамирчид багатай цехийг, эрэгтэй ажилтан цөөнтэй цехтэй нийлүүлэх маягаар олон хүн хамруулах, өрсөлдөөнийг зөв тэгш байлгах үүднээс зохицуулалт хийсэн. Мөн волейбол, сагсан бөмбөгийн төрөлд 40-өөс дээш насныхан тэмцээнд оролцох идэвхийг нь хангах үүднээс ажилтнуудын хүсэлтийн дагуу 40-өөс дээш насныхны волейбол, сагсан бөмбөгийн тэмцээнийг эрэгтэй, эмэгтэй багуудын дунд зохион байгуулж, спартакиадын дүнд оруулж дүгнэхээр болсон.

-Дараагийн зохиогдох тэмцээн газрын теннис юм байна. Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын хувьд шинэ төрөл. Орчин нөхцөл хэр бүрдсэн бэ?  

-Манай спартакиадын спортын 17 төрөл дунд шинэ төрөл орж ирсэн нь газрын теннис буюу талбайн теннис. Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд спортын шинэ төрлийг хөгжүүлэхэд маш санаачилгатай, дэмжлэг туслалцаа үзүүлж ажилладаг. Үүний нэгэн жишээ нь 2018 онд олон улсын стандартад нийцсэн талбайн теннисийн дөрвөн корттой шинэ талбайг хөрөнгө оруулалтаар байгуулсан. Энэ талбайгаа бид Орхон аймгийнхаа хэмжээнд, үйлдвэрийн ажилтан, албан хаагчдын дунд чамгүй ашиглаж, өөрийн талбай дээрээс улсын чанартай уралдаан тэмцээнд өрсөлдөхүйц хэмжээний тамирчид түрүүчээсээ төрж байна.  Цаашид бид энэ спортыг олон нийтэд танилцуулан хөгжүүлж, олон шилдэг тамирчдыг төрүүлэх чиглэлд ажиллана. Сонирхсон хүүхэд, залуус, ажилтнууд ирж энэ спортын сайхныг мэдэрч, амжилт гаргах орон зай нээлттэй байгааг дашрамд дуулгая. Спартакиадад шинээр багтсан талбайн теннисний тэмцээний хувьд том, жижиг цех гэсэн ангиллаар эхний гурван байр эзлүүлээд, буцаад үнэмлэхүй аварга шалгаруулах байдлаар дүгнэнэ. 

-Одоогоор 42 дугаар спартакиадад хэчнээн ажилтан хамрагдаад байна? 

-Бид Эрдэнэт үйлдвэрийн нийт ажилтнуудын 30 хувийг спортоор тогтмол хичээллэгч болгох, 70 хувийг спортын уралдаан тэмцээнүүдэд идэвхтэй оролцогч болгох зорилт тавьдаг. Спортоор тогтмол хичээллэгч гэдэг нь спортын тодорхой төрлөөр долоо хоногт гурваас доошгүй удаа хичээллэж байгаа сонирхогч юм. Харин тэмцээн уралдаанд идэвхтэй оролцогч гэдэг нь сард хоёроос доошгүй удаа ямар нэгэн спортын уралдаан тэмцээнд оролцдог хүнийг хэлнэ. Бид энэ зорилтдоо үндсэндээ хүрсэн. Өнөөдрийн байдлаар давхардсан тоогоор Эрдэнэт үйлдвэрийн 3000 гаруй тамирчин спартакиадад оролцоод байна. Жилийн эцэст нийт тэмцээн уралдаанд оролцогчдын дүнг тооцож тайландаа тусгадаг. Өмнөх жилүүдэд давхардсан тоогоор 11000-15000 ажилтан оролцсон байдаг. Энэ бол үйлдвэрийн ажилтнуудын бие бялдрыг эрүүлжүүлэн чийрэгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан үйл ажиллагаа болдог.

-Спартакиадад өвлийн спортын төрлүүд орсон уу? 

-Спартакиад өвөл, зуны гэсэн ангиллаар болдог. Ирэх 10-р сараас өвлийн спортын тэмцээнүүд зохиогдоно. Уулын орой булаалдах, уулын цана, гүйлтийн цана, цасан дээрх буухиа, мөсний шагай, сноубоард зэрэг өвлийн найман спортын төрөл багтсан байгаа. Өвлийн спартакиад уламжлал ёсоор 12-р сард эхлээд гуравдугаар сард дуусдаг юм. Энэ жилийн хувьд цар тахлаас шалтгаалаад ирэх 10-р сар хүртэл хойшлогдсон.  

-Цаг гаргасанд баярлалаа.
 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг
Г.ГАНБОЛД: Шинэ үйлдвэржилтийн байнгын хороо нь хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн бодлогыг тодорхойлно
Л.МӨНХБААТАР: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн баталгааг хангахад УИХ онцгой анхаарч ажиллана

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %