Энэрлийн хүүхдүүд “Аавдаа бид хайртай” хүндэтгэлийн тоглолтоо толилууллаа

     Эрдэнэт  үйлдвэрийн дэргэдэх хүүхдийн “Энэрэл” төвийн 30 жилийн ойд зориулсан “Аавдаа бид хайртай” дурсамж, хүндэтгэлийн тоглолт Соёл урлагийн цогцолборын тайзнаа тоглогдлоо. Энэхүү тоглолтыг Эрдэнэт үйлдвэрийн харьяа “Энэрэл” төв, Орхон аймгийн Хүүхэлдэйн театрын үүсгэн байгуулагч, нэрт сурган хүмүүжүүлэгч, тус төвийн захирал асан Ц.Хүрэлбаатар агсны гэгээн дурсгалд зориулан, уламжлал болгож 19 дэх жилдээ тоглож байна. Тэртээ 1992 онд хагас болон бүтэн өнчин хүүхдийг өсгөж хүмүүжүүлж, ажил амьдралын гараанд хөтлөх зорилготой  Эрдэнэт үйлдвэрийн дэргэд хүүхдийн асрамжийн “Энэрэл” төв байгуулахаар Ц.Хүрэлбаатар агсан санаачилж, нээж байсан бол эдүгээ тус төв нь  олон зуун хүүхдийг сургаж бойжуулсан 30 жилийн түүхтэй том байгууллага болж, бэхэжжээ. Тус төвийнхөн 30 жилийн ойн үйл ажиллагаагаа үүсгэн байгуулагч Ц.Хүрэлбаатар багшийнхаа гэгээн дурсгалд зориулж, түүний төрсөн өдрөөр “Аавдаа бид хайртай” хүндэтгэлийн тоглолт, өдөрлөгөөр эхлүүлж байна. 

     Тоглолтонд тус төвийн сургуулийн насны 40 гаруй сурагчид оролцож, авьяас билгээ толилууллаа. Хүүхдүүд сүүлийн нэг сарын турш бэлдэж, өмнөх жилүүдийн зарим урлагийн үзүүлбэрүүдээ эргэн дурсах үүднээс нэмж, бие даасан тоглолтоо бүрдүүлжээ. “Аавдаа бид хайртай” хүндэтгэлийн тоглолтонд Орхон аймгийн Хүүхэлдэйн театр болон Соёл урлагийн цогцолборын уран бүтээлчид хамтран ажилласан байна. Хүндэтгэлийн тоглолтыг Ц.Хүрэлбаатар агсны гэр бүл үр хүүхдүүд болон орон нутгийн төр захиргааны байгууллага болон Эрдэнэт үйлдвэрийн удирдлага, “Энэрэл” төвийн үе үеийн багш ажилтнууд, хүндэт зочид хүрэлцэн ирж, сонирхов.     

Энэрэл төвийнхөн 30 жилийн ойдоо зориулан олон хэлбэрийн үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд ирэх 8 сард төвийнхөө үе үеийн бүх ажилтан, хүүхдүүдийн хамтарсан дурсамж өдөрлөг хийж, ахмад багш нартаа хүндэтгэл үзүүлнэ гэж нийгмийн ажилтан Д.Оюунчимэг ярилаа. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %