Баяжуулах үйлдвэр оны эхний 4 сард 55 мянган тонн хүдэр илүү боловсруулав

М.Балжинням
Сэтгүүлч
Баяжуулах үйлдвэр оны эхний 4 сард 55 мянган тонн хүдэр илүү боловсруулав

     Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэр 4 сарын үйлдвэрлэлийн төлөвлөгөөг 100-аас дээш хувиар биелүүллээ. Оны  эхний  дөрвөн сарын байдлаар, төлөвлөгөөнөөс 55 мянган тонн хүдэр илүү боловсруулав. Түүнчлэн үйлдвэрлэлийн бусад үзүүлэлт төлөвлөгөөнөөс давж биелсэн дүнтэй байна. Цехийн хэмжээнд урсгал засвар болон бүтээн байгуулалтын  ажлууд ч төлөвлөгөөний дагуу тасралтгүй үргэлжилж байна. 

Энэ оны эхэнд баяжмалын ачилт хоёр сар гаруй хугацаанд саатсантай холбоотойгоор тус цехэд 104 мянга орчим тонн зэсийн баяжмал задгай болон савласан байдлаар хуримтлагдсан байв. Ачилт 1 дүгээр сарын сүүлээр хэвийн болж, өнгөрсөн сард хоногт 30-35 вагон зэсийн баяжмал ачсанаар өнөөдрийн байдлаар 37 мянган тонны үлдэгдэлтэй байна. Цаашид ачилт хэвийн хийгдэж, үлдэгдлээ ачаад дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгааг цехийн удирдлага онцлов.   
 

Б.Баттөгс
Зурагчин

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.