“Эрдэнэтийн бал-2022” бүжгийн уламжлалт 26 дахь наадам эхэллээ

     “Эрдэнэт үйлдвэр”-ийн Соёл, урлагийн цогцолбороос уламжлал болгон зохион байгуулдаг “Эрдэнэтийн бал-2022” бүжгийн уламжлалт 26 дахь наадмын үйл ажиллагаа эхэллээ. “Эрдэнэтийн бал” бүжгийн наадмыг бүжгийн спортын Төвийн бүсийн “Оюу” холбооны тэргүүн МУСТА Д.Ганчулуун санаачилж байв. Энэ удаагийн наадам 4 дүгээр сарын 29-нөөс 5 дугаар сарын 16-ны хооронд үргэлжилж, дүнгээ гаргах юм. Монгол улсад уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 45 жилийн түүхэн ойг угтан зохион байгуулж буй 26 дахь наадамд Формейшн бүжиг буюу Стандарт бүжиг, Латин бүжгийн эвлүүлэг, Үндэсний цэнгээнт бүжиг төрлөөр Орхон аймгийн залуучууд, ахмадын хамтлаг, Эрдэнэт үйлдвэрийн хамтлагууд оролцохоор бэлтгэл хангаж  байна. Эрдэнэт үйлдвэрээс оролцох 18 хамтлаг, бүжигчдийн 90% нь 25-39 насны ажилтнууд байгаа аж.  

     Наадмын үндсэн шалгаруулалт энэ сарын 10, 11-ний өдрүүдэд Орхон аймгийн насанд хүрэгчид, 14, 15-ны өдрүүдэд Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын дунд зохион байгуулагдана. Энэ удаагийн “Эрдэнэтийн бал-2022” наадамд үйлдвэрийн Зураг төслийн хүрээлэн, “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолбор, Спорт цогцолбор, “Эрдэнэт” сувиллын цогцолбор, Ус хангамжийн цех, Тээвэр ложистикийн төв зэрэг 12 цех бие даасан  хамтлаг бүрдүүлж байгаагаараа онцлогтой. Наадмыг Монголын бүжгийн спортын холбооны шүүгч, дасгалжуулагч, багш эрхтэй шүүгчид шүүх юм байна.    


 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %