Бүтцийн нэгжүүдэд ISO 30400 стандартыг баталгаажуулах дотоод аудит хийж байна

     Өнгөрөгч онд Эрдэнэт үйлдвэр Хүний нөөцийн менежментийн тогтолцооны ISO 30400  багц стандарт нэвтрүүлсэн. Эдгээр стандартыг баталгаажуулах ажлын хүрээнд бүтцийн нэгжүүдэд дотоод аудит хийж байна. Гуравдугаар сард Ил уурхай, Авто тээврийн цехэд дотоод аудит хийсэн аж. Энэ 4, 5-р сард Засвар механикийн завод болон Баяжуулах үйлдвэрийн хэмжээнд дотоод аудит хийгдэнэ. Дотоод аудит хийснээр Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаанд Хүний нөөцийн менежментийн тогтолцоо стандартын хэмжээнд байгаа эсэхийг тогтоох юм. Мөн бүтцийн нэгжүүд стандарт шаардлагад хэр нийцэж байна, хэр сайжруулах ажлууд байгааг тогтоож цаашид хийх ажлаа төлөвлөх ажээ. ЗХНБГ-ын Тэргүүлэх мэргэжилтэн Б.Болор-Эрдэнэ: “Энэ оны 11 сар хүртэл үйлдвэрийн бүх цех, нэгжүүдэд дотоод аудит хийхээр төлөвлөсөн. Монгол Улсын хэмжээнд Монос групп ISO 30400 цогц стандартыг үйл ажиллагаандаа анх нэвтрүүлж батламж авсан байдаг. Харин Эрдэнэт үйлдвэр уул уурхайн салбарт төдийгүй Төрийн өмчит үйлдвэрийн газраас анх удаа ISO 30400 цогц стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн.  Аливаа байгууллагын үйл ажиллагаа тогтсон стандартын дагуу явагдах ёстой. Стандартын ойлголт урд нь зөвхөн бүтээгдэхүүн үйлдвэрлэл дээр яригдаж байсан. Өнөөдөр менежментийн тогтолцоо буюу удирдлагын түвшинд хүртэл стандарт байх ёстойг дэлхий нийт хүлээн зөвшөөрсөн. Тэгэхээр Хүний нөөцийн багц стандарт бол залуу стандарт. Энэхүү жишиг стандартыг дэлхийн тэргүүлэх орнууд 2016 онд баталж мөрдөн ажиллаж байгаа. Уг стандартыг манай улс 2018 онд баталгаажуулж авсан. Эрдэнэт үйлдвэр Хүний нөөцийн 13 аудитор бэлтгэсэн. Энэ бүрэлдэхүүнээр ажиллаж байна. Өнгөрсөн онд Хүний нөөцийн багц стандарт нэвтрүүлэх дөрвөн сарын үйл ажиллагаандаа зөвлөх үйлчилгээ авсан. Бүх цех нэгжийн Хүний нөөцийн ажилтнуудыг M-1, 2, 3 сургалтад хамруулсан. М-3 дотоод аудитын сургалтаар 13 хүний нөөц бэлтгэгдэж гарсан байгаа. Эдгээр хүмүүс дотоод аудит хийгээд явж байна” гэв.  

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %