Улсын олимпиадад Эрдэнэт үйлдвэрийн багууд тэргүүллээ

     ШУТИС-ийн Механик тээврийн сургуулиас санаачлан Металл боловсруулалт, инженерчлэлийн холбоо, ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиуд, их, дээд сургуулиуд, үндэсний үйлдвэрүүдтэй хамтран улсын хэмжээнд жил бүр “Монгол инженер” нэгдсэн үйл ажиллагаа зохион байгуулдаг уламжлалтай. Эрдэм шинжилгээний хурал, Техникийн механик болон  CAD/CAЕ/CAМ-ын олимпиад гэсэн гурван төрөлтэй  “Монгол инженер-2022” үйл ажиллагаа өнгөрсөн долоо хоногт боллоо.      

CAD/CAЕ/CAМ-ын олимпиадад “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Засвар механикийн заводын инженер зохион бүтээгч Г.Энхбат, А.Лхагва, О.Отгондаваа, Е.Жүзжасар, мастер О.Отгондаваа нар оролцов.  Уг олимпиад  оюутан, инженер техникийн ажилтан, багийн төрлөөр явагдлаа. 

Инженер техникийн ажилтны ганцаарчилсан төрөлд 23 байгууллагын 77 ажилтан ур ухаан, мэдлэг, чадвараа сорин өрсөлдсөнөөс Засвар механикийн заводын инженер, зохион бүтээгч Е.Жүзжасар дэд байр, мастер О.Отгондаваа тусгай байр эзэллээ.    

Багийн төрөлд инженер техникийн дөрвөн ажилтнаас бүрдсэн 15 баг оролцсоноос Засвар механикийн заводын баг тэргүүн байр эзэлсэн юм.

    Харин Техникийн механикийн олимпиадад “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Механик инженер-2 ангийн оюутан Б.Батсанаа, У.Билгүүн, А.Далайхүү, механик инженер-4 ангийн оюутан Б.Чойжамц, А.Даржаа нар  оролцож, багаараа тэргүүн байр эзэлж, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэн боллоо. Оюутан залуус, багш, судлаач инженерүүдийн мэдлэг, ур чадвар, инженерчлэлийн оновчтой шийдлийг дэмжих, судалгааны ажлын үр дүнг дэлгэрүүлэх, бизнесийн байгууллага их дээд сургуулийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой уг олимпиадад их дээд сургуулийн есөн  багийн 45 оюутан оролцсон юм. Тэд  “1985 онд Хөвсгөл далайд живсэн Сүхбаатар хөлөг онгоцыг татан гаргах үйл ажиллагаа” сэдвийн хүрээнд инженерийн тооцоо, шийдэл боловсруулан даалгавар гүйцэтгэжээ. Тэргүүн байрт шалгарсан багийг амжилттай удирдсан багш Г.Оюунсүрэн, Л.Ундраа нар “Шилдэг багш”-аар тодорч өргөмжлөл, мөнгөн шагнал “Эс Эл Эс Беарингс Монголиа” ХХК-ийн нэрэмжит шагнал хүртэв. 


 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %