Тува улс дахь Монголын анхны консул асан Б.Мянганбаяр тус улсын Гавьяат ажилтан цол хүртжээ

     Монгол улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тохиолдуулан Бүгд найрамдах Тува улсад анхны консулаар ажиллаж байсан Б.Мянганбаярыг тус улсын Гавьяат ажилтан цолоор шагнажээ. Тэрээр 1994 онд  Тува улсад Ерөнхий консулын газрыг үндэслэн байгуулж, 1921 оны ардын хувьсгалын дараа ажиллаж байсан дипломат байгууллагыг дахин бий болгож, харилцаа хамтын ажиллагааг сэргээж, шинэ шатанд гаргахад хувь нэмрээ оруулсны учир энэхүү эрхэм хүндтэй шагналыг хүртсэн байна. Эрдэнэт хотын төр нийгмийн ахмад ажилтан Б.Мянганбаяр зөвхөн Тува улсад төдийгүй тухайн үеийн Зөвлөлт, Монголын хамтын ажиллагааны чиглэлд ч түлхүү ажиллаж байв. Тэрээр 1985 онд Эрдэнэт хотын Намын хорооны 1-р нарийн бичгийн даргаар томилогдож, тухайн үед 50 гаруй мянган хүн амтай, хоёр орны найрамдлын бэлгэ тэмдэг болсон Эрдэнэт хотод эдийн засаг, соёл шинжлэх ухааны талаар хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бодлого шийдвэрээ уялдуулан ажиллажээ.  “Би хуучин ЗХУ-д хоёр удаа дээд сургууль төгссөн. Дараа нь тус улсын Коммунист намын нийгмийн шинжлэх ухааны академийн аспирантурт суралцаж, эрдмийн цол хамгаалсан. Энэхүү сурч хүмүүжиж, ажиллаж хөдөлмөрлөж ирсэн он жилүүдийн зүтгэлийг минь үнэлж, тэр үеийн олон арван удирдагч, мэргэжилтнүүдийн төлөөлөл болгож, энэ шагналаа хүртээлээ гэж бодож байна” хэмээн тэрбээр сэтгэгдлээ хуваалцлаа. 

Мөн түүнийг Эрдэнэт хотын намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж байх үед Монгол-Оросын хамтарсан уулын баяжуулах  Эрдэнэт үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний чанар үр ашгийг дээшлүүлэх талаар төр засгаас өндөр шаардлага тавьж байв. Нам засгийн бодлого, үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх, Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагааг жигдрүүлэхэд тэр үеийн удирдагчид бүхий л талаар анхаарч байлаа. Энэ утгаараа Эрдэнэт хотын намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга асан Б.Мянганбаярт тус үйлдвэрийн үйл ажиллагааг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмэр, гүйцэтгэсэн үүргийг үнэлж, 2011 онд Монгол Улсын Аж үйлдвэрийн Гавьяат ажилтан цол хүртээсэн юм. Ийнхүү тэрбээр Монгол, Тува хоёр улсын хос гавьяат цолтон боллоо.   
 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %