Хамтран ажиллах “Санамж бичиг” үзэглэлээ

     Монгол Улсын Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай хамтран  ажиллах, цаашид харилцаагаа өргөжүүлэх, харилцан туслалцаа үзүүлэх зорилго бүхий “Санамж бичиг” байгуулан, талууд гарын үсэг зурсан байна. Санамж бичигт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн Ерөнхийлөгч Г.Алтанзаяа нар гарын үсэг зурж, баталгаажуулжээ. Хамтын ажиллагааны “Санамж бичиг” байгуулсантай холбоотойгоор Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгээс Эрдэнэт үйлдвэрийн санхүү бүртгэлийн ажилтнуудад сургалт зохион байгуулав. Сургалтаар олон улсын татвар, давхар татварын гэрээ, хувь хүний орлогын албан татвар болон татварын багц хуулиуд сэдвээр мэдээлэл өгч, хэлэлцүүлэг хийсэн  байна. Мөн Эрдэнэт үйлдвэрийн Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтэс болон Татварын албатай хамтран Орхон аймгийн нийт санхүү бүртгэлийн ажилтан, нягтлан бодогчдыг Татварын багц хуулийн сэдвээр сургалтад хамруулав. 

     “Монгол улсын Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг 2004 онд үүсэн байгуулагдсан. Татварын алба болон татвар төлөгч иргэдийн хооронд гүүр болж ажиллах зорилготой тус байгууллага нь төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажилладаг. Энэ хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай хамтран ажиллах санамж бичиг үзэглэж, татварын хууль тогтоомж, судалгааны  чиглэлээр шат дараатай сургалт зохион байгуулахаар боллоо” гэж тус нийгэмлэгийн Гүйцэтгэх захирал Ц.Болормаа сургалтын үеэр ярилаа. Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн дарга бөгөөд Ерөнхийлөгч Г.Алтанзаяа тэргүүтэй тус нийгэмлэгийн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн сургалт хэлэлцүүлгийн дараа Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцах аж. 


 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %