Эрдэнэсийн тээвэрчдийн үйлс бүтэмжтэй байна

     Эрдэнэс тээвэрлэх ажил Эрдэнэт үйлдвэрийн чухлаас чухал дамжлагын нэг. Энэ тухай сурвалжлахаар бид Технологийн тээврийн авто засварын газар буюу үйлдвэрийнхний нэрлэж заншсанаар Белазын гараашийг зорив. Биднийг Авто тээврийн цехийн Үйлдвэр техникийн албаны сургалтын инженер Ш.Мөнхзул замчлав. Засварын газар гэхээр л тос, тоос холилдсон бохир орчин төсөөлөгддөг. Үүнийг аль эрт халсан энэ газар үүднээсээ эхлээд цэмцийх. Гаднын компаниас үйлдвэртэй танилцаж яваа эдний зарим нэгэн хүн албан контор уу гэх, эмийн сан шиг цэмцгэр юмаа ч гэж гайхширдаг гэдэг. Белазыг засдаг сэлбэдэг, угаадаг, дугуй нөхдөг гээд л иж бүрдэл нь Уул уурхайн компаниудад жишиг болохуйц гэдгийг тэд хүлээн зөвшөөрдөг аж. Энд засварчин, токарьчин, цахилгаанчин гээд эрчүүд голдуу 140 гаруй хүн ажиллаж, аварга техникийнхээ засвар үйлчилгээг хариуцдаг. Бусад газар энэ ажлыг туслан гүйцэтгэгч компаниар хийлгэдэг бол Эрдэнэт үйлдвэрт шинэ Белазыг угсарч, тохируулан ажилд гарахад бэлэн болгоно, хуучнаа задалж, засаж сэлбэнэ. Энэ  ажилдаа гаршсан, шаардлага гарсан газар Белазын эвдрэл гэмтлийг “оношлох, эмчлэх” ажилд уригддаг алтан гартай, мэргэшсэн хамт олон ажилладаг.

Уулын тээврийн машины засвар үйлчилгээг иж бүрэн хийдэг 

Бид Технологийн тээврийн засварын газрын дарга С.Гантогоотой уулзахад: Манай Технологи тээврийн автозасварын газарт нийт 143 хүн ажилладаг. Үүнээс 16 нь инженер техникийн ажилтан. 130 тонны Белаз дээр 12 бригад ажиллаж, засвар үйлчилгээ хийж байна. Үүнээс дөрвөн бригад урсгал засвар хийдэг. 250 мот/цаг тутамд техник үйлчилгээ хийдэг юм. Мөн жижиг тэрэг буюу 40 тонны Белазад техник үйлчилгээ, урсгал засвараа хамтад нь хийдэг. 130 тонны Белаз маань цахилгаан автомашин. Иймээс 16 хүнтэй цахилгааны бригад мөн ажилладаг. Манай хамт олон жил, улирлын төлөвлөгөөгөө тогтмол давуулан биелүүлж ирсэн. Үүний төлөө хичээнгүйлэн ажиллаж  байна. Манайх 1996 онд  Германы “Тип топ” дугуй засварын газрыг оруулж ирсэн нь Монголдоо анхных байсан. Энэ нь эдийн засгийн ихээхэн өгөөжтэй.  Өнгөрсөн жил гэхэд энд 90 гаруй дугуй засварлаж, багагүй хэмнэлтийг бий болгосон. Сүүлийн жилүүдэд зэсийн баяжмал үйлдвэрлэлийн цар хүрээ нэмэгдсэнтэй холбоотойгоор машины тоо нэлээд өссөн. Таван жилийн өмнө өөрөө буулгагч Белаз автомашин 28 байсан бол одоо 34 ажиллаж байна. Машины тоо нэмэгдсэн ч эргэлтийн хөрөнгийн зардал хэвээрээ батлагдаж байгаа. Ингэхлээр сэлбэг хэрэгсэлд батлагдсан мөнгө маань хүрэлцэхгүй байна. Энэ нь засварын ажилд хүндрэл учруулж байна. Ирэх жилийн захиалгаас өөрчлөлт орох байх гэж найдаж байна, гэв.  

     Уул уурхайн хүнд даацын автомашины хамгийн өндөр өртөгтэй сэлбэгийн нэгд  резинэн дугуй ордог. Бид энэ дугуйг нөхөж, засварладаг “Тип топ”-оор орлоо. Тэнд олон аварга дугуйг ярайтал өржээ. Монголд Тип топ засвараар мэргэшсэн дөрвөн хүн байдаг бөгөөд бүгд Эрдэнэт үйлдвэрийнх. Тэдний нэг Засварчин Т.Ганболдтой уулзахад: 

     Би Эрдэнэт үйлдвэрт 36 жил, үүнээс Тип топ-д 25 дахь жилдээ ажиллаж байна. Би хоёр ч удаа Герман улсад мэргэжил дээшлүүлсэн. Олон жил энэ сайхан буянтай, өгөөжтэй ажлыг хийж яваагаараа бахархдаг гээд инээмсэглэв. Өнгөрсөн жил дугуйн тендер хойшилсноос шалтгаалан олон дугуй нөхөх шаардлага тулгарч ихээхэн  ачаалалтай ажилласан гэнэ. Тэд 100 орчим дугуй нөхөж, 14,9 дугуйн хэмнэлттэй ажиллажээ. Үүнийг зах зээлийн ханшаар бодвол багагүй мөнгө хэмнэсэн аж. Тэд Ил уурхайн болон тусгай зориулалттай автомашины дугуйнаас эхлэн, 40 тонн, цаашлаад 130 тонны Белазын аварга дугуйг нөхдөг аж. Тэрбээр, Белазын дугуй 50-60 мянга км  буюу нийт гүйлтийнхээ 50 хувиас илүү явж байж, гэмтэлд өртдөг гээд дугуй гэмтэх эсэх нь уурхайн болон замын нөхцөл, жолоочийн ур чадвар зэрэг олон зүйлээс ихээхэн шалтгаалдаг юм гэлээ.   

Эрдэнэт бол Монголдоо “Белаз”-ыг анх ашигласан бөгөөд тууштай хэрэглэгч

     Ил уурхайн олборлосон, агуулга сайтай хүдрийг бутлах үйлдвэрлэлд, хоосон чулуулаг, балансын бус хүдрийг гадаад овоолго руу зөөх нүсэр ажлыг 130 тонны даацтай аварга Белаз автомашинаар гүйцэтгэдэг. Түүнчлэн 40 тонны Белазыг аж ахуйн зориулалтаар Ил уурхайн зам засвар, замын усалгаа, мөн Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн далангийн өргөтгөл, хучилт, мөн бусад цехийн захиалгаар дотоод тээвэр хийх үндсэн чиглэлтэй ажилладаг. Энэ бол Уулын технологийн тээврийн хэсгийн үндсэн үүрэг. 

     Бид тус хэсгийн дарга Д.Болор-Эрдэнэтэй уулзахад, Манай ажлын цөм нь Ил уурхайн карьерт олборлолтын дагуу тээврийн ажил гүйцэтгэх үндсэн үүрэгтэй. Одоо манайх 34 машины хөдлөх бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа. 2022 оны хөрөнгө оруулалтаар 2 автомашин шинэчлэгдэнэ, 2 автомашин шинээр ирнэ. 2022 оны уулын ажлын төлөвлөгөөний дагуу 27 сая 500 мянган метр куб уулын цул тээвэрлэхийн тулд 36 Белазтай ажиллах ёстой. Өнөөдрийн байдлаар тендер шалгаруулалт, оролцох компаниудын гомдлын улмаас тендер жаахан сунаж байгаа. Манай хэсэгт 214 жолооч ажиллаж байна. Үүнээс 6-р зэргийн буюу технологийн тээвэрт 162 жолооч, 52 жолооч аж ахуйн тээвэрт ажилладаг. Ийм бүтэц бүрэлдэхүүнтэйгээр хоногийн 24 цагт тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг. Бид 2021 онд уулын цул тээвэрлэлтийн төлөвлөгөөг бүрэн биелүүлсэн. Оны эхний улиралд үйлдвэрлэлийн үндсэн төлөвлөгөөт даалгаврыг 101,3 хувьтай биелүүлсэн гэв. Тэрбээр уулын тээврийн ажлыг гүйцэтгэхэд учирч буй бэрхшээлийнхээ талаар ийнхүү ярьсан юм. “Нэгд, төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар тендер зарлагддаг. Энэ нь үйлдвэрлэлийн цаг хугацаанд амжиж ирэхгүй байна. Жишээ нь 1-р сард тендер зарлагдлаа гэхэд хуулиараа тодорхой хугацаанд материал авна, шалгаруулалт явуулна, түүний ард оролцогч компаниудын тендерийн гомдол санал гарна. Том оврын тоног төхөөрөмж бэлэн байдаггүй учраас шинээр үйлдвэрлэхэд хугацаа их шаарддаг. Тийм болохоор дор хаяж 120 хоногтоо нийлүүлэлт хийгддэг. Эхний нэг улирал өнгөрдөг. Ингээд төлөвлөгөөгөө гүйцэтгэхийн тулд  ачаалалтай ажиллаж эхэлдэг. Хөрөнгө оруулалтаар батлагдсан автомашинууд бүрэн ирчихвэл харьцангуй гайгүй ачаалалтай байдаг. Сүүлийн хоёр жил цар тахлын улмаас ачаалал нэмэгдсэн. Халдвараас шалтгаалан жолооч дутагдалтай болж, дөрвөн ээлж маань гурван ээлж болж тулж ажиллах тохиолдол гарсан. Хамгийн сүүлд гэхэд, өнгөрсөн оны 7-р сард ковидын нөхцөл байдал хүндэрсэн үед бараг 20-иод хоног гурван ээлжээр тулж ажилласан. Гэхдээ энэ бол цаг хугацааны асуудал. Түүнчлэн, сэлбэг материалын нийлүүлэлт, ирсэн материалын чанар зэргээс шалтгаалан засварын ажил хүндрэх, засварт цаг хугацаа алдах, шугамд ажиллах автомашин маань засварт зогсоход бүтээмж буурах хандлага үе үе ажиглагддаг” гэсэн юм. 

     Нэг Белаз 6-7 жил яваад “тэтгэвэртээ” гардаг аж. Тендерийн хууль, цар тахалтай холбоотой тээвэр ложистикийн асуудлаас парк шинэчлэлт хийж амжихгүйгээс өнөөдөр элэгдэл нь дууссан 8-9 машин ажиллаж байна гэж тэрээр учирлав. 

     Манай үйлдвэр анх 40 тонны автомашин ашигладаг байсан бол 1988 онд 110 тонны автомашин, 1993 оноос 120 тонны Белаз, 2001 оноос 130 тонны автомашин ашиглаж байна. Одоо манайх технологийн тээвэртээ 100, 130 тонны автомашин ашиглаж байна. Ер нь Белаз ашиглаж байгаагаараа хамгийн анхных бөгөөд тууштай хэрэглэж байгаа хамгийн томоохон уурхай бол Эрдэнэт үйлдвэр гэж тэрээр онцолсон юм. 

     Биднийг Ил уурхайн карьер руу очих үеэр хавар цагийн зөөлөн цасан хаялж, замын тоос дарагдан, тааламжтай сайхан байв. Өөдөөс аварга хүлэг эрдэнэс ачсаар айсуй. Бид 130 тонны Белаз автомашины жолооч Б.Баттогтохын ажлыг түр саатуулан хоромхон зуур ярилцав. 

Тэрбээр, “Би Эрдэнэт үйлдвэрийн Технологийн тээврийн хэсэгт ажилд ороод 15 жил болж байна. Эхлээд 40 тонны Белаз дээр, сүүлийн 10 жил 130 тонны Белаз дээр ажиллаж  байна. Энэ аварга техникийг жолоодож яваагаар их бахархдаг. Зогсох эрхгүй ажилладаг бидний хувьд эрүүл мэнддээ онцгой анхаарч, эрч хүчээ нөхөж, чанартай амарч ажилдаа гардаг даа. Мөн хөдөлмөр хамгааллын дүрмээ чанд мөрдөж, техникийн  бэлэн байдлаа хангаж ажиллах нь эрүүл аюулгүй байж, бүтээмжтэй ажилладаг. Бид үйлдвэрийнхээ, цаашлаад улс эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ ухамсарлан, төлөвлөгөөгөө байнга давуулан биелүүлж байгаа, гэв.

Ийнхүү эрдэнэсийн тээвэрчдийн сэтгэл өөдрөг, үйлс бүтэмжтэй байна.


 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг
Г.ГАНБОЛД: Шинэ үйлдвэржилтийн байнгын хороо нь хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн бодлогыг тодорхойлно
Л.МӨНХБААТАР: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн баталгааг хангахад УИХ онцгой анхаарч ажиллана

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %