Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд 2022-2026 оны стратеги төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ

     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 2022-2026 оны дунд хугацааны стратегийн төлөвлөгөөний төслийн танилцуулга-хэлэлцүүлэг өнөөдөр “Оюу” танхимд боллоо. Дунд хугацааны стратеги төлөвлөгөөний төслийг Олон улсын чиг хандлага болсон тогтвортой хөгжлийн зорилтууд, Монгол Улсын хөгжлийн бодлогын үзэл баримтлалууд, Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх үндсэн чиглэл, алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлс, тогтвортой хөгжлийн цогц бодлоготой уялдуулан стратегийн үндсэн чиглэл болон тэнцвэржүүлсэн үнэлгээний аргаар боловсруулсан байна. Тэргүүлэх чиглэлээ Аюулгүй, хариуцлагатай, ашигтай үйлдвэрлэл эрхлэх, Судалгаа, хөгжлийн ажлыг дэмжих, Хамтын үнэ цэнийг бүтээх, Үйлдвэрийн газрын засаглалыг сайжруулах хэмээн тодорхойлжээ. Эрдэнэт үйлдвэр нь олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн, жишиг болохуйц стандарт бүхий үйл ажиллагаатай, Монгол Улсын хөгжилд бодитой хувь нэмэр оруулдаг, үлгэр жишээ засаглал бүхий үйлдвэрийн газар байх алсын хараатай. Харин эрхэм зорилгоо нийгэм, эдийн засаг, байгаль орчин гэсэн гурван тулгуурт үзэл баримтлалыг эрхэмлэж, ирээдүй хойч үеийнхээ боломжийг хязгаарлахгүйгээр эдийн засгийн үр ашигтай, бүтээмжтэй, бүх оролцогч талуудын оролцоог хангасан, байгаль орчинд сөрөг нөлөө багатай, мэдлэг, туршлагад тулгуурласан, хууль ёсонд нийцсэн, ил тод үйл ажиллагаа явуулна хэмээн тодорхойлсноо Ажлын хэсэг танилцуулсан юм.


Энэхүү хэлэлцүүлэгт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал, түүний чиглэл хариуцсан орлогч нар, бүтцийн нэгжийн удирдлагууд оролцож, 2022-2026 оны дунд хугацааны стратеги төлөвлөгөөний төслийг дахин сайжруулах, гадаад орчныг шинжлэхийн зэрэгцээ дотоод хүчин зүйлсийг сайн судлах, зорилтод түвшнээ зөв тодорхойлох, чиглэл хоорондын уялдаа холбоог хангах зэрэг санал зөвлөмж өглөө. Үр ашиг, бүтээмжид суурилсан, инновац, хамтын үйл ажиллагааг дэмжсэн, тогтвортой хөгжлийг хангасан, олон улсын стандартад нийцсэн стратеги төлөвлөгөөний төсөл боловсруулахад МУИС-ийн Бизнесийн сургуулийн эрдэмтэд хамтран ажиллаж байна. 


 

Ш.Лхамсүрэн
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %