“Залуу ажилтныг дэмжих” хөтөлбөр ахисан шатанд хэрэгжинэ

     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Захиргаа, хүний нөөцийн бодлогын газраас хоёр дахь жилдээ зохион байгуулж буй “Залуу ажилтныг дэмжих” хөтөлбөрийн нээлт өчигдөр боллоо. Уг хөтөлбөр нь залуу ажилтнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэн, манлайллыг хөгжүүлж, зөв хандлагатай, хариуцлагатай, тогтвортой ажиллах хүсэл эрмэлзлийг бий болгох зорилготой юм. Хөтөлбөрийн нээлтэд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, бүтцийн нэгжийн удирдлагууд болон хөтөлбөрт оролцогч 100 залуу ажилтан оролцлоо. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн хөтөлбөрт оролцогч залуучуудад амжилт хүсэж, үйлдвэрлэлийн өнөөгийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэсэн. Мөн  Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Д.Жаргалсайхан уригдан ирж, Эрдэнэт үйлдвэртэй холбогдсон ажил амьдралын түүхээсээ хуваалцан, залуу ажилтнуудад сургамж, зөвлөгөөгөө хайрласан юм.

     Хүний нөөцийн хөгжлийн цогц хөтөлбөрийн нэг болох “Залуу ажилтныг дэмжих” хөтөлбөрт оролцогчдыг сонгон шалгаруулахдаа тухайн ажилтны хүсэл эрмэлзлийг сонсож, цехийн удирдлагатай зөвшилцөн, 360 градусын аргаар тодруулжээ. Энэ онд ахисан түвшинд хэрэгжих тус хөтөлбөрт 80 ажилтныг шинээр сонгосон бол өнгөрсөн оны хөтөлбөрт оролцогчдоос идэвх санаачилгатай, манлайлагч 20 ажилтанд хөгжлийн хөтөлбөрт дахин оролцох боломж олгосон байна. 

     Хөтөлбөрт оролцогчдын мэдлэг, ур чадвар, хандлагад үнэлгээ хийснээр сургалтын эрэлт хэрэгцээг тодорхойлж, системтэй мэдлэг олгохоор төлөвлөжээ. Ажилтан бүр хувийн төлөвлөгөө гаргаснаар зорилго, хэрэгцээндээ үндэслэн түвшин тогтоох үнэлгээ хийж, ахиц өөрчлөлтийг тодорхойлох боломжтой хэмээн үзэж байна. 

     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хүний нөөцийн бодлогод тулгуурлан мэдлэг ур чадвартай, үнэ цэнтэй, түлхүүр ажилтныг бий болгоход чиглэсэн энэхүү хөтөлбөр 2020 онд эхэлж, нэг жилийн хугацаанд хэрэгжсэн юм. Уг хөтөлбөрт хамрагдсан залуус хүний хөгжил, харилцаа хандлага, мэдлэг ур чадварын хувьд олон дэвшил гарсан тухайгаа ярьж, хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн.  

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %