Эрдэнэт үйлдвэр залуучуудын хөгжлийг дэмжиж байна

     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын  Залуучуудын хөгжлийн зөвлөл өчигдөр хуралдаж, Ерөнхий захирал Х.Бадамсүрэнд үйл ажиллагаагаа танилцууллаа. Тус зөвлөл  өнгөрсөн оны тавдугаар сард Ерөнхий захирлын тушаалаар байгуулагдсан бөгөөд залуучуудын хөгжил оролцоог дэмжих, эрхийг хамгаалах,  шийдвэр гаргах  түвшинд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, тэдний үзэл бодлыг сонсох,  санал санаачилгыг  дэмжих, залуучуудын үнэлэмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой аж. Тус зөвлөлийг Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа ахалж, Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны бодлогын газрын дарга Б.Бямбадагва дэд даргаар ажиллаж, цех нэгжийн удирдлагууд, залуучуудын төлөөллөөс бүрдсэн 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулагдан ажиллаж байна. Түүнчлэн тус зөвлөл дүрмээ баталж,  салбар зөвлөлөө  байгуулснаар 23 бүтцийн нэгжийн 125 залуу энэхүү зөвлөлд харьяалагджээ. 

Ерөнхий захирал Зөвлөлийн үйл ажиллагаатай танилцаж, залуусын төлөө хийхээр төлөвлөсөн ажилд нь өөрийн санал, зөвлөмжөө өгөв. Мөн Залуучуудын хөгжлийн зөвлөлийн хуралдааны үеэр Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд Ил уурхайн Бульдозерын жолооч Э.Мөнгөншагай, Баяжуулах үйлдвэрийн Цахилгаан ба хийн гагнуурчин Б.Анхбат, Баяжуулах үйлдвэрийн тээрмийн машинч Б.Болдбаатар, Автотээврийн цехийн Хүнд даацын машины жолооч Р.Энхболд, Засвар механикийн заводын Тоног төхөөрөмжийн засварчин Ш.Гаанжуур нарт “Уурхайчин-1” орон сууцны хорооллын гурван өрөө байрны Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нь гардуулан өглөө. Эрдэнэт үйлдвэрт идэвх санаачилга, үр бүтээлтэй ажиллаж буй дээрх таван залуу ажилтан тус бүрийг Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан өнгөрсөн онд гурван өрөө байраар шагнасан юм.  

Байрны гэрчилгээгээ гардан авсан залуусын төлөөлөл Б.Анхбатын сэтгэгдлийг сонсоход: “Би Эрдэнэт үйлдвэрт 10 жил  ажиллаж байна. Би анхнаасаа, Эрдэнэт үйлдвэрт хүн хөгжих, сурч боловсрох, сайн ажиллах, сайхан амьдрах бүх боломж байгаа гэж итгэж үнэмшин, өөрийгөө дайчлан, хоёргүй сэтгэлээр ажилласан. Өнөөдөр бид Эрдэнэт үйлдвэрийнхээ буян заяа, үр шимийг хүртэж, байрныхаа гэрчилгээг гардан авлаа, сэтгэл тун өндөр байна. Энэ бол залуу ажилтан надад өгсөн их итгэл, урам, том хөрөнгө оруулалт. Би туйлаас их баярлаж байна. Манайх гэр хороололд амьдардаг байсан. Шинээр ашиглалтад орсон “Уурхайчин-1” хороололд гурван өрөө байрандаа төвхнөөд гэргий, хоёр хүүхэд маань ч бөөн баяр. Эрдэнэт үйлдвэрийн үе тэнгийн залуус, дүү нартаа хандаж, ажилдаа чин сэтгэлээсээ хандаж, зорилготой, тэмүүлэлтэй хичээнгүй байгаарай. Хичээж, сайн ажиллавал хөдөлмөрөө үнэлүүлж сайхан амьдрах боломж дүүрэн бий гэдгийг хэлье. Эрдэнэт үйлдвэрийн удирдлага, хамт олонд маш их баярлалаа. Цаашид улам хичээнгүйлэн ажиллаж, шинээр ажилд орж буй залуус, дүү нартаа өөрийн мэддэг чаддаг бүхнээ зааж сургана” гэв.  


 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %