Эрдэнэт үйлдвэрийн ахмадууд “Тэнгэрлэг гэр бүл”-ээр шалгарлаа

     Орхон аймгийн Гэр бүлийн ордон энэ оноос гэр бүлийн гишүүн бүр рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулах шинэ менежментээр ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд  гэр бүлийг өргөмжлөх, тэдний үнэ цэнийг нэмэгдүүлэх, нийгэмд зөв үлгэр дуурайлал үзүүлэх зорилгоор “Тэнгэрлэг гэр бүл”-ийг шалгаруулах ёслол өнөөдөр боллоо. Эрдэнэт үйлдвэрийн Эмэгтэйчүүдийн байгууллага, аймгийн нийт багуудаас “Тэнгэрлэг гэр бүл” шалгаруулах ажлын хэсэгт нийт 183 гэр бүлийн нэрс ирсэн байна. Эндээс сонгон шалгаруулалтаар 18 гэр бүл шилдгээр шалгарчээ. “Тэнгэрлэг гэр бүл”-ээр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Ж.Чойжилсүрэн, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ахмад ажилтан Д.Галбаатар, Г.Дэмбэрэлдаш, С.Ганбаатар, Эрдэнэт хотын Нэгдсэн эмнэлгийн их эмч Д.Хэнчбиш, АТЦ-ийн жолооч Д.Наранбаатар, Ленда ХХК-ийн захирал Д.Батбаяр нарын гэр бүл шалгарлаа. Энэ хотод 20-р зууны сүүлчийн манлайлагчид, шинэ зууны хөгжлийн түүчээнд явсан ахмад буурлууд, илгээлтийн эзэд, хөдөлмөрчид,  залуус ажиллаж амьдардаг. Эдгээр хүмүүсийг алдаршуулах зорилгоор анх удаа “Тэнгэрлэг гэр бүл”-үүдийг шалгаруулсан нь онцлог байв. Орхон аймагт 28 мянган гэр бүл ажиллаж амьдардаг бөгөөд Эрдэнэт үйлдвэр нь улсын эдийн засгийн томоохон төв цэг. Тус үйлдвэрт ажиллаж асан олон мянган уурхайчдын нөр их хөдөлмөрийн үр шим Монгол орны өнцөг булан бүрийн хөгжилд хамаардаг. Энэ утгаараа Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байгаад өндөр настны тэтгэвэрт гарсан Хөдөлмөрийн баатар, гавьяатын энтэй ахмадууд “Тэнгэрлэг гэр бүл”-ээр ийнхүү шалгарлаа.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %