Орос хэлний багш нар арга зүйд суралцаж, туршлага солилцов

     2021-2022 оны хичээлийн жилд Орхон аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газраас дунд сургуулийн бүх хичээлээр мэргэжлийн арга зүйн сургалтууд зохион байгуулж байна. Энэ ажлын хүрээнд Орос хэлний багш нарын мэргэжлийн арга зүйн сургалтыг Орос 19-р сургууль дээр өнөөдөр зохион байгууллаа. Сургалтад оролцогч багш нар орос хэл дээр яриа сонсох, харилцан ярилцах, хүүхдүүдэд орос хэл заах арга зүйн туршлагаасаа солилцлоо. Сургалтад Ерөнхий боловсролын 12 сургуулийн 25 багш оролцож, монгол хүүхдүүд орос хэл сурахад ямар давуу тал онцлог, саад бэрхшээл байгаа талаар хэлэлцсэн юм. Түүнчлэн, сургалтад оролцсон залуу багш нар туршлагатай багш нарын ажлын арга зүйгээс суралцах, харилцан ярилцах, заах арга барил эзэмших, орос хэлний дүрмийг хэрхэн, яаж тайлбарлах, тухайн хэлний авиа зүйг хэрхэн зөв дуудах талаар хөндсөн нь сургалтын бас нэг онцлог ач холбогдол байв. Энэ үеэр Аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын ахлах мэргэжилтэн Ч.Сэржнагартай уулзахад: “Сүүлийн хоёр жилийн хугацаанд цар тахлын улмаас шалтгаалан аль ч хичээлийн судлагдахуунаар хүүхдүүд хоцрогдолд орсон. Энэ хоцрогдлыг арилгах, хүүхдүүдийн мартагдсан орос хэлийг хурдан сэргээх, өмнөх сурч мэдсэн зүйлийг бататган, шинэ хөтөлбөр эхлүүлэхэд сургалтын ач холбогдол оршиж байна. Багш нарыг чадавхжуулах зорилготой арга зүйн чиглэлээр үзэсгэлэн гаргалаа. Тухайн сургууль дээр нь ахмад багш нараа урьж, орос хэлний залуу багш нарын хичээлд сууж зөвлөн тусалж байна. Элсэлтийн шалгалтад бэлтгэж буй багш нараа хүлээн авч тусгай хөтөлбөрөөр үйл ажиллагаа зохион байгуулна. Орос хэлний хичээл 7-9-р ангид долоо хоногт хоёр цаг ордог. Энэ бол арай бага цаг. Хөрш орны хэлийг хүүхдүүд заавал сурах ёстой. Цаашид онол, практикийн бага хурал зохион байгуулах, илтгэл тавиулах, хичээл заах ур чадварын уралдаанууд явагдана. Жил бүр Найрамдлын сарын ажлын хүрээнд тусгай хөтөлбөр төлөвлөгөөтэй ажилладаг. Одоо Ялалтын баярыг тохиолдуулан орос хэл дээр цэрэг эх орны сэдэвтэй дуу, шүлгийн уралдаан зохионо. Мөн, Орос хэлний улсын уралдааны хоёрын даваа энэ баасан гарагт аймгийн тавдугаар сургууль дээр болно” гэв.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %