Эрдэнэт үйлдвэр чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2015 олон улсын стандарт нэвтрүүлж эхэллээ

     Эрдэнэт үйлдвэр чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001 стандартыг тодорхой үе шаттай нэвтрүүлснээр улсын хэмжээнд чанарын стандартын бодлоготой зургаа дахь аж ахуй нэгжээр нэрлэгдсэн. Энэ онд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын бүтцийн нэгж бүрд чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2015 олон улсын стандартыг нэвтрүүлж, хамрах хүрээг өргөжүүлэх ажлын хүрээнд холбогдох мэргэжилтнүүд зөвлөлдөх уулзалт өнгөрсөн лхагва гарагт зохион байгууллаа. 

     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлсээ шинэчлэн тодорхойлж, хууль эрх зүйн орчин өөрчлөгдсөнтэй холбогдуулан орчин үеийн менежментийн арга хэрэгсэл болох чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2015 олон улсын стандартыг бүх бүтцийн нэгжид нэвтрүүлэх ажлыг эхлүүллээ. ISO 9001 олон улсын стандарт нь бүтээгдэхүүн үйлчилгээний гэхээс илүүтэй, байгууллагын ерөнхий чадавхын стандарт тул байгууллагын соёл, засаглал, өрсөлдөх чадвараар дамжуулан бүтээмжийг нэмэгдүүлж, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэдгийг мэргэжилтнүүд онцолж байна. 

     Эрдэнэт үйлдвэр чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2015 олон улсын стандартыг 20-иод жилийн өмнө үндсэн цехүүдийнхээ үйл ажиллагаанд нэвтрүүлсэн туршлагатай. Одоо бүтцийн нэгж бүрийн уялдаа холбоог нарийвчлан судалж, стандарт нэвтрүүлэх, хэрэгжүүлэхэд мэргэжлийн байгууллага арга зүйн зөвлөгөө өгч, хамтран ажиллана. Эрдэнэт үйлдвэр чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001 стандартыг үйлдвэрийн хэмжээнд жигд, хүртээмжтэй нэвтрүүлэхдээ ажилтан бүрийн хандлага, оролцоонд тулгуурлан бүтээмж бий болгохоор зорьж байна.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %