Нийгмийн чиглэлийн төсөл, хөтөлбөрүүдийг эрчимжүүлэхээр хуралдлаа

     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Ц.Бат-Энх болон холбогдох газар, хэлтсийн мэргэжилтнүүд нийгмийн чиглэлийн төсөл, хөтөлбөрүүдийг эрчимжүүлэхээр, гүйцэтгэгч компаниудыг өчигдөр урьж, өргөн бүрэлдэхүүнтэй хуралдлаа. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан хил, гаалиар ачаа эргэлт саатсан, дэлхийн зах зээл дээр бараа материалын үнэ, тээвэрлэлт, ажиллах хүчний зардал нэмэгдсэнтэй холбоотой хугацаа хоцорч яваа нийгмийн чиглэлийн бүтээн байгуулалтын төслүүдийг урагшлуулах тодорхой шийдэлд хүрсэн үр дүнтэй хуралдаан болсныг оролцогчид онцолж байна. Энэхүү өргөтгөсөн хуралдаанаар есөн багц асуудлыг хэлэлцсэн юм. Тухайлбал, Эрдэнэт үйлдвэр ажилтнуудаа орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй “Уурхайчин-1, 2, 3” төсөлд тулгамдсан асуудлын талаар хэлэлцэж, чиглэл өглөө. Орон сууцны “Уурхайчин-1” хороололд анх фитнесийн зориулалттай 356 м2 талбай гаргасан боловч худалдан авагч гарч ирээгүй, ажилчдад байр илүү хэрэгтэй байгааг үндэслэн зориулалтыг өөрчилж хоёр өрөө гурван байр, гурван өрөө хоёр байр, нийт таван орон сууц болгосон нь эздэдээ хүрчээ. Харин “Уурхайчин-2” хорооллын барилгын ажил гүйцэтгэж дуусах хугацааг 2023 оны гуравдугаар сарын 15 хүртэл сунгахаар болов.

Мөн Барилгын хөгжлийн төвөөр зураг төсөл болон төсвийг дахин хянуулж, дүгнэлт гарсан өдрөөр барилгын ажлыг эхлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, бараа материалын үнэ ханшийн хэт өсөлттэй холбоотой тавьсан саналыг хэлэлцэх Ажлын хэсэг байгуулж хамтран ажиллахыг холбогдох нэгжүүдэд үүрэг болгосон бол “Уурхайчин-3” хорооллын захиалга хийгдэхээр боллоо. Түүнээс гадна Махны бөөний худалдааны төвийн зориулалтыг өөрчилж, “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Эрдэнэт үйлдвэр хариуцан тарих 100 сая модны үр хадгалах агуулах зоорь болгон ашиглахаар шийдвэрлэв. Түүнчлэн Соёл, спортын “Эрдэнэт” цогцолбор, “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын “Ногоон хөгжлийн төв”, 320 хүүхдийн зуслангийн өвөл, зуны байр, 500 хүүхдийн багтаамжтай гал тогооны барилгын ажил, цахилгааны өргөтгөл, орон сууцны 1А хорооллын дэд бүтэц, инженерийн шугам сүлжээний ажлыг эрчимжүүлэх тодорхой шийдэлд хүрлээ.

М.ОДГЭРЭЛ
ФОТО: Ш.ЛХАМСҮРЭН

Ш.Лхамсүрэн
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %