“ККД-2” дугуйлангийн төсөл өндөр үр ашиг өгч байна

     Энэ удаа бид Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн Бүтээмж чанарын “ККД-2”  дугуйлангийн төсөлт ажлын талаар уншигч танд хүргэж байна. Тус дугуйлан нь зургаан хүний бүрэлдэхүүнтэй. Механикч Б.Мэндбаяр ахлагчтай, засварчин Д.Эрдэнэхуяг, С.Норовлүндэн, Б.Анхбаяр, Д.Буянтогтох, Шишковский нар гар сэтгэл нийлэн  ажилладаг. Тэд ЩДП-1, 2 бутлуурын хүдэр бутлалтын ажлын хугацааг нэмэгдүүлэх, сул зогсолт, засварын хугацааг багасгах санаачилга анх гаргажээ. Өөрөө нунтаглах хэсгийн III шат ашиглалтад орсноос хойш  ЩДП-1, 2 бутлуур нь өндөр хүчин чадлаар ачаалал ихтэй ажиллаж эд ангиуд нь хурдан хугацаанд элэгдэх ойрхон урсгал засвар хийх, хүн хүчний хөдөлмөр зарцуулалт ихтэй, засварын ажлын эрсдэл их байв. Иймээс ЩДП-1, 2  бутлуурын таван нэр төрлийн эд ангиудад өөрчлөлт сайжруулалт хийснээр засварын ажлын ачаалал эрсдэлийг бууруулснаас гадна сул зогсолт эд материал,  эдийн засгийн өндөр үр ашиг гарах тооцоо гарчээ. Улмаар тэд Үл хөдлөх ОФ.11.005И төрлийн хацарт хуягийн зузаан 130 мм байсныг 160мм болгон өөрчилсөн. ОФ.11.002, оф.11.003И хоёр төрлийн хөдлөх хацарт  хуягийн арын хөндий цоордог хэсгийг цул болгосон.Тэлүүр самбарын өргөнийг 1640мм болгон нэмсэн байна.

     Хажуугийн хуягийг импортын 30мм-ийн зузаан листээр хийж байсныг Засвар механикийн заводын Цутгуурын цехэд үйлдвэрлэдэг болсон зэрэг олон ажил санаачлан үйлдвэрлэлд нэвтрүүлжээ. Ингэснээр үл хөдлөх болон хөдлөх, хажуугийн хуягийн ажиллах хугацаа уртассан байна. ЩДП-1, 2 бутлуурт хуяг солих найман цагийн засварын ажилд долоон хүний бүрэлдэхүүнтэй  бригад 21 хоног тутамд давтамжтайгаар хийдэг байсан ажлыг 80-100 хоногт хийдэг болсон аж. Мөн ЩДП-1, 2-ийн бутлуурын ОФ.11.0005И хуягийг 180 хэм эргүүлэн тавьж ашиглалтын хугацааг уртасгах туршилт хийжээ. Мөн Өөрөө нунтаглах хэсгийн 4-р шат ашиглалтад орох үед шинэ METSO C-200 загварын бутлуур ашиглалтад хүлээн авч ажиллуулж байна.   

     Мөн нэгдүгээр очерын үндсэн баяжуулалтын хөөсөн бүтээгдэхүүнийг гүйцээн, нунтаглах тээрэмд хийх уян схем үйлдвэрлэлд нэвтрүүлэв. Өөрөөр хэлбэл, хам баяжуулалтын  1-р ээлж нь бусад ээлжүүдээс завсрын бүтээгдэхүүний баяжуулалтын өмнө гүйцээн нунтаглалт явуулдаг технологийн схемтэй байдгаараа онцлог. Энэ схем   нь хүдрийн шинж чанар өөрчлөгдсөн үед чанарыг төлөвлөгөөний дагуу барьж ажиллахад хүндрэлтэй байдаг. Иймээс нэгдүгээр ээлжийн баяжмалын чанарыг тогтвортой барьж ажиллах, баяжмалын гарцыг нэмэгдүүлэх зорилгоор  цэвэрлэгээний баяжуулалтын  өмнө  үндсэн баяжуулалтын хөөсөн бүтээгдэхүүнийг нунтаглах зайлшгүй шаардлага гарсан байна. Энэхүү өөрчлөлтийг хийснээр цэвэрлэгээний баяжуулалтын хэлбэлзэл буурч, удирдан ажиллахад хялбар болжээ. Технологийн схем шинээр боловсруулж  өөрчлөхөд МШ ¹9, 10-р тээрмүүд нь байршлын хувьд тохиромжгүй нэмэлт нэг насос шаардагдаж үргүй зардал гарах байсан тул  МШЦ-12 тээрмийг  сонгон  авсан нь үр дүнд хүрчээ. Өөрөөр хэлбэл, нэгдүгээр очерын үндсэн баяжуулалтын хөөсөн бүтээгдэхүүнийг МШЦ-12 тээрмээр гүйцээн нунтагласнаар технологийн үйл ажиллагаа эрс сайжирч, тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хангах нөхцөл бүрдэв. Цэвэрлэгээний баяжуулалтад гүйцээн нунтаглалтын  тээрэмтэй (МШЦ¹12) ажилласан үеийг тээрэмгүй ажилласан үетэй харьцуулахад зэсийн агуулга ойролцоо байсан ч зэс авалт 0.6 хувиар өссөн байна. Энэхүү схем нь чанарыг тогтвортой барьж ажиллах нөхцөлийг бүрдүүлжээ. Ийнхүү Өөрөө нунтаглах хэсгийн “ККД-2”  Бүтээмж чанарын дугуйлангийн санаачилсан төсөл үйлдвэрлэлд амжилттай хэрэгжиж өндөр үр ашиг өгч байна.

Т.БАТЧУЛУУН
ФОТО: Б.БАТТӨГС

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %