Цагаан тоосны дэгдэлтийг технологийн аргаар дарах ажил эхэллээ

     Салхины хурд хүч нэмэгдэж, хаврын хуурайшилт эхлэхэд Хаягдлын аж ахуйд цагаан тоос дэгддэг. Иймээс цагаан тоосны дэгдэлтийг технологийн аргаар дарах ажлыг өмнөх жилүүдээс эрт буюу энэ гуравдугаар сард эхлүүлжээ. Одоогоор цагаан тоос дэгддэг талбайнуудыг норгож амжсан байна. Үлдсэн талбайн ажлыг өөрсдийн дотоод нөөц боломжоо ашиглан Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэс, Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн Цагаан тоос дарах алба гардан хийж байна. Мөн, өдөрт 5-6 га газрыг кальц хлоридын уусмалаар норгон ажиллахын зэрэгцээ М4 далангийн тодорхой талбайд шороон хөрсөөр хучих ажил хийгдэж байна. Түүнчлэн, цагаан тоос дарах ажлын гүйцэтгэлийн мэдээллийг цаг тухайд нь орон нутгийн төр захиргааны байгууллагууд болон вокзал, Говил, Жаргалант сумын ард иргэдэд  хүргэх ажээ. Эрдэнэт үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн цагаан тоосны дэгдэлтийг дарах ажлыг 1997 оноос  эрчимжүүлж, үе шаттай ажлууд хийж ирсэн. Сүүлийн жилүүдэд Цагаан тоос дарах тусгай алба химийн флокулянт урвалж ашиглан, найруулдаг, цацдаг, дагтаршуулдаг тоног төхөөрөмж авч ажилласан нь үр дүнд хүрчээ. Цаашид Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд хаягдал өтгөрүүлэх технологи нэвтрүүлэхээр ТЭЗҮ боловсруулаад байна. Энэхүү шинэ технологийг 2024 оны нэгдүгээр улиралд багтаан үйлдвэрлэлд нэвтрүүлснээр цагаан тоосны дэгдэлт 90 хувь буурах тооцоо гарчээ.

Т.БАТЧУЛУУН

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %