“Хувь хүний хөгжил хандлага” сэдэвт сургалт явагдаж байна

     Авто тээврийн цехийн Зорчигч тээврийн хэсгийн автобуснууд Эрдэнэт үйлдвэрийн бүх ажиллагчдад үйлчилдэг. Энэ утгаараа үйлчлүүлэгчдээс гомдол санал их ирдэг аж. Сүүлийн таван жилд аюулыг мэдээлэх 71300 дугаарын утсанд жолооч нартай холбоотой, ажиллагчдаас ирсэн санал гомдолд судалгаа хийжээ. Үүнтэй уялдуулан Зорчигч тээврийн хэсэгт гаргасан санал гомдлыг арилгах зорилгоор тус цехийн ХАБ-ын алба санаачлан “Хувь хүний хөгжил хандлага” сэдэвт сургалт зохион байгуулж байна. Уг сургалтыг “Эрдэнэт” сувиллын цогцолборын их эмч Ц.Батаа, “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Хүний хөгжлийн төвийн багш нар хамтран явуулж байгаа бөгөөд АТЦ-ийн 200 гаруй жолооч дөрвөн ээлжээр хамрагдаж байна. АТЦ-ийн Ерөнхий инженерийн ХАБЭА хариуцсан орлогч П.Пүрэвсүрэн: “Манай цехэд гарч буй аюултай тохиолдлуудын 70-80 хувь нь Уулын технологийн тээврийн хэсэгт гардаг. Сүүлийн 10 жилийн хугацаанд гарсан аюултай тохиолдлуудад судалгаа хийж, аюулыг дахин давтахгүй байх, урьдчилан сэргийлэх зорилгоор ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль, “Эрдэнэт” сувиллын цогцолборын ажиллагчидтай хамтраад Уулын технологийн тээврийн хэсгийн жолооч нарын харилцаа, хандлагыг дээшлүүлэх, эрүүл зөв амьдрах, үйлдвэрт мөрдөж буй ХЭМАБ-ын дүрэм журам, аюултай байдлын судалгааг танилцуулах гурван сарын сургалт зохион байгуулж байна. Мөн ХАБ-ын албанаас холбогдох дүрэм журмыг мөрдүүлж, ажил гүйцэтгэх үеийн хөдөлгөөний хурд зэрэгт байнгын хяналт тавин ажилладаг. Энэ ажлын хүрээнд Белаз автомашинуудын тэвш өргөөтэй байхад жолоочийн бүхээгт гэрлэн болон дуут дохио өгдөг төхөөрөмж суурилууллаа. Сургалтын үр дүнгээс хамааран цаашид судалгаанд үндэслэн цехийн хэмжээнд тодорхой сэдвээр сургалтууд явагдана. Ингэснээр ажиллагсад ажлын байрандаа бүтээлч, хариуцлагатай байж, хамт олондоо зөв, эерэг уур амьсгалыг төлөвшүүлж, ажилдаа сэтгэл ханамжтай, урам зоригтой ажиллах нөхцөл бүрдэнэ” гэж ярилаа. 

Т.БАТЧУЛУУН
 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %