Эрдэнэт үйлдвэртэй танилцах аялал эхэллээ

     Эрдэнэт үйлдвэрийн “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолбор дотоод аялал зохион байгуулах бэлтгэлээ хангажээ. Энэ чиглэлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлөө авснаар “Улаанбаатар төмөр зам”-тай хамтран Эрдэнэт үйлдвэртэй танилцах анхны аяллаа зохион байгуулахаар боллоо. Сүүлийн жилүүдэд Дэлхийн жишиг, монголын бахархал Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаатай биечлэн танилцах хүсэлтэй хамт олон, иргэдийн санал их ирж байгааг үндэслэн дотоод аяллын маршрут гаргажээ. Дөрвөн шөнө, гурван өдрийн энэхүү аялал пүрэв гарагийн орой Нийслэлээс эхэлж, тусгайлан бэлтгэсэн галт тэргээр зорчиж, баасан гарагийн өглөө Эрдэнэсийн хотод хүрэх юм. Эндээс уурхайчид автобусаар үйлчилж, буудалдаа хүлээн авч, Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхайн тэсэлгээ, Баяжуулах үйлдвэр, Засвар механикийн заводын үйл ажиллагаатай танилцуулаад, Монголд анхдагч цахим музей үзүүлнэ. Мөн Эрдэнэт хотын бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлттэй танилцаад, “Сэлэнгэ” амралтын зүг хөдлөх энэхүү аялалд монголын топ компаниуд ажилчдаа хамруулахаар захиалгаа өгөөд эхэлжээ. Мобиком корпораци гэхэд аялалд хамруулах эхний 200 ажилтныхаа мэдээллийг ирүүлээд байна. Аяллын нийт зардал 455 мянган төгрөг бөгөөд үйл ажиллагаа эхэлж байгаатай холбогдуулан дөрөвдүгээр сарыг дуустал 380 мянган төгрөгөөр аялах боломжийг иргэдэд олголоо. Гэр бүл, найз нөхөд, хамт олон та бүхнийг цэнгэг агаар, үзэсгэлэнт байгаль, найрсаг үйлчилгээ, Монголын ХХ зууны Манлай үйлдвэрийн уурхайчид хүлээж байна.    

Эрдэнэт үйлдвэр цаашид гадаад аялал ч зохион байгуулна, гэж “Сэлэнгэ” амралтын баазын дарга Д.Эрдэнэбат ярилаа.

М.ОДГЭРЭЛ

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %