"Хангарьд" клуб шилдэг тамирчдаар шигшээ багаа бүрдүүлнэ

     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ их спортын 31,  үндэсний спортын  дөрвөн  тамирчныг сонгон шалгаруулж “Хангарьд” спорт клубын шигшээ багт тамирчнаар ажиллуулахаар боллоо. “Хангарьд”-аар овоглох тамирчдын дотор Монгол Улсын гавьяат тамирчин нэг, олон улсын хэмжээний мастер найм, өмнөх олимпоос эрх авсан нэг, спортын мастер 25 тамирчин байна. Их спортыг дэмжигч Эрдэнэт үйлдвэр энэ удаад чөлөөт болон жүдо бөх, байт харваа, буудлага, туялзуур сэлэм, усан спорт, бокс, үндэсний бөхийн тамирчидтай хамтран ажиллахаар болсон. Цаашдаа волейболын 27 тамирчныг дэмжих юм.

     Энэ арга хэмжээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Ц.Бат-Энх, Нийгмийн харилцааны хэлтэс, Спорт цогцолборын удирдлагууд оролцлоо. Ерөнхий захирал Х.Бадамсүрэн хэлсэн үгэндээ: “Та бид хамтран Улс орныхоо нэр төрийг өндөрт өргөх том зорилтын төлөө  баг болж ажиллана. Бидэнд хийх ажил их байгаа. Монгол хүн эрүүл саруул  бие бялдартай, их спортын салбарт амжилттай байгаасай гэсэн хүсэл эрмэлзэлтэй байдаг. Түүнийгээ бодит ажил болгож, хамтарч ажиллаж байгаа юм. Та бүхнийг цалинжуулан, спортын бэлтгэл хийх боломжоор хангаж байна. Хичээгээрэй, мэрийгээрэй. Та бүхэндээ спортын өндөр амжилт хүсье” гэв. 

     Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Ц.Бат-Энх: “Эрдэнэт үйлдвэрийн “Хангарьд” спорт клубээс тив дэлхийд Улсынхаа нэрийг дуурсгасан шилдэг тамирчид олноор төрөн гарсан. Тэдний амжилтын буухиаг үргэлжлүүлнэ гэж найдаж, та бүхнийг сонгож, “Хангарьд”-аар овоглож буй  юм. Эрдэнэт үйлдвэр жилд гурван их наяд төгрөгийн орлого олдог ч нийт ард иргэдийнхээ цахилгаан, дулаан, усны зардлыг дааж, Улс, орон нутгийн төсөвт татвар хураамж төвлөрүүлэх, үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагаагаа  хангах зорилгоор сэлбэг хэрэгсэл авах, техник, технологио шинэчлэх гээд зардал ихтэй. Гэвч Монголынхоо спортын салбарыг дэмжиж ирсэн уламжлалаараа та бүхэнд итгэл хүлээлгэж байна. Та бүхэн минь 2024 онд болох Парисын олимпд  болон тив дэлхийн тавцанд  Монгол Улсынхаа алтан соёмбот далбааг мандуулж, төрийн дууллыг эгшиглүүлээрэй” гэлээ. 


 
     “Хангарьд”-аас  5-6 тамирчин Парисын олимпын эрх авах зорилттой ажиллаж байна. Тамирчид, “Монгол Улсын Баатар Эрдэнэт үйлдвэртэй хамтран, “Хангарьд”-аар овоглох нь нэр төрийн хэрэг.  Бүх хүч чадал, авьяас чадвараа дайчлан ажиллана” гэдгээ үйлдвэрийн удирдлагуудад хэллээ.Энэ үеэр, тамирчдадаа амжилт хүсэж, спортын хувцас хэрэгсэл гардууллаа. 


                                                                                                    

Я.Энхтуяа

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %