“Кибер аюулгүй байдлын төв”-ийн нээлт боллоо

2021-2024 оны Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны нэгдсэн хөтөлбөрт мэдээллийн технологийг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгохоор заасан. Мөн цахим үндэстэн болгох уриалгыг Монгол Улсын Засгийн газар гаргаад байгаа юм. Энэ ажлын хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ дэргэдээ ийнхүү”Кибер аюулгүй байдлын төв”-ийг ашиглалтад орууллаа. Тус төв дэлхийд эхний тавд эрэмбэлэгддэг Израйл улсын аюулгүй байдлын тоног төхөөрөмжийг кибер аюулгүй байдлын үйл ажиллагаандаа ашиглах бөгөөд Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд 24 цагт 10-14 мянган мэдээллийн төрөл бүрийн халдлага, зохисгүй хандалтууд ирдэг байна. Иймээс үйлдвэрийн хэмжээнд кибер аюулгүй байдлын шаардлагатай арга хэмжээг авах, төрөл бүрийн мэдээллийн халдлагаас урьдчилан сэргийлэх зорилгоор тус төв байгуулагдав.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ”Кибер аюулгүй байдлын төв” ашиглалтад орсноор цаашид үйлдвэрийн үйл ажиллагаа нь иргэдэд илүү нээлттэй, авлигалаас  ангид, тухайн байгууллагын ажиллагчдын сэтгэл ханамж өндөр байхад чухал үүрэг гүйцэтгэх юм. “Кибер аюулгүй байдлын төв”-ийн нээлтэд зориулан УИХ-ын гишүүн Н.Учрал цахим мэндчилгээ дэвшүүлэв. Тэрбээр: “Монгол Улсын их хурал, УИХ-ын хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, “Инноваци цахим бодлогын байнгын хороо”-г байгуулан ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд тус хороо Хууль зүйн байнгын хороотой хамтран нийтийн мэдээллийн болон хувь хүний тухай хууль,цахим гарын үсгийн тухай хууль, кибер аюулгүй байдлын хуулийг УИХ-аас батлан гаргасан. Эдгээр хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, Төрийн өмчийн үйлдвэрийн газрууд, мэргэжлийн холбоодод бэлтгэл ажлыг эхлүүлээд байна. Эдгээр хууль тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Эрдэнэт үйлдвэр 2019 онд мэдээллийн технологийн хэлтсийг дэргэдээ байгуулж, архив албан хэрэг хөтлөлт, төрөлжсөн болон дагнасан  бие даасан системүүдийг амжилттай хэрэгжүүлж, эхэлсний үр дүнд Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаа цахимжиж, мэдээлэл нээлттэй болж,мэдээллийн дэвшилттэй хөл нийлүүлэн алхаж байна. Мэдээллийн аюулгүй байдлын хуульд Төрийн өмчит үйлдвэрийн газрууд мэдээллийн аюулгүй байдлын төвийг дэргэдээ байгуулж ажиллах тодорхой чиг үүргийг тусгаж өгсөн. Энэхүү чиг үүргийг хэрэгжүүлэх үүднээс Эрдэнэт үйлдвэр манлайлан анх удаа дэргэдээ “Кибер аюулгүй байдлын төв”-ийг ажиллуулахаар болсонд талархаж, та бүхэнд ажлын өндөр амжилт хүсэн ерөөе”гэв.

                                                                                                                       Т.Батчулуун

Фото: Б.Баттөгс

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %