Орхон аймгийн бүсгүйчүүддээ хүндэтгэл үзүүллээ

     Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Орхон аймаг дахь салбар зөвлөлөөс 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр “Март 8” Их хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд Баян-Өндөр, Жаргалант сумын салбар зөвлөлийн гишүүд, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллага, бизнес эрхлэгчдийн төлөөлөл 400 гаруй бүсгүйчүүд Хүндэт зочноор УИХ-ын гишүүн Д.Батлут, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн болон албаны хүмүүс оролцлоо.

Хүндэтгэлийн үйл ажиллагааны нээлтийн үеэр Монголын Эмэгтэйчүүдийн холбооны Орхон аймаг дахь салбар зөвлөлийн дарга Д.Үүрийнтуяа “Цаг үеийн нөхцөл байдал, бидний амьдрал ахуй, нийгмийн өмнө тулгарч буй гэнэтийн, томоохон сорилтуудыг даван гарахад охид бүсгүйчүүддээ дэм болох зорилгоор хүүхэд эмэгтэйчүүд, тэдний гэр бүлд чиглэсэн чуулган, аян, сайн үйлсийн ажлыг тухай бүр зохион байгуулан ажиллаж ирсэн. Цаашдаа бид охид эмэгтэйчүүд, тэдний эрх ашгийг хамгаалах, гэр бүлийн үүрэг хариуцлагыг ухамсарлуулах, тэднийгээ бүх талаар хөгжүүлэх, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр бодлогын санал санаачилга гаргах, хэрэгжилтийг зохион байгуулахад төрийн болон төрийн бус байгууллагуудтайгаа хамтран ажиллахаар төлөвлөж байна. Орхон аймгийн эмэгтэйчүүдийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд аймаг орон нутгийн удирдлагууд, төр захиргааны байгууллагууд, үйлдвэр аж ахуйн газрууд, бизнес эрхлэгчдийн оролцоо, дэмжлэг нэн чухал бөгөөд хамгийн гол нь охид бүсгүйчүүдийн чин сэтгэлийн дэмжлэг, хамтын ажиллагаа, харилцан ойлголцол юу юунаас илүү чухал” хэмээн онцоллоо. Мөн эмэгтэйчүүүд, бүсгүйчүүддээ зориулан УИХ-ын гишүүн Д.Батлут, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Бадамсүрэн нарын баярын мэндчилгээ дэвшүүлэв.

Хүндэтгэлийн үеэр ажил үйлс, амжилт бүтээлээрээ хамт олноо манлайлан ажилласан бүсгүйчүүдэд Аймгийн ИТХ болон Аймгийн Засаг даргын шагнал, Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны “Хүндэт тэмдэг”, Салбар зөвлөлийн нэрэмжит шагналуудыг гардуулж, Хүний нөөцийн аудитор Б.Батгэрэл “Монгол хүний язгуур мөн чанар ба эмэгтэйчүүдийн манлайлал” сэдвээр лекц тавилаа. Мөн Соёл, урлагийн цогцолборын авьяаслаг уран бүтээлчид эмэгтэйчүүддээ хүндэтгэл үзүүлж “Ижий минь та урт наслаарай” хүндэтгэлийн концерт толилуулсан юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %