“Ээжүүддээ хайр түгээе” аяны шилдгүүд тодорлоо

     Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын дунд өрнөсөн “Ээжүүддээ хайр түгээе” аяны шилдгүүд тодорч, маргааш шагналаа гардана. Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Ц.Бат-Энхийн санаачилсан энэхүү аянд нийт 700 гаруй уурхайчин оролцож, ээжүүд, эмэгтэйчүүдээ баярлууллаа. Ажилчдынхаа сэтгэлийн дархлааг дэмжих, эерэг хандлагаар хамт олны эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой уг аяны “Ээжтэйгээ хамт...” гэрэл зургийн челленжид 400 гаруй ажилтан оролцсоноос Ил уурхайн Төлөвлөлт шинжилгээний албаны дарга Ч.Гансүх, Тээвэр ложистикийн төвийн Хүний нөөцийн Тэргүүлэх мэргэжилтэн Ө.Минжмаа, Дулааны цахилгаан станцын эдийн засагч Б.Отгонбат нар хамгийн өндөр хандалт авч тэргүүлсэн байна. Харин “Ээждээ дуулъя” челлэнжид Оёдлын цехийн үйлчин Э.Нандинцэцэг, Холбоо мэдээллийн технологи, автоматжуулалтын цехийн ажилтнууд манлайлсан бол “OPEN MIC”-ийн бичлэгээрээ Баяжуулах үйлдвэрийн Д.Раднаарагчаа 134К үзэлт, 3.3К лайк, 98 коммент цуглуулж тэргүүллээ. Мөн “Ээжийгээ баярлуулъя” челленжийг ХМТАЦ-ийн Хянах, хэмжих хэрэгсэл автоматикийн засварчин Б.Ганцоож, Чанар хяналтын хэлтсийн ажилтан М.Ариунчимэг, Ил уурхайн Зам овоолгын хэсгийн дугуйт ачигчийн машинч С.Мэнд-Амар нар манлайлсан байна. Аянд өндөр зохион байгуулалттай, идэвх санаачилгатай манлайлж оролцсон Баяжуулах үйлдвэр, Ил уурхай, Засвар механикийн завод, Холбоо, мэдээлэл технологи, автоматжуулалтын цех, Дулааны цахилгаан станц, Оёдлын цехийн хамт олныг шилдгээр өргөмжлөв. 

М.ОДГЭРЭЛ

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %