Цэвэрлэгээ үйлчилгээний стандарт нэвтрүүлнэ

     Аж ахуй үйлчилгээний цехийн хамт олон өнгөрсөн онд долоон зорилт дэвшүүлэн ажиллав. Уг зорилтын хүрээнд тохижилт  болон цэвэрлэгээ үйлчилгээний стандарт хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт худалдан авалттай холбоотой ажлыг эрчимжүүлэх, ажлын байрны аюулгүй таатай цэвэр,эрүүл орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэн ажилласан байна. Ирэх онд Уул уурхайн салбарын 100 жилийн ойг угтан тус цех найман ажил хийхээр төлөвлөж, Монгол улсын хэмжээнд Эрдэнэт үйлдвэрт  анх удаа цэвэрлэгээ үйлчилгээний стандартыг нэвтрүүлэн хэрэгжүүлэх зорилт тавьжээ.  Өнгөрсөн онд  үйлдвэрийн 15 бүтцийн нэгжид цэвэрлэгээ үйлчилгээний стандарт  хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг ханган ажилласан байна. 2022 онд үндсэн цехүүдэд цэвэрлэгээ үйлчилгээнийхээ стандартыг хэрэгжүүлэх юм. Энэ талаар тус цехийн дарга Б.Туяа: “Цэвэрлэгээ үйлчилгээний үндсэн шаардлага, ажлын дэс дараалал, ажлын технологийн ажиллагааны талаар манай мастер, ажилчид сургагч багшаар бэлтгэгдэж байгаа. Эрдэнэт цогцолбор сургууль дээр сургалтын бааз байгуулан энэ үйл ажиллагааг эхлүүлсэн. Мөн бүтээн байгуулалтын хүрээнд тохижилтын ажлууд хийнэ. Эрдэнэт үйлдвэр 100 сая мод тарьж ургуулах зорилтын хүрээнд Ерөнхий захиргааны нэг, хоёрдугаар байрын гадна орчин, гуравдугаар байрыг тохижуулна. Эдгээр байруудын орчин тойронд мод бут тарих, цэцэгжүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зэрэг 100 гаруй ажил хийхээр төлөвлөсөн. Манай хамт олон үндсэн ажлаасаа гадна ногоон байгууламжаа сэргээж ажилладаг. 2021 онд гэрэлт гудамжны ажлын тендер зарлаад оролцох компани шалгараагүй. Оны сүүлчээр дахин тендер зарлаж “Чандман хонгор” компани шалгарсан. Энэ компани хоёрдугаар сарын 1-нээс гэрээ байгуулаад ажлаа эхэлсэн. Үйлдвэрийн ерөнхий захиргааны хоёрдугаар байрны Уурхайчин цэцэрлэгт хүрээлэнгийн гэрэлт гудамжны ажлыг 70 хоногийн хугацаанд хийж 4-р сарын11-нд ашиглалтад хүлээн авна” гэв.

Т.БАТЧУЛУУН

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %