ОНЦЛОХ ДИПЛОМТОЙ таван оюутныг Эрдэнэт үйлдвэр ажлын байраар хангалаа

     “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийг онцлох дипломтой төгсөж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажиллах эрхийн батламж гардсан үе үеийн төгсөгчдийн уулзалт өнгөрсөн даваа гарагт боллоо. Энэхүү уулзалтыг Захиргаа, хүний нөөцийн бодлогын газар хоёр дахь жилдээ зохион байгуулж, шилдэг төгсөгчдөд мэдлэг, туршлагаа хуваалцах, ахан дүүсийн барилдлага тогтоох боломж олгосноороо онцлог юм. Захиргаа, хүний нөөцийн бодлогын газар 2013 оноос Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх “Эрдэнэт цогцолбор” дээд сургуультай хамтран ажиллаж, онцлох дипломтой төгсөгчдийг ажлын байраар хангаж ирсэн уламжлалтай. Өнгөрсөн хугацаанд тус сургуулийг 49 оюутан 3.2-оос дээш үнэлгээний голч дүнтэй төгсөж, Эрдэнэт үйлдвэрт ажиллах эрхийн батламж гардсан бөгөөд тэд 100 хувь ажлын байраар хангагджээ. Тэдний найм нь богино хугацаанд мэргэжлээрээ чадваржин хөгжиж, инженер техникийн ажилтны зэрэгт шилжсэн байна.    
Уулзалтын үеэр Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын дарга О.Отгонбаяр батламжтай оюутнуудыг ажлын байраар хангаад зогсохгүй, мэргэжлээрээ хөгжих, ажлын байрны түвшин ахих чиглэлд судалгаатай ажиллана. Тиймээс онцлох дипломтой шилдэг төгсөгч гэдгээ харуулахын төлөө хичээн ажиллаарай хэмээн залууст уриалсан юм. Мөн хамгийн сүүлд буюу энэ оны хоёрдугаар сард батламж гардсан таван төгсөгчийг мэргэжлийнх нь дагуу ажиллуулахаар шийдвэрлэж байршуулсныг танилцууллаа. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын тушаалаар цахилгаан системийн автоматжуулалт мэргэжлээр батламжтай төгссөн Н.Цолмон Засвар угсралтын цехэд цахилгаан тоног төхөөрөмжийн угсрагч-засварчнаар, Б.Мөнхжаргал Баяжуулах үйлдвэрт цахилгаан тоног төхөөрөмжийн засварчнаар, Б.Батдорж Автотээврийн цехэд тоног төхөөрөмжийн засварчнаар, Г.Одмаа Цахилгааны цехэд мэргэжлээрээ, Б.Нарангарав “Эрдэнэт цогцолбор” дээд сургуульдаа ажиллахаар болжээ. Тэднийг амьдралын замд үдэж буй сургуулийн захирал, мөн ажлын гараан дээр нь угтан авч буй цехийн дарга нар болон дээд төгсөлтийн ах нар нь чин сэтгэлийн захиас даалгавар өгч, баяр хүргэн ажлын амжилт хүслээ.

“Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн захирал Д.ЗОРИГТХҮҮ: 

-Манай онцлох дипломтой төгсөгчдийг ажилд авахад санал нэгдэж, бидний үйл ажиллагааг дэмжин, хөгжил өөд хамтдаа тэмүүлж байгаа цехийн дарга нартаа талархсанаа илэрхийлье! Оюутнууддаа гурван захиас хэлье. Та бүхэн сонгон шалгаруулалтад орохгүй, онцгой горимоор ажлын байранд шууд орж байгаа. Тиймээс та бүхэнтэй сургуулийн чинь нэр хүнд хамт явааг санаарай. Батламжтай төгсөгчид бусдаас үргэлж давуу байж ялгарах ёстой. Илүү ачаа үүрч, илүү хариуцлагатай, ёс зүйтэй байх ёстой. Эрдэнэт үйлдвэрийн цаг барих соёлд хурдан суралцаарай. Эрдэмтэн багш нар нь эхлэлийг тавьсан. Харин та нар жинхэнэ мэдлэг боловсролыг ажлын талбараас олно. Тиймээс автобусны цаг болоход ажлаасаа буух биш, үлдээд илүү суралцаж, хөгжөөрэй. Эрдэнэт үйлдвэр 24 цагаар тасралтгүй ажилладаг учраас цагийг бүрэн ашиглах боломж дүүрэн бий. Залуус үг дааж, ажил, амьдралаа ялгаж сураарай гэж захъя. Цаашдынх нь ажил хөдөлмөрт  өндөр амжилт хүсье.

Баяжуулах үйлдвэрийн дарга М.ОТГОН:

-Би Технологийн сургуулийн бүтээгдэхүүн. 2003 онд Засвар угсралтын цехийн Х.Баяраа дарга миний дипломын ажлын зөвлөх багш байлаа. Би 3.53 гэсэн үнэлгээний голчтой төгсөж байсан. Тэр үед 3.6-аас дээш онцлох диплом олгодог байсан юм. “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх гэдэг утгаараа оюутнуудад маш их боломж олгодог. Улаанбаатарын ШУТИС-ийг төгссөн хүмүүс тээрэм, хөвүүлэн баяжуулах машинаа ялгахгүй л ирдэг. Харин та бүхэн 3-р курсээсээ үйлдвэр дээр дадлагад гардаг. Оюутан байхад амжилт зөвхөн өөрөөс шалтгаалдаг бол ажил дээр та ганцаараа юу ч хийж чадахгүй. Үйлдвэрийн бүх ажил багийн зохион байгуулалтаар явдаг. Тиймээс багаар ажиллах чадвар, харилцаа хандлага маш чухал. Манай нэг залуухан ажилтан “Би шланк барьж элс угаах гэж дөрвөн жил их сургуульд сураагүй...” гэж хэлж байсан. Тэр хүн өөрийгөө бүхнийг мэддэг гэж бодсон. Та бүхэн хэдийгээр дөрвөн жил сураад онцлох дипломтой төгссөн ч 10, 20 жил ажилласан хүмүүстэй харьцуулахад юу ч чадахгүй. Одоо онолын мэдлэгээ практиктай хослуулаад, дагалдуулж байгаа багшийнхаа амнаас унах үг, хийж буй үйлдэл бүрийг даган дуурайж, энийг яагаад ийш нь хийчихэв гэдгийг ойлгож мэдэх хэрэгтэй. Ирээдүй чинь та бүхний гарт байна. Үнэхээр чадаж байгаа хүмүүс Эрдэнэт үйлдвэрт ахиж дэвших бүрэн боломжтой. Ирээдүйгээ цогцлоон бүтээх үйлсэд нь амжилт хүсье. 

Үйлдвэрийн бодлогын газрын баяжуулагч инженер Э.ОЮУНБОЛД: 

-Би 2014 онд онцлох дипломтой төгсөөд Эрдэнэт үйлдвэрээс ажлын гараагаа эхэлж байлаа. “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль практик мэдлэг сайн олгодгоороо давуу талтай. Багш нар маань үйлдвэрт олон жил ажилласан болохоор хотын сургуульд сурснаас илүү санагддаг. 2014 онд би ганцаараа онцлох дипломтой төгсөж байлаа. Одоо онцлох дипломтой төгсөгчдийн уулзалт болохоор лекцийн танхим дүүрдэг болсон нь гоё санагддаг. Дүү нартаа хэлэхэд үйлдвэрийн газраас зохион байгуулдаг спортын, соёл, урлагийн, ХАБ-ын гээд олон төрлийн үйл ажиллагаанд оролцож байх хэрэгтэй. Тэр тоолонгоор хүн хөгждөг. Хамгийн гол нь өөрийгөө дайчлах нь чухал. Хүнийг таньж нөхөрлөөрэй. Сургалтын хөтөлбөрүүдтэй эхнээс нь сайн танилцаад, ямар сургалтуудад хамрагдах боломж байгааг судалж мэдээрэй.  Боломжууд их байдаг шүү. Би шат дараатай маш олон сургалтад хамрагдсан. Ажлын хамт олноосоо ч ихийг сурсан. Өөрийгөө сурч чаддаг, хөгжих боломжтой гэдгээ үргэлж харуулж байгаарай. 2014 онд ажилд ороод 2020 онд инженерээр жинхлэгдсэн. Дөрөв, тавхан жил ажиллаад би инженер болж чадахгүй юм гэж битгий шантраарай. Хэн юу чадаж байна, тэр хүн өсөж дэвшдэг. Тэр боломж шударга нээлттэй байгаа. Хэл сураарай. Би инженер болж чадахгүй юм байна гэж бодоод, мастерт сурчихаад англи хэлтэй болчихоод ирье гэж шийдсэн. Гэтэл би англи хэл сурч байх явцдаа инженер болчихсон. Тэгэхээр хөгжих боломж хүн бүхэнд бий. Та бүхэндээ амжилт хүсье. 
Шинэ ажилтнууд амьдралын баталгаа олгосон Эрдэнэт үйлдвэртээ талархсанаа илэрхийлэн, үеийн залуусаа манлайлан, эв нэгдэлтэй, эрч хүчтэй, илүү хичээн ажиллахаа амласан юм. 

Б.НАРАНГАРАВ:  

-Манай сургууль Эрдэнэт үйлдвэрийн харьяа учраас бидэнд маш олон боломж нээж өгсөн. Тав тухтай орчинд мэргэжлийн багш нараар хичээл заалгаад зогсохгүй 3.2-оос дээш үнэлгээний голч дүнтэй суралцвал захирлын нэрэмжит хуудсад бичигдэж, төлбөрөө 30, 60, 100 хүртэл хувиар хөнгөлүүлдэг. Сургалтын төлбөртөө санаа зовохгүйгээр хичээлдээ шамдана гэдэг үнэхээр том боломж. Мөн үйлдвэрлэлийн дадлагыг ямар ч үнэ төлбөргүйгээр дэлхийн жишиг үйлдвэрт хийлээ. Дипломын сэдэвтэй холбоотой мэдээллүүдийг бидэнд саадгүй өгч байна. Энэ бүхэнд талархаад баршгүй. Одоо онцлох дипломтой бидэнд батламж өгч амьдралын баталгаа олгож байгаад маш их баярлалаа. Итгэл найдварыг нь алдахгүй, урагшаа тэмүүлж хичээн ажиллах болно. 

Б.МӨНХЖАРГАЛ:

-Сургуулиа амжилттай төгсөж, Эрдэнэт үйлдвэрт ажиллах эрхийн батламж гардсандаа баяртай байна. Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэрт ажлын байраар хангаж өгсөн Ерөнхий захирал, Захиргаа, хүний нөөцийн бодлогын газар, Баяжуулах үйлдвэрийн захиргаа, “Эрдэнэт цогцолбор” дээр сургуулийн захирал, эрдэмтэн, багш нартаа маш их баярлалаа. Миний өвөө, эмээ Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийг бүтээн байгуулалцсан илгээлтийн эзэд, миний аав Ц.Баярхүү, ээж П.Уранцэцэг нар маань Эрдэнэт үйлдвэрийн тэргүүний уурхайчид. Одоо би Эрдэнэт үйлдвэрт ажилд орсноор уурхайчдын удмыг залгамжилж байгаадаа баяртай байна гэж ярилаа. 

Энэхүү уулзалтад Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгжийн дарга, хүний нөөцийн мэргэжилтнүүдийн төлөөлөл оролцож, мэдлэг чадвараас дутуугүй багаар ажиллахад харилцаа хандлага чухал гэдгийг онцлон зөвлөлөө. Баяжуулах үйлдвэр, Автотээврийн цех, Ил уурхай, Холбоо, мэдээллийн технологи ба автоматжуулалтын цех онцлох дипломтой хамгийн олон төгсөгчийг ажлын байраар хангажээ.          

М.ОДГЭРЭЛ
 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг
Г.ГАНБОЛД: Шинэ үйлдвэржилтийн байнгын хороо нь хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн бодлогыг тодорхойлно
Л.МӨНХБААТАР: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн баталгааг хангахад УИХ онцгой анхаарч ажиллана
П.ОЮУНСҮРЭН: Би Эрдэнэт үйлдвэртэй хувь заяагаа холбосон азтай хүн

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %