Ирэх жилүүдэд цагаан тоосны дэгдэлт эрс буурна

     Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд хийгдэх Баяжуулах үйлдвэрийн өргөтгөл шинэчлэлийн ажилтай уялдуулан хаягдал өтгөрүүлэх технологи нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Өнгөрсөн онд уг технологийг нэвтрүүлэх ТЭЗҮ боловсруулах ажил үндсэндээ дуусч, 2022 оны нэгдүгээр сарын 15-нд эцсийн хэлэлцүүлэг хийсэн. Удахгүй Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хянагдан батлагдах юм. Баяжуулах үйлдвэр үйлдвэрлэлээсээ үүссэн 26-28 хувийн хатуулагтай булингыг тээвэрлэн ХАА-д хуримтлуулдаг. Харин хаягдал өтгөрүүлэх технологи нэвтрүүлснээр 60-65 хувийн хатуулагтай өтгөн материал хуримтлуулах юм. Үүн дээр цагаан тоосны дэгдэлт дарах химийн урвалжуудаа ашиглахад барьцалдуулах чадвар нэмэгдэж гадаргуу үүссэнээр цагаан тоосны дэгдэлт одоогийнхоос 80-90 хувь буурна гэж мэргэжилтнүүд үзэж байна. Мөн Хаягдалын аж ахуйн насжилт болон усны хэрэглээнд ч эерэг нөлөө үзүүлэх аж. 

Одоогоор хаягдал өтгөрүүлэх технологийг Монголд зөвхөн Оюутолгой компани ашиглаж байна. Эрдэнэт үйлдвэр энэхүү шинэ технологийг нэвтрүүлэхийн тулд үе шаттай туршилтууд хийсэн нь амжилттай болжээ. Түүнээс гадна ирэх онд Хаягдлын аж ахуйд 16-р далан барихдаа давхарлаж биш цагаан тоос дэгддэг элсэн талбайн хэмжээг багасгах зорилгоор нааш нь татаж барихаар төлөвлөн ОХУ-ын Механобр институтээр зураг төсөл хийлгэж байна гэж Баяжуулах үйлдвэрийн дарга М.Отгон ярилаа.
Эрдэнэт үйлдвэр хаягдал өтгөрүүлэх технологийг 2024 оны нэгдүгээр улиралд багтаан нэвтрүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

М.ОДГЭРЭЛ
 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %