“Эрдэнэт Медипас” төв эмнэлгийг Эрдэнэт үйлдвэрийн харьяанд шилжүүллээ

      “Эрдэнэт медипас” төв эмнэлгийг "Медипас" ХХК хууль бусаар үнэгүй шилжүүлэн авсан байх үндэслэлтэй, гэж үзэн Засгийн газрын хуралдаанаар тус эмнэлгийг улсын өмчид буцаан авах тухай шийдвэр гаргасан. “Эрдэнэт медипас” эмнэлгийг Эрүүл мэндийн яамны харьяанд шилжүүлэн, бүсийн оношилгоо, эмчилгээний төв болгох шийдвэр гаргасантай холбогдуулан Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Эрдэнэт үйлдвэрт ажиллалаа. Улмаар 2013 онд Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгө болох 70 орчим тэрбум төгрөгөөр барьсан "Эрдэнэт медипас" эмнэлэг, 50 айлын орон сууц, 24 автомашины зогсоол, эмнэлгийн тоног төхөөрөмжийг төрийн өмчид бүртгэн Эрдэнэт үйлдвэрт шилжүүлж, тус эмнэлгийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцлаа. Энэхүү үйл ажиллагаанд Монгол Улсын их хурлын гишүүн, Монгол Улсын шадар сайд С.Амарсайхан, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, Монгол Улсын Шадар сайдын ахлах зөвлөх Ц.Уртнасан тэргүүтэй албаны хүмүүс оролцов. 

     "Эрдэнэт Медипас" эмнэлэг нь 120 гаруй эмч, ажилтантай. Өдөрт 500 орчим хүнд үйлчлэх хүчин чадалтай, дүрс оношилгоо, дуран, лаборатори, амбулатори, урьдчилан сэргийлэх үзлэг, яаралтай тусламж, эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэг, хэвтүүлэн эмчлэх тасагтай юм. Цаашид эмнэлгийн үйл ажиллагаа бүх шатанд хэвийн үргэлжилнэ, гэдгийг ажлын хэсэг онцлов. 

     Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан: “Эрдэнэт үйлдвэр 2015 онд тухайн үеийн ханшаар 70 орчим тэрбум төгрөгийн хөрөнгөөр санхүүжилт хийж, оношилгоо эмчилгээний “Эрдэнэт Медикал” эмнэлгийг ашиглалтад оруулсан байдаг. Улмаар “Мепипас” компанийн мэдэлд шилжүүлсэн тус эмнэлгийг хувьчлах үйл явц болоод гэрээ контракт нь Монгол Улсын хэд хэдэн хуулийг зөрчсөн нь хууль хяналтын байгууллагын удаа дараагийн шалгалтаар тогтоогдсон. Иймд Монгол Улсын Засгийн газар хууль бусаар хувьд шилжсэн тус объектыг улсын өмчид буцаан авах шийдвэр гаргаж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын харьяанд шилжүүлж байгааг албан ёсоор мэдэгдье. Энэ эмнэлэг 18 жилийн хугацаатай гэрээ хийгдсэн. 2016-2022 онд 12,7 тэрбум төгрөгийг Эрдэнэт үйлдвэрээс шилжүүлж авсан байдаг. Ингэж Төрийн өмчийг үнэгүйдүүлж болохгүй. Төрийн мөнгөөр өөрийнх нь хөрөнгийг худалдан авдаг. Ямар нэг төлбөр тооцоо хийдэггүй, хууль зөрчин хулгай хийдэг асуудал цөөнгүй байгаа. Ийм асуудлыг цэгцлэхэд Засгийн газар онцгой анхаарч ажиллана. Иймээс энэ эмнэлгийг Эрдэнэт үйлдвэрийн мэдэлд албан ёсоор шилжүүлж өгч байна. Тус эмнэлгийн эмч, сувилагч, ажилчид  үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэн авч явах болно” гэв. 

      Дараа нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл тус газраас гаргасан “Шийдвэрийг хүчингүйд тооцох, хөрөнгө хүлээн авах тухай” тогтоолыг дэлгэрэнгүй танилцуулсан юм. Энэ үеэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн: “Засгийн газрын энэ шийдвэрийг бид хүлээн авч 2022 оны 2-р сарын 25-нд 95 тоот тушаал гаргалаа. Тушаалын дагуу Медипас төв эмнэлгийг бүрэн бүрэлдэхүүнээр нь хүлээн авах ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Япон улсын тоног төхөөрөмжөөр 100 хувь тоноглогдсон тус эмнэлгийг цаашид БОЭТ болгон ажиллуулах, орон нутгийн иргэдэд нээлтэй үйлчлэх зарчмаар ашиглана. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилтан ажиллагсад, ахмадууд, МШӨ улмаас ХЧА-ын хувь тогтоолгосон ажилтнууд зэрэг 10 орчим мянган ажилтан, албан хаагчид эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол энд хамрагдаж ирсэн. Орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон уг эмнэлгийг цаг алдалгүй бид бүрэн хүлээн авч, төр засгийн шийдвэрийг ханган ажиллуулна” гэж онцлов. 

      Монгол Улсын Засгийн газраас эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, төрийн өмчийг хувьд шилжүүлсэн гэх үндэслэлээр “Эрдэнэт Медипас” эмнэлгийн хувьчлалын асуудлыг ийнхүү шийдвэрлэлээ.

Т.БАТЧУЛУУН
Б.БАТТӨГС

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %