Онцлох дипломтой төгсөгчдийн уулзалт боллоо

     “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийг онцлох дипломтой төгсөж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажиллах эрхийн батламж гардсан үе үеийн төгсөгчдийн уулзалт боллоо. Энэхүү уулзалтыг Захиргаа, хүний нөөцийн бодлогын газар хоёр дахь жилдээ зохион байгуулж, шилдэг төгсөгчдөд мэдлэг, туршлагаа хуваалцах, ахан дүүсийн барилдлага тогтоох боломж олгосноороо онцлог юм. Захиргаа, хүний нөөцийн бодлогын газар 2013 оноос Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх “Эрдэнэт цогцолбор” дээд сургуультай хамтран ажиллаж, онцлох дипломтой төгсөгчдийг Эрдэнэт үйлдвэр ажлын байраар хангаж ирсэн уламжлалтай. Өнгөрсөн хугацаанд тус сургуулийг 49 оюутан 3.2-оос дээш үнэлгээний голч дүнтэй төгсөж, Эрдэнэт үйлдвэрт ажиллах эрхийн батламж гардсан бөгөөд тэд 100 хувь ажлын байраар хангагджээ. Тэдний найм нь богино хугацаанд мэргэжлээрээ чадваржин хөгжиж, инженер техникийн ажилтны зэрэгт шилжсэн байна.   

     Уулзалтын үеэр Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын дарга О.Отгонбаяр, “Батламжтай оюутнуудыг ажлын байраар хангаад зогсохгүй, мэргэжлээрээ хөгжих, ажлын байрны түвшин ахих чиглэлд судалгаатай ажиллана. Тиймээс онцлох дипломтой шилдэг төгсөгч гэдгээ харуулахын төлөө хичээн ажиллаарай” хэмээн залууст уриалав. Мөн хамгийн сүүлд буюу энэ оны хоёрдугаар сард батламж гардсан таван төгсөгчийг мэргэжлийнх нь дагуу ажиллуулах шийдвэрийг танилцуулахад бүтцийн нэгжийн удирдлагууд баяр хүргэж, ажлын амжилт хүслээ. Харин “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн захирал Д.Зоригтхүү шилдэг төгсөгчдөдөө хандан, “Сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөж яваарай, илүү ачаалал дааж, илүү хариуцлагатай, ёс зүйтэй ажиллаарай, үйлдвэрийн соёлд хурдан суралцаж, тасралтгүй хөгжихийн төлөө тэмүүлээрэй” хэмээн захив. Шинэ ажилтнууд амьдралын баталгаа олгосон Эрдэнэт үйлдвэртээ талархсанаа илэрхийлэн, үеийн залуусаа манлайлан, эв нэгдэлтэй, эрч хүчтэй, илүү хичээн ажиллахаа амласнаар уулзалт өндөрлөв.    

М.ОДГЭРЭЛ
Б.БАТТӨГС

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %