Пауэрлифтингийн спорт бие бялдрын өв тэгш хүмүүжил олгодог. Бид Азийн аварга болсондоо маш их баяртай байна

     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ган бөөрөнцгийн цехийн технологич инженер М.Дорж, Ил уурхайн Өрөмдлөг, тэсэлгээний туслах ажилтан Ц.Цэнддорж нартай уулзаж, пауэрлифтингийн спортынх нь амжилтын талаар цөөн хором ярилцлаа.

- Сур: Та хоёр Пауэрлифтингийн спортоор хэдэн жил хичээллэж байна вэ?    

- Ц.Ц: Би энэ спортоор ес дэх жилдээ хичээллэж байна. Урьд нь самбо, жү-до бөхөөр барилдаж байсан. МУГД Эрдэнэ-Очир багшийн удирдлага дор хичээллэдэг байлаа. ОУХМ цолтой. 2015 оноос хойш аймаг, улс, бүсийн чанартай тэмцээнүүдэд амжилт үзүүлж ирлээ.

- М.Д: Миний хувьд 12 дахь жилдээ нь энэ спортоор хичээллэж байна. Залуучуудын улсын аваргад долоон удаа түрүүлсэн. Азийн аваргын өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн гэсэн гурван насны ангилалд түрүүлсэн амжилттай явна. 

- Сур: Пауэрлифтинг, Хүндийн өргөлт, Бодибилдингийн спортын ижил төстэй, ялгаатай тал юу вэ? Манай уншигчдад тайлбарлахгүй юу?

- М.Д: Пауэрлифтингийн спорт хүний биеийн гурван булчинг шалгадаг спорт. Энэ нь хүний цээж, хөл, нурууны хүч юм. Өөрөөр хэлбэл, хүн үндсэн гурван том булчингаараа хэдий хүнд жинг өргөх вэ гэсэн шалгуур үзүүлэлттэй спорт гэсэн үг. Хүндийн өргөлт бол тамирчнаас техник, тэсвэр, хурд шаардсан арай өөр спорт. Бодибилдинг бол хүний биеийг галбир гоо үзэмж талаас нь хөгжүүлдэг спорт гэж болно. Ер нь ялгаатай.

- Сур: Та хоёр Турк улсын Станбул хотноо болсон Пауэрлифтингийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо. Энэ удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээний  онцлог юу байв?

- Ц.Ц: Бид жин жиндээ алтан медаль авсандаа маш их баяртай байна. Тус тэмцээнд 10 гаруй улсын 500 гаруй тамирчин оролцож өрсөлдсөн нь  онцлог байлаа. Хэвтээ, эргэлттэй шахалтын төрлөөр өрсөлдсөн. Миний бие 93 кг-ийн жинд 222,5 өргөж, хэвтээ шахалтаар алтан медаль хүртэн, Ази тивийн аварга боллоо. Гурван төрөлтийн нийлбэр дүнгээр хүрэл медалийн болзол хангасан. 

- М.Д: Миний жинд долоон тамирчин өрсөлдсөн. +120 кг-ийн жинд Азийн аваргаас алтан медаль авчхаад өөртөө  нэг л итгэж өгөхгүй байсан шүү. Энэ спортоос би жил завсарлаж байгаад тэмцээнд оролцсон болохоор тэр. Ер нь хөдөлмөрлөсөн хүнд амжилт ирдэг юм байна. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас ойрын үед тэмцээн болоогүй. Тиймээс бусад орны тамирчид нэлээн идэвхтэй, өргөн оролцсон нь онцлог байлаа. Сонирхуулахад, дэлхийн хоёр рекорд эзэмшдэг Казакстаны тамирчин энэ тэмцээнд оролцсон байх жишээтэй. 

- Сур: Энэ спортоор хичээллэсний ач холбогдол юу вэ? 

- Ц.Ц: Пауэрлифтингийн спорт бол хүнд бие бялдрын өв тэгш хүмүүжил олгодог. Уг спортоор хичээллэсэн залуус нэртэй тамирчин болдоггүй юм гэхэд бие бялдрын тэгш хүмүүжилтэй эр хүн болон төлөвших давуу талтай.

- М.Д: Дээр нь нэмээд хэлэхэд, хүнээс тэсвэр тэвчээр шаардсан спорт. Зүрх томтой тамирчин энэ спортоор амжилт гаргадаг гэж мэргэжлийнхэн ярьдаг. Ортой байх. Бусад спортынхны адил бэртэл гэмтэл авахаас сэргийлж явах ёстой. Ер нь хичээллэж байх явцад бага зэргийн бэртэл гэмтэл авдаг. Гэвч өвдөлт үгүй бол амжилт үгүй гэсэн үг бий. Дур сонирхолтой, зорилготой тамирчин үүнийг даван туулах ёстой болохоор бид хичээгээд л явж байна даа. 

- Сур: Өөр спортоор хичээллэж байсан хүнд анх ямар мэдрэмж төрж байв?

- Ц.Ц: Надад бөхийн спортын суурь байсан л даа. ОУХМ Жаргалсайхан багшийн заавар зөвлөгөөгөөр энэ спортод хөл тавьсан. 

- М.Д: Миний хувьд аав маань энэ спортоор хичээллэх суурийг тавьсан гэж боддог. Өөрөөр хэлбэл, аав маань намайг энэ спортод дур сонирхолтой болгосон. Эхлээд хүүгээ бие бялдрын өв тэгш хүмүүжилтэй хүн болгон өсгөх гэсэн аавынхаа хүсэл мөрөөдлийг нь биелүүлэх гэж энэ спортоор шаргуу хичээллэж эхэлсэн. Анх гар дээрээ ч сунайж чаддаггүй хүү байлаа. Хүүгээ аав маань тэнгэрийн орноос харж байгаа байх аа. Би анх “Өөшин” клубт ОУХМ Насанбат багшийн удирдлага дор хичээллэж эхэлсэн түүхтэй. 2003 онд Өсвөрийн Азийн аварга болж байлаа.  

- Сур: Манай үйлдвэрийн баялаг бүтээгч уурхайчдаас энэ спортоор хэчнээн хүн хичээллэж байна вэ? Тухайлбал, Гал унтраах 58-р ангийн захирагч Отгонбаяр хичээллэдэг. 

- М.Д: Отгонбаяр маань мастер ангиллын Дэлхийн аваргын мөнгөн медальтай тамирчин. Манай улсын шилдэг тамирчдын нэг. Улсын аваргад миний мэдэхийн хоёр түрүүлсэн. Мөн Авто тээврийн байгууллагын Сансарбаатар, Баяжуулах үйлдвэрийн Баасандорж, Ил уурхайн Сүхбат нарын энэ спортоор хичээллэж, өндөр амжилт гаргасан олон тамирчныг нэрлэж болно. Заримыг нь орхигдуулсан бол уучилна биз.

- Сур: Азийн аваргын тэмцээнээс багаараа хүрэл медаль хүртлээ. Энэ талаар тодруулна уу?

- Ц.Ц: Манай улсаас 13 тамирчин оролцсон. Бүгд медаль авсан байгаа. Энэ нь Монгол улсад пауэрлифтингийн спорт өндөр хөгжиж байгааг эндээс харж болно. Манай улсад Бүжинлхамын Алтангэрэл, Батаагийн Чимэдцэрэн нарын дэлхийн рекорд эзэмшдэг, залууст үлгэр дуурайлал болсон шилдэг тамирчид бий. 

- Ц.Ц: Тэгэхээр бид улсын аваргад түрүүлж, Азийн аваргад оролцох эрх авдаг. Миний хувьд анхныхаа Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцлоо. Дараагийн улсын аваргын тэмцээнд түрүүлж, дэлхийн аваргад оролцох зорилготой явна. Энэ дашрамд сүүлийн тэмцээнд оролцоход ирж, очих замын зардлыг даасан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагууд, ажлын хамт олондоо баярлалаа гэж хэлэх байна.

- Ц.Ц: Би ч мөн ялгаагүй ажлын хамт олондоо, ар талыг минь авч яваа гэр бүлдээ, дасгалжуулагч багш нартаа баярлалаа. Итгэлийг зүтгэлээр хариулахын төлөө хичээх болно.

- Сур: Та хоёрт спортын өндөр амжилт хүсэн ерөөе.

- Баярлалаа.

Т.БАТЧУЛУУН

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %