Шинэ бутлуур суурилуулснаар хүдэр нунтаглах зардал буурна

    Эрдэнэт үйлдвэрийн техник технологийн шинэчлэлийн хүрээнд Баяжуулах үйлдвэрийн Бутлан тээвэрлэх хэсгийн 4-р бутлуурыг АНУ-ын Метсо компанид үйлдвэрлэсэн  МР-800 бутлуураар сольж, сар шинийн өмнөхөн ажилд орууллаа.  ОХУ-д үйлдвэрлэсэн хуучин  бутлуур  цагт 650 тонн хүдэр бутлах чадалтай бол шинэ бутлуур 1000-1200 тонныг  бутлах  аж. Тус хэсэгт  өмнө нь МР-800 маркийн хоёр бутлуурыг гурав дахь шатны бутлалтад,  энэ удаа  хоёр дахь шатны бутлалтад  суурилууллаа. 

    Орчин үеийн бүрэн автомат уг бутлуурыг  ашиглалтад оруулснаар бутлуурын цагийн бүтээмж нэмэгдэх, ажилчдын ажлын байрны нөхцөл сайжрах зэрэг олон давуу талтай аж. Түүнчлэн хоёр дахь шатны бутлалтад шинэ  бутлууртай болсноор бутлагдсан хүдрийн бүхэллэгийн хэмжээ багасч, хүдэр нунтаглалтын болон сэлбэг хэрэгсэл зэрэг ашиглалтын зардал буурах юм.  

    Мөн бутлуурын хүчин чадлыг бүрэн ашиглах, шигших гадаргууг нь нэмэгдүүлэх зорилгоор шигшүүр, хоёр  конвейрыг нэмж суурилууллаа. 

    Цар тахлын нөхцөл байдлаас үүдэн бутлуур үйлдвэрлэгч компанийн инженерүүд ирж амжаагүйгээс  цахимаар заавар зөвлөгөө авч, Эрдэнэт үйлдвэрийн ажилтнууд өөрсдийн хүчээр угсарч суурилуулсан юм. Бутлуур угсарч суурилуулах ажлыг Баяжуулах үйлдвэр, Засвар механикийн завод, Барилга засвар болон Засвар угсралтын цех, Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цехийн  ажилтнууд хийж гүйцэтгэлээ.   

Я.Энхтуяа
 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
1
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %