Цаг үеийн болоод хөрөнгө оруулалтын ажлуудаа нарийвчлан төлөвлөж ажиллах үүрэг өглөө

     Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудын даваа гаригийн ээлжит шуурхай зөвлөгөөний эхэнд цар тахлын тархалттай холбоотой хүндрэлтэй асуудлыг хэлэлцэж, тодорхой чиглэл гаргалаа. Үйлдвэрийн хэмжээнд сүүлийн 72 цагийн байдлаар 155 тохиолдол батлагдаж, Өрхийн эрүүл мэндийн төвийн хяналтад 492 ажилтан байгааг Эрдэнэт сувиллын цогцолбороос мэдээлэв. Халдварын тархалт, ханиад томуу өвчин ихсэж байгаатай холбогдуулан үйлдвэрийн Шуурхай штаб, Эрдэнэт сувиллын цогцолбороос хувийн халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэхийн зэрэгцээ дархлаажуулалтын 4-р тунд хамруулах арга хэмжээг эрчимжүүлж байгаа нь үр дүнгээ өгч байна. Иймээс одоогийн авч хэрэгжүүлж буй олон хэлбэрийн арга хэмжээг үргэлжлүүлж, бүтцийн нэгж газар, хэлтсүүд ажилтнуудынхаа халдвар хамгааллын дэглэмд онцгой анхаарал, хяналт тавьж ажиллахыг санууллаа. 

     Өнгөрсөн долоо хоногт үйлдвэрийн үйлдвэрлэл болон бусад үйл ажиллагаа хэвийн үргэлжилж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөрчил доголдолгүй ажилласан байна. Харин олон үйл явдал өрнөсөн, олон асуудал хэлэлцэж, шийдвэрлэсэн онцлог долоо хоног болсон байна. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл тэргүүтэй албаны хүмүүс Эрдэнэт үйлдвэрт ажиллаж, үүсээд буй зэсийн экспорт, ачилтын хүндрэл, өнөөгийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан байна. Нийт  200-аад сая ам долларын өртөг бүхий зэсийн баяжмалын ачилтын асуудлыг нэн даруй шийдвэрлэж, холбогдох яам, газруудтай ярилцаж нэг мөр болгохоор болжээ. Энэ асуудлыг шийдвэрлэх хүртэл үйлдвэрийн 10 цэгт  хадгалж буй зэсийн баяжмалыг хадгалалт, хамгаалалтын зөв горимд байлгах түр журам боловсруулж, цех нэгжүүдэд хариуцуулж, ажиллах болсныг Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх танилцуулав.  Түүнчлэн овоолго ашиглах үйлдвэр барих төсөл, түүнд тусгах санал дүгнэлт, хэрэгжүүлэх арга зам, ажлын төлөвлөгөөг нэгтгэн, боловсруулж, ойрын хугацаанд танилцуулах үүрэг даалгавар өгснийг Ерөнхий захирал Х.Бадамсүрэн мэдээллээ. 

     Эрдэнэт үйлдвэр 2022 оныг Их бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, түүхэндээ хамгийн өндөр буюу 900-аад тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай бүтээн байгуулалтын ажлууд хийхээр төлөвлөсөн. Иймд одооноос энэ ажлын нарийвчилсан төлөвлөгөөг цех нэгж бүр дээр маш тодорхой гаргаж, ирэх 3 дугаар сарын 1-нээс эхлүүлэхээр бэлтгэл ажилдаа шуурхайлж орохыг Ерөнхий захирал бүтцийн бүх нэгжийн удирдлагуудад анхааруулж, даалгалаа. БСШУЯ-ны сайд Л.Энх-Амгалан тус үйлдвэрт ажиллах үеэрээ өгсөн чиглэлийн дагуу төрийн өмчит их дээд сургуулиудыг нүүлгэн шилжүүлэх, Эрдэнэт цогцолбор дээд сургуулийг цаашид хэрхэн өргөжүүлж, хөгжүүлэх ажлыг эрчимжүүлэхэд чиглэл хариуцсан орлогч болон холбогдох мэргэжилтнүүд анхаарч ажиллах  үүрэг авав. 

     Эрдэнэт үйлдвэрийн 2021 оны үйлдвэрлэл, эдийн засгийн төлөвлөгөөний биелэлт, үр дүнгийн тайлангийн хурал өнгөрсөн долоо хоногт боллоо. Хурлын үйл ажиллагаа, үр дүнгээс гарсан шийдвэр, авах арга хэмжээ, үүрэг даалгаврын төлөвлөгөөг ойрын үед гаргаж, цех нэгжүүдэд танилцуулна. Мөн энэ удаагийн тайлангийн хурлаас ажилтны бүтээмжийг цалин урамшуулалтай хэрхэн уялдуулах, тодорхойлох аргачлалтай болохоор Хөгжлийн хэлтсээр ахлуулсан ажлыг хэсэг гаргасан байна.  

М.Балжинням
Фото Б.Баттөгс

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %