Эрдэнэт цогцолбор дээд сургууль Кембрижийн хөтөлбөрөөр сургана

     Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын дэргэдэх "Эрдэнэт цогцолбор" дээд сургуулийн Ахлах сургууль энэ сарын 10-нд  Олон Улсын Кембрижийн хөтөлбөрөөр сургалт зохион байгуулах эрх авлаа.  Тус  сургууль 2022-2023 оны хичээлийн жилээс 9-р ангид Кембрижийн дунд боловсролын  сертификат олгох хөтөлбөрт  элсэлт авах аж.  Энэ талаар тус сургуулийн Сургалт хариуцсан орлогч захирал Н.Манчукаас тодрууллаа. Тэрээр “Манайх ахлах сургуульдаа  2019 оноос эхлэн Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлэх зорилго дэвшүүлсэн. Энэ  хүрээнд  багш нарыг чадавхжуулах, сургалтын орчин нөхцөлийг сайжруулах,  хөтөлбөрийг туршилтаар хэрэгжүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулж ажилласан.  2020 оны 5 дугаар  дугаар сарын 15-нд  БШУЯ-аас Кембрижийн хөтөлбөртэй ахлах сургуулийн сургалтын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан ч, ковидын нөхцөл байдлын улмаас эрх олгох шалгалт хойшилсоор байв. Өнгөрсөн  оны 12 дугаар сарын 17-нд  Кембрижийн олон улсын шалгалтын төвөөс мэргэжилтнүүд ирж шалгасан. Ингээд  манай  ахлах сургуулийг   олон улсын Кембрижийн хөтөлбөрөөр сургалт зохион байгуулах шалгуур, шаардлагыг  хангасан гэж дүгнэсэн.  Иймээс манай Ахлах сургууль  9, 10-р ангидаа Кембрижийн  дунд боловсролын  түвшний, 11, 12-р ангидаа   А түвшний сертификат олгох хөтөлбөрөөр сургалт зохион байгуулах бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна” гэв.

Я.Энхтуяа

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг
Г.ГАНБОЛД: Шинэ үйлдвэржилтийн байнгын хороо нь хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн бодлогыг тодорхойлно
Л.МӨНХБААТАР: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн баталгааг хангахад УИХ онцгой анхаарч ажиллана

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %