Бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааны тайлангийн хурал болж байна

Бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааны тайлангийн хурал болж байна

     Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгжүүдийн энэ оны үйл ажиллагааны тайлангийн хурал эхэллээ. Тус үйлдвэрийн газрын бүтцийн нэгжүүд 2021 онд гүйцэтгэсэн ажлаа цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан цахим хэлбэрээр тайлагнаж байна. Тайлангийн хурал өчигдөр эхэлсэн бөгөөд үйлдвэрлэлийн болон нийгмийн цех, нэгжүүд, газар хэлтсүүд хуваарийн дагуу ажлаа тайлагнана. Одоогийн байдлаар Ил уурхай, Авто тээврийн цех, Баяжуулах үйлдвэр, Геологи хайгуулын экспедиц, Чанарын хяналтын хэлтэс, Тээвэр ложистикийн төв зэрэг үйлдвэрлэлийн цехүүд үйл ажиллагааныхаа тайланг амжилттай хамгааллаа. Бүтцийн нэгжүүдийн тайлангийн хурал үргэлжилж байна. 

Б.ЧУЛУУН

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.