Олон улсын Чанарын менежментийн тогтолцооны стандарт нэвтрүүлэх ажил эрчимтэй явагдаж байна

     Засвар, механикийн заводын хамт олон үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа Олон улсын ISO 9001-2016 стандарт нэвтрүүлэх ажлыг үйлдвэрийн газрын Ерөнхий захирлын  А/304 тоот “Чанарын менежментийн тогтолцооны стандартуудыг нэвтрүүлэх тухай”  тушаалаар эхлүүлжээ.  Заводын сонирхогч болон хэрэглэгч талууд, бодлогын үр дүнг хүртэгчидтэй ойр ажиллах, тэдний эрэлт хэрэгцээ шаардлагыг ойлгож, түүнд тохирсон шинэ санаа, оновчтой бодлого боловсруулах, үйлдвэрлэлд нэвтрүүлж хэрэгжүүлэх, эдийн засгийн үр ашиг, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор Олон улсын Чанарын Менежментийн тогтолцоо-Шаардлага MNS ISO 9001:2016, Эрсдэлийн менежмент MNS ISO 31000:2018 стандартыг хэрэгжүүлэх ажлыг амжилтай зохион байгуулж ажилласан байна. Ингэснээр заводын системийн сэтгэлгээг өөрчлөн, эрсдэлд суурилсан “Бодлогын инноваци”-ийг нэвтрүүлэн ажиллаж байна.

     Энэ чиглэлээр  хийсэн томоохон ажлын талаар Чанарын албаны тэргүүлэх мэргэжилтэн Б.Баянжаргалаас тодруулахад: “2021 онд дөрвөн нэгж хэсэгт дотоод аудит хийсэн. Аудитын зорилго нь чанарын менежмент заводод хэрхэн үр дүнтэй хэрэгжиж байгаад үнэлэлт дүгнэлт өгөх, цаашид тасралтгүй сайжруулах зөвлөмж гаргах зорилготой юм. Мөн Чанарын менежментийн тогтолцоо-Шаардлага MNS ISO 9001:2016 стандартыг хэрхэн яаж ойлгох талаар ЗМЗ-ын үйл ажиллагааны онцлогтой уялдуулан тайлбарласан “Чанарын гарын авлага”-ыг боловсруулж, танилцуулах сургалтыг шат дараатай зохион байгууллаа. Менежментийн тогтолцооны стандартын шаардлагад нийцүүлэн заводын үйл ажиллагааны журмыг шинэчлэн Ерөнхий  захирлын А/235 тоот тушаалаар батлуулж мөрдөн ажиллаж байна. Түүнчлэн стандартын 7.1.3 дахь шаардлагыг үндэслэн заводын өндөр насжилттай тоног төхөөрөмжүүдэд техникийн аудит хийж, засвар үйлчилгээ, сэлбэг хэрэгслийн захиалгыг оновчтой болгох зорилгоор техникийн  аудит хийгдсэн. Засвар механикийн заводод ур чадварт тулгуурласан хүний хөгжлийн бодлого хэрэгжүүлэх, ажилтны одоогийн чадамжид бодит үнэлгээ өгөх ажлыг эхлүүлсэн. Заводын үйл ажиллагаанд Эрсдэлийн менежмент MNS ISO 31000:2018 стандарт нэвтрүүлж, хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Засвар, механикийн заводын эрсдэлийн менежментийн журам” боловсруулан батлуулж, заводын үйл ажиллагаанд учирч болзошгүй эрсдэлүүдийг тодорхойлох, бууруулах, эрсдэлийг удирдах ажлуудыг амжилттай зохион байгууллаа.  Эдгээр ажлыг гүйцэтгэснээр Засвар, механикийн заводын энэ оны үйлдвэрлэлийн үйл явцын үл тохирлын хэмжээ өмнөх онтой харьцуулахад 25 хувиар, үйлдвэрлэлийн гологдол 1.16-1.17 хувиар буурсан үзүүлэлттэй байна “ гэв.

Т.БАТЧУЛУУН

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %