2021 оны үйлдвэрлэл, эдийн засгийн үзүүлэлт, ажлын үр дүнгээ дүгнэнэ

     Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудын даваа гаригийн ээлжит шуурхай хуралдаж, цаг үеийн асуудалд анхаарал хандуулав. Эрдэнэт сувиллын цогцолбороос хийсэн мэдээлэлд сүүлийн өдрүүдийн ковидын нөхцөл байдал, оны эхний долоо хоногт вирусын тархалт нэмэгдэх төлөвтэй байгааг онцолсон. Иймд цех нэгжүүд ажлын байрны ариутгал, халдвар хамгааллын дэг горимыг чанд баримтлах шаардлагатай байгааг анхаарууллаа. Хүйтний улиралд буюу 1-3 сард үргэлжилдэг томуу, томуу төст өвчний тархалтын эрчимт үе  омикрон вирусны давалгаатай давхцаж буй нь өндөр эрсдэл үүсгэж байна. Үүнтэй холбогдуулан урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авах үүднээс үйлдвэрийн Шуурхай штаб хуралдаж, хэд хэдэн шийдвэр гаргасныг ХАБЭА-н хэлтэс, Шуурхай штабын дарга Д.Мөнхболд  мэдээллээ. Шуурхай штабын хуралдаанаас ажиллагсдын амны хаалтны зүүх, гар угаах дадалд хяналт тавих, хүн хоорондын зай барих горимыг хэрэгжүүлж, олон нийтийн арга хэмжээг цахимжуулах, дархлаажуулалтыг идэвхжүүлж, 4-р тунд сайн дурын үндсэн дээр хамруулах, хоолны цэгүүд болон ажлын байрны бөөгнөрөл, нягтралыг сааруулах, цахимаар ажиллах зохицуулалт хийх, ариутгал халдваргүйжүүлэлтийн бодис нөөцлөх, Гамшгаас хамгаалах штабаас чиглэл гаргах хэрэгжүүлэх зэрэг халдварын эсрэг хариу арга хэмжээний төлөвлөгөө гаргаж, мөрдөхөөр шийдвэрлэсэн байна. Ковидын тархалтыг бууруулах, халдвараас хамгаалах чиглэлээр сүүлийн 2 жилд ажилласан туршлагатай тул одоо арга барил, үйл ажиллагаагаа өөрчилж, илүү үр дүнтэй, үр дагавраас түрүүлж ажиллах шаардлагатай байгааг Ерөнхий захирал Х.Бадамсүрэн бүх цех нэгжийн удирдлагуудад анхааруулж, үүнд онцгой анхаарч ажиллах чиглэл өглөө. Мөн үйлдвэрийн хэмжээнд Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг тогтоосон хугацааг ирэх 3 дугаар сарын 30-ныг хүртэл сунгаж, энэ хугацаанд улсын болон аймгийн Онцгой комиссын чиглэлийг мөрдөж ажиллахыг сануулав.  

     Өнгөрсөн 7 хоногт үйлдвэрийн хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр зөрчил доголдолгүй, үйлдвэрлэл хэвийн үргэлжилсэн байна. Оны эхнээс бүтээн байгуулалтын ажлууд хуваарийн дагуу хийгдэж, Барилга засварын цехийнхэн нийгмийн болон үйлдвэрлэлийн чиглэлийн нийт 19 обьектод ажиллаж байна. Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн 4-р шугам, бөмбөлөгт тээрмийн угсралт, суурилуулалт эхэлснийг цехийн удирдлага мэдээлэв. ДЦС өнөөдрийн байдлаар, 29 мянган тонн буюу 20 хоногийн нүүрсний нөөцтэй ажиллаж байна. Мэдээллийн технологийн хэлтсээс үйлдвэрийн үйл ажиллагаанд үүлэн технологи шинээр нэвтрүүлж, албан ёсны эрхтэй, аюулгүй байдлын баталгаатай технологи нэвтэрч байгааг тус хэлтсээс мэдээллээ.  

     Захиргаа хүний нөөцийн бодлогын газраас Үйлдвэрлэлийн хэлтсийн орлогч дарга  Д.Нямдоржийг Ил уурхайн даргаар томилсон тухай Ерөнхий захирлын тушаалыг танилцуулав. Д.Нямдорж нь Эрдэнэт үйлдвэрт уурхайн тэсэлгээчинээс эхлээд удирдах түвшинд хүртлээ 35 жил ажиллаж буй уурхайн мэргэшсэн инженер юм. 

     Эрдэнэт үйлдвэрийнхэн сар шинийн баярын өмнө өнгөрсөн жилийн үйлдвэрлэл, эдийн засгийн үзүүлэлт, ажлын үр дүнгээ хэлэлцэж, дүгнэдэг уламжлалын дагуу оны ажлын тайлангаа энэ сарын 18-21-ний өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөж байна. Мөн 2031 он хүртэл хөгжүүлэх Үндсэн чиглэлийн тайлан төлөвлөгөөний хүрээнд худалдан авах ажиллагааны сүүлийн таван жилийн тайланг хэлэлцэнэ. Өөрөөр хэлбэл, “Худалдан авах ажиллагаа-Өчигдөр, өнөөдөр, маргааш” сэдэвт чуулган зохион байгуулахаар төлөвлөж буйг Ерөнхий захирал мэдээллээ.   

М.Балжинням
Фото Б.Баттөгс

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %