Дасгал хөдөлгөөнөөр дархлаагаа дэмжсэн шилдгүүд шагналаа гардлаа

     Эрдэнэт үйлдвэрийн уурхайчин хамт олны дунд өрнөсөн “Дархлаажуулалтын 4-р тун” аяны хүрээнд Спорт, цогцолбор “Дасгал хөдөлгөөнөөр дархлаагаа дэмжье” цуврал үйл ажиллагаа зохион байгууллаа. Олныг хамарсан бүжиг, “10:10, 15:10-ын ажлын байрны дасгал”, челленжийн оролцоо, цех, нэгжүүдийн санаачлан хэрэгжүүлсэн ажил гэсэн дөрвөн чиглэлээр зохион явуулсан цогц үйл ажиллагааны нэгдсэн дүнг танилцуулж, шилдгүүдээ урамшууллаа. “Дархлаажуулалтын 4-р тун” аянд үндсэн цехүүдээс хамгийн идэвхтэй оролцсон хамт олноор баяжуулагчид тодорсон бол төмрийн дархчуул, Ил уурхайчид удаалсан байна. Харин жижиг цехээс Чанарын хяналтын хэлтэс, Цахилгааны цех, Судалгаа шинжилгээний хүрээлэнгийнхэн шалгарав. Байт харвааны рекорд тогтоох челленжид удирдлагуудаас Чанарын хяналтын хэлтсийн Д.Шинэбаатар түрүүлж, дэд байрт Автотээврийн цехийн Л.Ханддорж, гутгаар байрт Зураг төслийн хүрээлэнгийн дарга Д.Тамир жагсжээ. Харин ажилтнуудаас нэгдүгээр байрт 29 оноогоор Ил уурхайн тэсрэх материалын ачигч Э.Энхсайхан мэргэн харваач болсон бол хоёрдугаар байрт Баяжуулах үйлдвэрийн Л.Отгонбаяр, гуравдугаар байрт Цахилгааны цехийн Р.Буян-Олдох шалгарлаа. Түүнээс гадна сагсан бөмбөгийн торгуулийн шидэлтийн рекорд тогтоох тэмцээнд удирдлагуудаас Цахилгааны цехийн Т.Гансэлэм манлайлж, Спорт цогцолборын С.Лхагвабаатар, “Эрдэнэт” сувилал цогцолборын Б.Энх-Од нар удаалав. Ажилтнуудын эрэгтэй төрөлд Барилга байгууламж, хяналт төлөвлөлтийн хэлтсийн М.Амарболд түрүүлж, дэд байрыг Үйлдвэрлэлийн хэлтсийн Ж.Мөнхбат, гутгаар байрыг Засвар механикийн заводын Ш.Өлзийсайхан нар эзэлсэн юм. Эмэгтэйчүүдийн төрөлд Засвар механикийн заводын Соёл, спортын арга зүйч Л.Даваасүрэн манлайлж, Ил уурхайн Н.Нандинцэцэг, ОЦ-ийн Б.Даваасүрэн нар удаалж шагналаа гардлаа. Спорт цогцолбороос зохион байгуулсан үйл ажиллагаанд Эрдэнэт үйлдвэрийн нийт ажилчдын 80 гаруй хувь нь хамрагдсан байна.   

Спорт цогцолборын байт харвааны дасгалжуулагч Э.ДОЛГОРСҮРЭН: 

     -Нийгмийн харилцааны хэлтсээс зохион байгуулсан “Дархлаажуулалтын 4-р тун” аяны хүрээнд байт харвааны рекорд тогтоох челленж явагдлаа. Энд Эрдэнэт үйлдвэрийн маань 88 ажилтан оролцож, өндөр оноогоор өрсөлдсөн. Юун түрүүнд үйлдвэрийн газрын бүтцийн нэгжүүд тамирчдаа идэвхтэй оролцуулсанд талархал илэрхийлье. Дашрамд Эрдэнэт үйлдвэрийнхээ удирдлагуудад бас баярлалаа гэж хэлмээр байна. Ажилчдаас энэ челленжийг жил бүр уламжлал болгон явуулах санал гарч байсан. Нөгөө талаар байт харвааны спорт сонирхогчид олширч, секц дугуйланд насанд хүрсэн хүн явж болох уу, хүүхдээ хамруулъя гээд 300-аад хүн хандсан нь энэ аяны бас нэгэн үр дүн юм. 

Ил уурхайн хүний нөөцийн мэргэжилтэн Т.ХАЛИУНАА. 

     -Үйлдвэрийн хэмжээнд өрнөсөн “Дархлаажуулалтын 4-р тун” аянд Ил уурхайн 500 ажилтан маш идэвхтэй оролцсон. Бид ажлын байрны дасгал хөдөлгөөнийг тогтсон цагуудад хийж хэвшлээ. Манайх урлаг, спортын бүх төрөлд оролцож, байт харваагаар нэгдүгээр байр, сагсан бөмбөгийн торгуулийн  шидэлтийн эмэгтэй төрөлд гуравдугаар байр эзэлсэн. Баасан гараг бүр “Алхам бүрийн амт”-ыг мэдэрч байгаа. Аливаа үйл ажиллагаа зохион байгуулахад тодорхой хэмжээний шахалт шаардлага байдаг. Энэ удаа тийм хүндрэл учирсангүй. Хүн бүр хүсэл сэтгэлээрээ аянд нэгдэж байгаа нь сайхан байсан. Одоо бүгдээрээ тийм тэмцээнд оролцъё, дараа нь ингэе гээд ажилчид өөрсдөө санаачилга гаргаад маш идэвхтэй байсан нь амар байлаа. Дараагийн нөлөөллийн аян болох “Ээждээ хайр түгээе” челленжид өнөөдрийн амжилтаа баталгаажуулаад, болж өгвөл ахиулах зорилготой оролцоно гэж бодож байна.  

Спорт цогцолборын дасгалжуулагч Л.ШИНЭТУЛГА: 

     -Сагсан бөмбөгийн торгуулийн шидэлтийн рекорд тогтоох тэмцээнд үйлдвэрийн бүх бүтцийн нэгжээс энгийн ажилтнаас дээд шатны албан тушаалтнууд хүртэл 132 хүн оролцлоо. Туршлагатай тамирчид нилээд байсан. Тодруулбал, сагсан бөмбөгийн спортын мастер тав, спортын зэрэгтэй тамирчин 10-аад байсан. Мөн шинэ залуу ажилчид дундаас шилдэг тоглогчид олон тодорлоо. Спорт, цогцолбороос өрнүүлсэн “Дасгал хөдөлгөөнөөр дархлаагаа дэмжье” аян нь цар тахлын хоёр жилийн хугацаанд хөдөлгөөний хомсдолд орсон хүмүүсийн хүсэл хүлээсэн үйл ажиллагаа байснаараа онцлог юм. 

Засвар механикийн заводын арга зүйч Л.ДАВААСҮРЭН:   

      -Нийгмийн харилцааны хэлтсээс зохион байгуулсан “Дархлаажуулалтын 4-р тун” аян амжилттай өрнөж өндөрлөлөө. Манай цехээс давхардсан тоогоор 11 мянга орчим ажилчин энэ аяны үйл ажиллагаанд хамрагдлаа. Бид “Дархлаажуулалтын 4-р тун” аянд оролцох төлөвлөгөө гаргаад ажилласан. Манай ажилчид тогтсон цагтаа ажлын байрны дасгалаа хийж хэвшлээ. Шинэ залуу ажилчдын маань урлаг, спортын авьяас чадвар нээгдсэн, хамт олны уур амьсгал халуун дулаан болж, өвчлөл эрс буурсан сайхан үр дүн гарсанд баяртай байна. 

М.ОДГЭРЭЛ
Ш.ЛХАМСҮРЭН

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг
Г.ГАНБОЛД: Шинэ үйлдвэржилтийн байнгын хороо нь хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн бодлогыг тодорхойлно
Л.МӨНХБААТАР: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн баталгааг хангахад УИХ онцгой анхаарч ажиллана
П.ОЮУНСҮРЭН: Би Эрдэнэт үйлдвэртэй хувь заяагаа холбосон азтай хүн

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %