Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд “Энэрэл” төвийн хүүхдүүдээ баярлуулав

     Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд бүтэн өнчин хүүхдийн асрамжийн “Энэрэл” төвийн багачуудаа өнөөдөр баярлуулж, бэлэг гардууллаа. Ирэх жил 30 жилийн ой нь тохиох Эрдэнэт үйлдвэрийн харьяа “Энэрэл” төвийн хүүхдүүд шинэ жилийн баяраараа ямар бэлэг авахын хүсч байгаагаа удирдлагуудад захидлаар илэрхийлжээ. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Ц.Бат-Энх, Санхүү, эдийн засаг эрхэлсэн орлогч Д.Үүрийнтуяа тэргүүтэй удирдлагууд хамгийн залуу хамт олныхоо хүсэлтийн хариу болгож үндэсний хөгжмийн зэмсгүүдийг уг төвд бэлэглэлээ. Энэ үеэр хүүхдүүд гаргасан амжилтуудаа ам бардам танилцуулж, шинээр сурсан дуу, бүжгээрээ, бяцхан гараараа бүтээсэн урлалаараа үйлдвэрийн удирдлагуудад бэлэг барив. 

     “Эрдэнэт” цогцолбор сургуулийн сурагч Б.Болор-Эрдэнэ илтгэлийн уралдаанд 2-р байр эзэлсэн бол 8-р ангийн сурагч Н.Гайхамшигт-Эрдэнэ улсын хэмжээнд зарлагдсан зургийн уралдааны тусгай байр хүртжээ. Мөн 10-р ангийн сурагч Бат-Үйлс, Батхүү, Балжинням нар аймгийн аварга шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээнд амжилттай оролцож, Улсын аваргад оролцох эрхээр шагнуулж, Түвшинжаргал оюун ухааны олимпиадад 3-р зэргийн диплом хүртсэн зэрэг олон амжилтын эзэд эндээс тодорчээ. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг эрхэлсэн орлогч Д.Үүрийнтуяа “Сурлага, урлаг, спортын амжилт гаргах нь Эрдэнэт үйлдвэрийнхээ ах, эгч нарт барьж буй том бэлэг. Биднийг хамгийн том бэлгээр шагнасан хүүхдүүддээ баярлалаа” гэв.   

Өнгөрсөн хугацаанд “Энэрэл” төв 320 гаруй хүүхдийг амьдралын замд үдсэн бөгөөд одоо 2-20 насны 70 орчим хүүхэд энд сурч хүмүүжиж байна. 

М.ОДГЭРЭЛ
ФОТО: Ш.ЛХАМСҮРЭН

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %