Шилдэг ажилтнууддаа Засгийн газрын шагнал гардууллаа

     Хуучин оноо амжилт бүтээлийн арвин “хур”-тай үдэж буй Эрдэнэт үйлдвэрийн хамт олон шагналын “хур”-тай байна.  Өнгөрч буй 2021 онд хамт олноо манлайлан ажилласан цех нэгжийн тэргүүний ажилтнуудад үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, орлогч нарынхаа хамт Засгийн газрын шагнал гардуулж, баяр хүргэлээ. 

     Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, үйлдвэрийнхээ хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлж, ХОТМХ-ийн Худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Н.Хосбаяр, “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын Зочид буудлын нярав Д.Алтанцэцэг нарыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны “Тэргүүний уурхайчин” цол тэмдэг, Мэдээллийн технологийн хэлтсийн Системийн шинжилгээ, хяналтын товчооны дарга П.Дагвыг Мэдээлэл, харилцаа холбооны “Тэргүүний ажилтан” цол,тэмдгээр шагналаа. Мөн “Нийгмийн салбарын тэргүүний ажилтан” цол тэмдгээр Нийгмийн харилцааны хэлтсийн социологч Т.Даваажаргал, “Нягтлан бодох бүртгэлийн  тэргүүний ажилтан” цол, тэмдгээр Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн нягтлан бодогч Б.Март, Х.Энхбаяр, Н.Болорсүх, Ж.Шинэцэцэг, У.Үүрцайх, Ч.Чулуунчимэг, Б.Болор-Эрдэнэ нар шагнагдсан бол Санхүү, банкны тэргүүний ажилтан хүндэт тэмдгээр Эдийн засгийн хэлтсийн эдийн засагч Б.Тамир, Ил уурхайн эдийн засагч Д.Тунгалагболор, хөдөлмөрийн эдийн засагч П.Шүрэнцэцэг нар шагнуулав. Уул уурхай, хүнд үйлдвэр, Сангийн яам, Эрүүл мэндийн яам болон Мэдээлэл, харилцаа холбооны Жуух бичгээр ХОХААБГ-ын эдийн засагч Г.Энхмаа, Худалдан авах хангамжийн мэргэжилтэн Э.Энхмэнд, Баяжуулах үйлдвэрийн эдийн засагч Д.Сэлэнгэ, Мэдээллийн технологийн хэлтсийн Системийн аюулгүй байдлын шинжээч А.Ууганжаргал нарын нийт 14 ажилтныг шагнаж, урамшууллаа. Түүнчлэн энэ үеэр Авто тээврийн цехийн Авто тээвэр, шуурхай үйлчилгээний хэсгийн дарга С.Батбаяр нарын 3 ажилтан Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын өргөмжлөл, Судалгааны шинжилгээний хүрээлэнгийн захирал Ц.Цэнд-Аюуш нарын 3 ажилтан оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллах эрх Оюун өмчийн газрын “Тусгай зөвшөөрөл”-өө тус тус гардаж авлаа.   

     Хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын “Аж үйлдвэрийн Гавьяат ажилтан” цол хүртсэн, Эрдэнэт үйлдвэрийн анхдагч, Ахмадын зөвлөлийн дарга Д.Байгал үйлдвэрийн захиргаанд “Ахмадад ээлтэй байгууллага” өргөмжлөлийг гардуулсан. Монголын Ахмадын холбоо, Орхон аймгийн Ахмадын хорооны  удирдлагуудын гарын үсэг бүхий эл өргөмжлөлд үе үеийн ахмадууд, өндөр настнуудад хүндэтгэлтэй хандаж, Ахмадын тухай хууь тогтоомжийг хэрэгжүүлэн ажиллаж буйд гүн талархая хэмээн тодотгожээ. 

Шилдгүүдэд шагнал гардуулах ёслолын төгсгөлд Ерөнхий захирал Х.Бадамсүрэн шагнал хүртсэн ажилтнууд болон нийт хамт олондоо шинэ оны мэнд хүргэж, ирж буй 2022 оныг их бүтээн байгуулалтын жил болгон зарлаж байгааг онцлон тэмдэглэлээ. 

М.Балжинням
Фото Ш.Лхамсүрэн

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %