Шагналын хур бууж, шилдгүүд тодорлоо

     Монгол Улсын баатар Эрдэнэт үйлдвэрийн хамт олон 2021 оныг амжилт бүтээл арвин, шагналын “хур”-тай үдэж байна. Тулгар төрийн 2230, Их Монгол улс байгуулагдсаны 815, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлж Тээвэр ложистикийн төвийн дарга асан С.Мөнхтэгшид Ерөнхийлөгч Монгол Улсын Гавьяат тээвэрчин цол хүртээснийг Орхон аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат өнөөдөр болсон ёслол хүндэтгэлийн ажиллагаан дээр гардууллаа. Энэ үеэр мөн Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсийн дарга О.Эрдэнэтуяа, Эдийн засгийн хэлтсийн дарга Д.Нарантуяа, Үйлдвэрлэлийн хэлтсийн орлогч дарга Д.Нямдорж, Тээвэр ложистикийн төвийн ахмад ажилтан Д.Энхбаатар нар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, Автотээврийн цехийн дарга Я.Дамдиндорж, Засвар угсралтын цехийн Ерөнхий инженер Т.Атарбаяр, Геологи хайгуулын экспедицийн дарга М.Дамдинсүрэн, Үйлдвэрлэлийн хэлтсийн ээлжийн дарга-диспетер Г.Болд-Эрдэнэ нар Алтан гадас одонгоор энгэрээ мялаасан юм. Харин Хөдөлмөрийн хүндэт медалиар “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын албан тасалгааны үйлчлэгч М.Нармандах шагнагдлаа. 

     Түүнээс гадна “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагууд 2021 онд хамт олноо манлайлан, идэвх санаачилгатай, үр бүтээлтэй, өндөр амжилт гаргасан шилдэг ажилтнууддаа хүндэтгэл үзүүлэв. Энэ оны шилдгийн шилдэг ажилтнаар Баяжуулах үйлдвэрийн бутлуурчин Баянмөнхийн Дамдин, Шилдэг удирдах ажилтнаар Баяжуулах үйлдвэрийн Ерөнхий инженерийн орлогч-Механикийн албаны дарга Баярмагнайн Болор-Эрдэнэ, Оны шилдэг ажилтнаар Ил уурхайн өрмийн машинч Буянхишигийн Дэрэм, Баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийн засварчин Дарамжавын Цэрэнчимэд, Авто тээврийн цехийн хүнд даацын машины жолооч Самбуугийн Ганзориг, Шилдэг мэргэжилтнээр Эдийн засгийн хэлтсийн төлөвлөлтийн тэргүүлэх эдийн засагч Дашдаваагийн Будсүрэн, Авто тээврийн цехийн засварын мастер Шуураагийн Болорсайхан, “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Сургалтын албаны дарга Доржжавын Болор-Эрдэнэ, Шилдэг шинийг санаачлагчаар Ил уурхайн тоног төхөөрөмжийн цахилгаанчин Гүрдоржийн Ням-очир, Баяжуулах үйлдвэрийн цахилгааны инженер Сайнцогтын Хатанбаатар, Засвар механикийн заводын эрчим зүйч Батсүхийн Наранбаатар нар тодорч шилдгийн цом, шагналаа гардлаа. Харин энэ жилээс шинээр нэмэгдсэн шалгаруулалт болох Шилдэг залуу ажилтан номинацийн эздээр Баяжуулах үйлдвэрийн шинэ техник, технологи барилга хариуцсан инженер Мягмарын Гантулга, Мэдээллийн технологийн хэлтсийн Системийн аюулгүй байдлын шинжээч Амарсайханы Ууганжаргал, Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны бодлогын газрын Гэрээний баримт, бүртгэл хариуцсан мэргэжилтэн Ганболдын Лхагважав нар тодорсон байна. Эрдэнэтийн уухайчдын нэр хүндийг илтгэдэг А.Ф.Тюряковын нэрэмжит шагналыг Ил уурхайн экскаваторын машинч Загдын Цогтсайхан, Баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийн засварын механикч В.Н. Михайлович, Геологи хайгуулын экспедицийн Тэргүүлэх геологич Хоролгаравын Амарзаяа нар хүртсэн юм. 

М.ОДГЭРЭЛ
Б.БАТТӨГС

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %