Б.ПҮРЭВДОРЖ: Өдөр тутмын хоол хүнсээ тэнцвэртэй, зөв зохистой хэрэглэснээр дархлааны тогтолцоо тогтвортой байх боломжтой

     Хүсэж мөрөөдсөн мэргэжлээ эзэмшиж, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбартай салшгүй холбогдсон энэ залууг Бямбацогтын Пүрэвдорж гэдэг. Тэрээр “Сэлэнгэ” катерингийн хоол зүйчээр сүүлийн хоёр жилийн хугацаанд ажиллахдаа уурхайчдад амт чанартай, халуун хоолоор үйлчлэх ажлыг хариуцаж байгаа нэгэн.  Хоол үйлдвэрлэлийг хобби сонирхлоо болгон хөгжүүлж яваа тэрээр “Токио 2020” зуны Олимпийн наадамд оролцох баг тамирчдын биеийн жин бууруулах хоолны нэр төрөл дээр ажиллаж, бага ангийн сурагчдын “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” болгох чиглэлээр орон нутгуудаар явж ажилласан судалгааны багт оролцож, байнгын болон хугацаат цэргийн алба хаагчдын хоолыг судлах чиглэлээр судалгаа шинжилгээний ажил хийжээ.

-Эмэгтэйчүүд зонхилдог энэ салбартай холбогдсон нь багын мөрөөдөл үү? 

-Багадаа хоол хийх дуртай хүүхэд байлаа. Том болоод “Хоолыг яаж амттай хийх вэ” гэж боддог болсон. Эмч болох сонирхолтой байсан ч анагаахаас илүүтэй хүний эрүүл мэндэд тустай, хоолтой холбоотой мэргэжил эзэмшье гэж шийдээд, судалж эхэлсэн юм. Ингээд Хоол зүйч мэргэжлийг санамсаргүй байдлаар бус дурлаж сонгосон доо. ШУТИС-ийг 2015 онд Хоол зүйч мэргэжлээр төгссөн. 

-Хүнд хөдөлмөр эрхэлдэг уурхайчдад амт чанартай, тохирсон илчлэгтэй халуун хоолоор үйлчилнэ гэдэг хариуцлагатай ажил. Хэдий үеэс Эрдэнэт үйлдвэртэй холбогдсон бэ?

-Эрдэнэт үйлдвэрийн катеринг дээр үйлдвэрлэлийн дадлагаа хийж, ажлын гараагаа эхэлсэн. Тухайн үед “Хаан хүнс” катеринг ажиллаж байлаа. Сургуулиа төгсөөд “Хаан хүнс” катерингийн хоол зүйч, технологичоор ажлын гараагаа эхэлж, нэг жил ажилласан. Улмаар Эрдэнэт сувиллын цогцолборт 2 жил гаруйн хугацаанд ажиллаад “Сэлэнгэ” катеринг нээгдэхэд хоол зүйчээр ажиллах болсон. 

Анх ирэхдээ “Уул уурхайн үйлдвэрлэл ийм байдаг юм байна” гэсэн ойлголт авч байсан бол өнөөдөр 100 орчим хүн удирдан, мэргэжлийн чиглэлд ахалж ажиллахдаа өдөр бүр хувьдаа төдийгүй ажлын талбар дээр ахиц дэвшил, сайжруулалт хийж, их сургуульд сурсан зүйлсээс бодит байдал дээр юу нь өөр байгааг таньж мэдэж явна. 

-Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар өргөн хүрээтэй, мэргэжлийн хувьд өөр хоорондоо ялгаатай гэж бодож байна. Хоол зүйч мэргэжлийн тухайд ямар онцлогтой вэ?

-Энэ мэргэжил 2000 оноос элсэлтээ авч, 2005 оноос анхны төгсөгчдөө гаргасан шинэ тутам мэргэжил. Одоогоор 170 орчим төгсөгчтэй, тэдгээрийн тал орчим хувь нь мэргэжлээрээ гадны орнуудад ажиллаж байна. Тиймээс олон нийтэд төдийлөн танигдаагүй гэж хэлж болно. Би эзэмшсэн мэргэжлийнхээ хүрээнд хоол үйлдвэрлэлийн салбарт орчин үеийн дэвшилтэт зүйлсийг нэвтрүүлж, зөв авч явахыг хичээдэг. Тухайлбал, ясны шөл гаргах, мах гэсгээх, мах шуллагаа, хоолны технологийн боловсруулалтын үе шат бүрд шим тэжээлийг нь алдагдуулахгүй байх тал дээр ихээхэн анхаарч байна. Энэ бүх дамжлага тодорхой технологийн горимтой. 

Ясны шөлийг зөв гаргаж байна уу, гаргах нөхцөл нь байна уу, бололцоо нь байлаа гэхэд хяналтаа тавьж чадаж байна уу зэргээр нарийвчлан ажиллах хэрэгтэй болдог. Ясны шөлийг найман дамжлагаар гаргадаг байтал үйлдвэрлэлийн нөхцөлд энэ бүхнийг мөрдөх амаргүй. Том тогоонд ясаа хийгээд орхичихвол шим тэжээлийн алдагдал үүсч, хожим эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх үр дагавар ч гарч болзошгүй. Үүнийг бид засч залруулж, сайжруулалт хийж, технологийн горимын дагуу ажлаа явуулж байна.

-Эмчилгээний хоол гаргаад багагүй хугацаа өнгөрлөө. Ажилтнуудын дунд эмчилгээний хоолны тухай ойлголт хэр байна вэ?

-Ил уурхай дээр эмчилгээний хоолыг анх нэвтрүүлэхэд ажиллагчид төдийлөн ойлгодоггүй, үзэмжээр ханддаг байлаа. “Амнаас унах шахсан энэ хоолыг хэн идэх вэ” гэж хүмүүс хэлж байсан ч үе бий. Эмчилгээний хоол нь энгийн хоолтой харьцуулахад шарж хуурах процесс бага тул үзэмж, амт, биет байдлын хувьд ялгаатай ч тухайн хүний эрүүл мэндэд чиглэснээрээ онцлог, давуу талтай юм. Манайх эмнэлэг сувиллын байгууллага биш учраас суурь өвчтэй хэдий ч ажлаа хийгээд энгийн хөдөлмөрлөж байгаа ажилтны тухайд сувиллын хоол өгөх боломжгүй гэж үзсэн. Ажилтнууддаа сувилуулагч шиг хандах бус, өвчнийх нь онцлогт тохирсон, давс хужирыг нь тааруулсан халуун хоолоор үйлчлэх нь бидний зорилго. Ажиллагчид ч ашиг тусыг нь ойлгож эхэлсэн байна. Одоогоор “Сэлэнгэ” катерингийн АБК салбарын хэмжээнд 50-60 хүн эмчилгээний хоолоор үйлчлүүлдэг болсон. 

-Уурхайчдын ажил мэргэжлийн онцлогоос хамаарч өдөрт авах илчлэгийн хэмжээг хэрхэн тооцоолдог вэ? 

-Энэ салбарт ажиллаж байгаагийн хувьд хүний эрүүл мэндэд эерэг нөлөөтэй, эрүүл мэндийг дэмжих, шим тэжээлээр хангах хоол үйлдвэрлэх ёстой болохоос хэтэрхий амт хөөх ёсгүй. Халуун хоол үйлдвэрлэлийн гол бодлого нь амт бус, тухайн хүн өдөр тутмын хооллолтоосоо өвчин авахгүй байхад анхаарах юм. Амт дээр тулгуурлах нь урт хугацаандаа эрүүл мэндэд маш олон сөрөг нөлөөтэй тул бид аль болох зөв шөлтэй, зөв амттай хоол хийхийг чухалчилдаг. 

Ажил мэргэжлийн онцлогийн тухайд уурхайчдын өдөрт авах илчлэгийн хэмжээ ердийн ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүнээс ялгаатай. Тухайлбал, биеийн хүчний хүнд хөдөлмөр эрхэлдэг уурхайчин хүн өдөрт 3300 кл/калор илчлэг өдөрт авах ёстой бол бид өдрийн хоолоор дээрх илчлэгийн хэдэн хувийг өгөхөө тооцоолж гаргадаг. “Хүмүүс хоолондоо цадахгүй байна” гэсэн асуудал ярьдаг. Гэтэл норм, стандарт, дүрэм журмын дагуу үйлдвэрлэж байгаа хоол маань шим тэжээл болоод массын хувьд уурхайчдын хэрэгцээг 100 хувь хангаж, зарим тохиолдолд давуулан биелүүлж байгаа. Хооллох үедээ яаралгүй тайван идэх үед сахарын түвшин өсч, тархинд цадсан мэдрэмж очдог тул аль болох хүнтэй ярихгүйгээр тайван хооллохыг л зөвлөмөөр байна. 

-Ил уурхай дээр ажиллаж байсан катеринг үйлчилгээ олон салбартай болоод ирэхээр анхны амт чанар, үйлчилгээгээ хадгалахад асуудал, бэрхшээл үүсч байна уу? 

-Энэ намар гэнэтийн тушаалаар бид АБК салбарын халуун хоолны үйлчилгээг хариуцах болсон. Ингэхдээ хүн хүчээ хангахын тулд өмнө ажиллаж байсан катерингийн ажиллагчдыг ажиллуулах шаардлага гарсан. Энэ шилжилтийн үед бидний тавьдаг шаардлага, стандартыг мөрдүүлэхийн тулд сургахыг нь сургаж, дадлагажуулахыг нь дадлагажуулж ажилласан. 

-Хүйтэн сэрүүний улиралд дархлаагаа дэмжих тал дээр зөвлөгөө өгөхгүй юу?

-Дархлаатай байна гэдэг нь витамин С юмуу сармисны ханд уухыг хэлэхгүй, бид одоо ч дархлаатай байгаа. Гол нь өдөр тутмын хоол хүнсээ тэнцвэртэй, зөв зохистой хэрэглэснээр дархлааны тогтолцоогоо тогтвортой байлгах нь чухал юм. Даарвал дархлаа унаж, халуун хоол цайг ууж хэрэглэвэл дархлаа дээшилнэ гэсэн үг л дээ. Өвлийн удиралд сайн унтаж амрах, халуун хоол цайгаа тааруулж идэж уух хэрэгтэй. Манай катерингийн хоол шим тэжээл, найрлагын хувьд тэнцвэртэй тул дээр нь сайн унтаж амарч байвал дархлаа өндөр байх болно.

И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг
Г.ГАНБОЛД: Шинэ үйлдвэржилтийн байнгын хороо нь хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн бодлогыг тодорхойлно
Л.МӨНХБААТАР: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн баталгааг хангахад УИХ онцгой анхаарч ажиллана

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %