Баяжуулагчид шинэ оны босгон дээр 2021 оны ажлаа дүгнэж, шилдгүүдээ тодруулав. “Оны шилдэг Инженер техникийн ажилтан”-аар Цахилгаан хөтлүүр ба автоматжуулалтын хэсгийн цахилгаан автоматикийн тэргүүлэх инженер Н.Чүлтэмсүрэн, “Оны шилдэг технологийн ажилтан”-аар Шүүн хатаах хэсгийн өтгөрүүлэгч С.Пүрэвсүрэн, “Оны шилдэг мастер, бригадын дарга”-аар Хаягдлын аж ахуйн хэсгийн тоног төхөөрөмжийн засварчин, бригадын дарга М.Зоригт, “Оны шилдэг засварын ажилтан”-аар Өөрөө нунтаглах хэсгийн тоног төхөөрөмжийн засварчин Ц.Бямбасүрэн, “Оны шилдэг цахилгаан техникийн ажилтан” –аар Нунтаглан баяжуулах хэсгийн цахилгаан тоног төхөөрөмжийн ээлжийн засварчин Э.Энхжаргал нар шалгарав.
Я.Энхтуяа
Фото: Б.Баттөгс