Уурхайчид алхам бүрийн амтыг дахин мэдэрч, шилдгүүд тодорлоо

     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хэмжээнд өрнөсөн “Дархлаажуулалтын 4-р тун” аян хоёр сар орчим хугацаанд үргэлжилж өнөөдөр өндөрлөлөө. Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Ц.Бат-Энхийн санаачилгаар, Нийгмийн харилцааны хэлтсээс зохион байгуулсан энэхүү аяны хаалт “Алхам бүрийн амт-2” уурхайчдын нэгдсэн алхалтаар өндөрлөсөн нь учиртай. Дасгал хөдөлгөөн, соёл урлаг, эрүүл хооллолт, зөв амралт, хариуцлага ёс зүй, уурхайчдадаа хайр түгээе зэрэг долоон төрлийн үйл ажиллагаагаар ажилчдынхаа бие, сэтгэлийн дархлааг дэмжсэн уг аяны хүрээнд олон хэлбэрийн тэмцээн, уралдаан, челленж, контентуудыг ажилчид өөрсдийн санаачилгаар зохион байгуулсан юм. Энэхүү алхалтад ч уурхайчид хамт олноороо, хүсэл зоригоороо нэгдсэнээ илэрхийлж байлаа. Хотын төвөөс болон үйлдвэрийн бүсээс угталцан гарсан алхалтын багт нийт 1800 орчим уурхайчин нэгджээ.

Энэ үеэр Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Ц.Бат-Энх “Дархлаажуулалтын 4-р тун” аяныг ажилчид нэг ч төгрөгийн зарлагагүй, захиргаадалтгүй өөрсдийн хүслээр идэвхжүүлэн зохион байгуулж, бие биеэ уриалан урамшуулж, дархлаагаа дэмжиж, сэтгэлээ сэргээж болдгийг өнгөрсөн хоёр сарын хугацаанд харууллаа. Ижил төстэй уул уурхайн компаниуд “Дархлаажуулалтын 4-р тун” аяныг хэрхэн зохион байгуулах талаар биднээс зөвлөгөө авч байна. Өнөөдөр “Ард” санхүүгийн нэгдэл 3000 орчим ажилчдынхаа дунд энэ аяныг челленж хэлбэрээр эхлүүлэхээ мэдэгдлээ. Энэ бол Эрдэнэтийн уурхайчид та бидний нэгдлийн хүч амжилт юм” хэмээн онцлов. 

     “Эрүүл мэндийн зам”-ын дунд өртөөнд болсон “Дархлаажуулалтын 4-р тун” аяны хаалтын ёслолын үеэр шилдгүүдийг тодруулж, шагнал гардуулсан юм. Шилдэг хамт олноор М.Отгон даргатай Баяжуулах үйлдвэр, Н.Мэргэнбаатар даргатай Чанарын хяналтын хэлтэс шалгарч, батламж, 500 мянган төгрөгийн шагнал хүртэв. Спорт цогцолбороос дасгал хөдөлгөөнөөр дархлаагаа дэмжье уриан дор зохион байгуулсан тэмцээний сагсан бөмбөгийн торгуулийн шидэлтийн төрөлд удирдах ажилтнаас Цахилгааны цехийн инженер П.Гансэлэм, эрэгтэй ажилчдаас Барилга байгууламж, хяналт төлөвлөлтийн хэлтсийн инженер М.Амарболд, эмэгтэй ажилчдаас Засвар механикийн заводын Соёл, спортын арга зүйч Л.Даваасүрэн нар тодорсон. Байт харвааны төрөлд 29 оноогоор Ил уурхайн тэсрэх материалын ачигч Э.Энхсайхан мэргэн харваач боллоо. Харин Соёл, урлагийн цогцолбороос зохион байгуулсан “Авьяастны уурхай” хөтөлбөрийн Шилдэг уран бүтээлчээр Баяжуулах үйлдвэрийн засварчин, бурхан урлаач Н.Эрдэнэбаяр шалгарч, Шилдэг ардын урлаг номинацийн эздээр Цахилгааны цехийн “Торгууд бүжиг”-ийн хамтлаг тодорсон байна. “Уурхайчдадаа хайр түгээе!” уриан дор зохион байгуулсан “ОPEN MIC” үйл ажиллагааны шилдэг оролцогчоор одоогоор цахим сүлжээнд 123 мянган хандалт аваад буй Авто тээврийн цехийн хүнд машин механизмын засварчин Ц.Эрдэнэсүх тодорч шагналаа гардлаа. Харин шилдэг арга зүйчээр Баяжуулах үйлдвэрийн Соёл, олон түмний ажлын арга зүйч С.Должинсүрэн. Засвар механикийн заводын арга зүйч Л.Даваасүрэн нар шалгарсан юм.    

М.ОДГЭРЭЛ
Б.БАТТӨГС

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг
Г.ГАНБОЛД: Шинэ үйлдвэржилтийн байнгын хороо нь хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн бодлогыг тодорхойлно
Л.МӨНХБААТАР: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн баталгааг хангахад УИХ онцгой анхаарч ажиллана

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %