Монголын Ашигт малтмал баяжуулагчдын холбооны “Тэргүүний баяжуулагч” өргөмжлөлөөр Баяжуулах үйлдвэрийн Бутлан тээвэрлэх хэсгийн ээлжийн мастер Б.Сэр-Од, Нунтаглан баяжуулах хэсгийн хөвүүлэн баяжуулагч Г.Эрдэнэ, Ё.Золжаргал, Урвалжийн хэсгийн тээрмийн машинч И.Самбуу, Т.Ууганбаяр, Үйлдвэр, техникийн албаны операторч Г.Алтантуяа, Шүүн хатаах хэсгийн ээлжийн мастер Б.Армангажи нарыг шагнав. Тус холбоо Ашигт малтмал баяжуулалтын технологич мэргэжлийн нэр хүндийг өндөрт өргөж, үнэтэй хувь нэмэр оруулсныг нь ийнхүү үнэлжээ.
Я.Энхтуяа