Олон нийттэй харилцах алба Шилдэг хэвлэл мэдээллийн байгууллагаар шалгарлаа

     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Маркетингийн хэлтсийн Олон нийттэй харилцах алба Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Орхон аймаг дахь салбарын шалгаруулалтаар 2021 оны “Шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага”-аар тодорч,  “Зэс үзэг” цом хүртлээ. Ирэх жил 35 жилийн ой нь тохиох Олон нийттэй харилцах алба “Өнөөгийн Эрдэнэт” сонин, www.erdenetmc.mn, www.erdenettoday.mn  вэб сайт, “Эрдэнэт долгион” FM-107.1 радио, “Эрдэнэт” телевиз гэсэн сувгаар Эрдэнэт үйлдвэрийнхээ бодлого хэрэгжилт, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, уурхайчин хамт олныхоо амжилт, ажил үйлсийг сурталчлах, цаг үеийн мэдээ, мэдээллийг уншигч, сонсогч, үзэгчдэд шуурхай хүргэдэг бөгөөд 2021 онд 800 гаруй мэдээллийг дотоодын мэдээллийн урсгалд нийлүүлэн ажиллажээ. 

     “Зэс үзэг-2021” шагнал гардуулах ёслолын үеэр тасралтгүй үйл ажиллагаатай Эрдэнэт үйлдвэрийн тасралтгүй үйл ажиллагаатай Олон нийттэй харилцах алба хэмээн онцолсон. Энэ албаны эх үүсэл болох “Өнөөгийн эрдэнэт” сонин 2021 онд цахим хувилбартай болж, тогтмол булангуудаа өргөжүүлж, уул уурхайгаар мэргэшсэн сэтгүүлчид нь мэдээ, хөрөг нийтлэл ярилцлага, сурвалжилга, асуудал хөндсөн өгүүлэл зэрэг сэтгүүл зүйн бүхий л төрлөөр бичиж өөрийн сонин болон төвийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр уншигчдын хүртээл болголоо. Мэдээллийн www.erdenettoday.mn сайт, цахим хуудас нь үйл ажиллагаагаа өргөжүүлэн дагагчдынхаа тоог нэмэгдүүлж, мэдээллийнхээ төрлийг сошиал контентуудаар баяжуулан, сонирхолтой баримт, инфографикуудыг олон нийтэд цаг алдалгүй хүргэж ажилласан бол “Эрдэнэт долгион” ФМ-107,1 радио нь “Шинэ өглөө” хөтөлбөр, “Зөв санаа”, “Ажилчны үг”, “Эмэгтэйчүүдийн цаг”, “Сэгсрээд үсэр”, “Хоймор”, “Эрдмийн уурхай”, “Хуулийн цаг”, “Өсгөх 10” зэрэг сонирхолтой олон нэвтрүүлгийг сонсогчдын хүртээл болгожээ. Харин “Эрдэнэт” ТВ нь мэдээллийн хөтөлбөрөөс гадна “Уурхайчин бүсгүй”, “Дурсамж”, “Манайхан”, “Нээлттэй Эрдэнэт” тойм хөтөлбөр, “Нээлттэй Эрдэнэт” хэлэлцүүлэг, “Бидний шинэ үе”, “Нээлттэй Эрдэнэт 1 асуулт”, ”Түүдгийн дэргэд” зэрэг сүлжээний нэвтрүүлгүүдийг бэлтгэн үзэгчдэд хүргэлээ. Түүнчлэн хөрөг нэвтрүүлгүүд, баримтат кино, цаг үеийн холбогдолтой сурвалжилгууд, үйлдвэрийн цех, нэгжүүдийн танилцуулгыг бэлтгэн аймаг орон нутаг төдийгүй, төвийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр түгээн ажилласан юм.   

     Орхон аймгийн “2021 оны Шилдэг сэтгүүлч”-ээр ЕТВ телевизийн сэтгүүлч Х.Пүрэвпилжээ, ”Шилдэг зураглаач”-аар NBHD телевизийн зураглаач Ш.Эрдэнэсайхан нар шалгарсан бол “Шилдэг бүтээл”-ээр “Тусгал” телевизийн “Ширээний ном” нэвтрүүлгийг нэрлэлээ. 

М.ОДГЭРЭЛ
ФОТО: Б.БАТТӨГС

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %