Ган бөөрөнцөг үйлдвэрлэгчид шилдэг төслүүдээ дээжлэн танилцууллаа

     Эрдэнэт үйлдвэрийн Ган бөөрөнцгийн цехийн хамт олон энэ онд хэрэгжүүлсэн шилдэг 10 төслийнхөө үр дүнг мэргэжлийн хэлтсүүдийн эдийн засагч, инженер техникийн ажилтнуудад танилцууллаа. Жилд 30 мянган тонн ган бөөрөнцөг үйлдвэрлэх хүчин чадалтай тус цехийн бүтээлч хамт олон шинэ техник, технологи нэвтрүүлэн нутагшуулахдаа бүтээгдэхүүнийхээ чанарыг сайжруулах, эдийн засгийн хэмнэлт гаргах, бүтээмж нэмэгдүүлэх, ХАБ-ын эрсдэл бууруулах, ажлын байрны тав тух хангах чиглэлээр олон ажил санаачлан хэрэгжүүлснээсээ дээжлэн танилцуулсан юм. 

     Ган бөөрөнцөг үйлдвэрлэгчдийн 2021 онд хийж гүйцэтгэсэн эрдэм шинжилгээ, туршилт, судалгааны томоохон ажлаас дурдвал, Ган бөөрөнцгийн чанарын БСТ 12:2021 стандартыг шинэчилж, бэлдэцийн стандартыг шинээр батлуулсан байна. Мөн илчийн боловсруулалтын горим тогтоох судалгааны ажлыг “Эрдэнэт цогцолбор” болон ШУТИС-ийн Механикийн сургуультай хамтран хийжээ. Түүнээс гадна индукцын технологийг өөрийн хөрсөнд нутагшуулах чиглэлээр эдийн засгийн үр ашигтай, жинтэй хэдэн төсөл хэрэгжүүлсний нэг нь бул сугалах төхөөрөмж хийсэн ажил юм. 10.3 сая төгрөгийн өртгөөр бүтсэн энэ төхөөрөмж 167.4 сая төгрөгийн эдийн засгийн хэмнэлт гаргах тооцоо гарчээ. Ган бөөрөнцгийн цех нэг хос бул солихын тулд Засвар механикийн заводод 10 сая төгрөг төлдөг байсан бөгөөд жилд 17 хос бул солихдоо 170 сая төгрөгийн зардал гаргадаг байв. Түүнээс гадна хөдөлмөр хөнгөвчлөгдөж, бүтээмж нэмэгдсэн байна. Мөн илчийн боловсруулалтын шугамын шинэчлэл хийснээр технологийн ус хэмнээд зогсохгүй ган бөөрөнцгийн чанарт сайнаар нөлөөлсөн байна. 119.5 сая төгрөгийн өртгөөр бүтсэн илчийн боловсруулалтын шугамын шинэчлэл 243.4 сая төгрөгийн технологийн ус хэмнэх, бүтээгдэхүүний чанар сайжрах нөхцөлийг бүрдүүлэв. Тус шугамын удирдлагыг шинэчилснээр нэг дэлгэцэд бүх мэдээллийг төвлөрүүлэн хянах, улмаар технологийн процесс гажуудахгүй байх боломж бүрдлээ. Шурган дамжуулгыг үйлдвэрлэлд нэвтрүүлснээр “шаар”-ын чанарын үзүүлэлт 30 хувиар сайжирчээ. Мөн хөргөлтийн сэнснүүд суурилуулж, дамжлага замуудын доторлогоог резин болон лист төмөр ашиглан хийснээр бүтээгдэхүүний чанарт ахиц гарч, ХМАБ-ын эрсдэл буурч, дуу чимээ намссан байна. Түүнээс гадна эргэлдэгч эд ангиудын хаалт хашилтыг сөхөхөд бүгд унтардаг шийдэлтэй хийсэн нь ХЭМАБ-ын шаардлагыг бүрэн хангажээ. Мөн эргэлдэгч эд анги бүрт аваарын товчлуур хийсэн байна.

     Ган бөөрөнцөг үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ чанарыг шалгах өндрөөс унах төхөөрөмж хийсэн нь үр дүнгээ өгч байгааг танилцууллаа. Өөрөөр хэлбэл Баяжуулах үйлдвэрийн тээрэмд хэрхэн элэгдэхийг өөрийн үйлдвэр дээр туршиж байна гэсэн үг юм. Тус цех хоногт 100 тонн ган бөөрөнцөг үйлдвэрлэдэг бөгөөд энэхүү төхөөрөмж 300 сая төгрөгийн бүтээгдэхүүний гологдол гарах эрсдэлээс хамгаалжээ. Түүнээс гадна ган бөөрөнцгийн хэмийг тасалгааны температурт хүртэл хөргөх 22 м-ийн урттай хөргөлтийн шугам хийсэн байна. Энэхүү төслийн өртөг 200 сая төгрөг давсан ч бүтээгдэхүүний чанарын үзүүлэлт эрс сайжирч байгаа нь үнэмлэхүй амжилт. Эрдэнэт үйлдвэрийн Ган бөөрөнцгийн цехийн бүтээгдэхүүн чанарын шалгуур үзүүлэлтээс 3-5 дахин сайн гэсэн дүгнэлт гарсан нь ажилчдын санаачилж хэрэгжүүлсэн эдгээр төслийн үр дүн юм.  

М.Одгэрэл
Фото: Б.Баттөгс

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %