Хамтарсан төсөл-зөв гарц

     “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль, Баяжуулах үйлдвэрийн хамтын ажиллагааны хүрээнд 2021 онд уул уурхайн баяжуулалт, Эрчим хүч, мэдээллийн технологи, Механикийн чиглэлээр 11 төсөл хэрэгжүүлжээ. Энэ удаа Баяжуулах үйлдвэрт Эрчим хүч, мэдээллийн технологийн тэнхимээс хэрэгжүүлсэн эрдэм шинжилгээ, судалгааны төслийн үр дүнгийн талаар төслийн багийн ахлагч доктор, дэд профессор Б.Хээрийнбаатар, дэд профессор Ч.Отгончимэг, ахлах багш С.Будхүү нартай ярилцлаа.  

Сэргээгдэх эрчим хүч ашиглан цахилгаан автомашин цэнэглэнэ

     Доктор, дэд профессор Б.ХЭЭРИЙНБААТАР: Манай төслийн баг Ерөнхий захиргааны шалган нэвтрүүлэх постын цахилгаан хангамжийг нарны эх үүсвэрээр шийдвэрлэх төсөл хэрэгжүүллээ. Энэ хүрээнд нарны 2 кВт-ын чадалтай ON GRID системийн сүлжээтэй хосолж ажилладаг станц ашиглалтад оруулсан. Олон улсын стандартын шаардлага хангасан АВВ фирмийн ухаалаг инвертор нэг иж бүрдэл, нарны фото үүсгүүрийн зургаан хавтан сонгосон. Бид нарны станцын тоног төхөөрөмж дээр ажиллах гарын авлага гаргаж, зохиогчийн эрхээр баталгаажуулсан. Нарны станцын тэжээлийн кабель болон газардуулгын туршилтыг Цахилгааны цехийн тусгай лабораториор хийлгэж дүгнэлт гаргуулсан. Мөн цахилгаан автомашин цэнэглэх станц суурилуулсан.  Ийнхүү нарны станцаас Ерөнхий захиргааны 1-р шалган нэвтрүүлэх постын цахилгаан хангамжийг шийдвэрлэж, ажилчдын цахилгаан автомашиныг цэнэглэх боломж бүрдлээ. Цаашид эрчмийн болон ачаалалтай үеийн туршилт судалгаа хийх ч боломжтой юм. Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд амжилттай оролцсон багийн гишүүн ЭЦДС-ийн багш А.Түвшинжаргал, лаборант Х.Эрдэнэтуяа, Баяжуулах үйлдвэрийн Эрчим зүйн албаны дарга Ц.Намжилдорж, эрчим хүчний хэмнэлтийн инженер Ч.Батжаргал нарт баярлалаа.  

Хөдөлгүүрийг орчин үеийн арга зүйгээр оношилсноор засварын зардал багасна

     Дэд профессор Ч.ОТГОНЧИМЭГ: Манай төслийн баг Өөрөө нунтаглах, Нунтаглан баяжуулах, Бутлан тээвэрлэх хэсгийн цахилгаан хөдөлгүүрийн техникийн байдлыг  халалтын ба доргионы үл эвдэх аргаар оношилж, хэмжилт туршилт явуулсан. Мөн тухайн хөдөлгүүрүүдэд ажиллагааны явцын   дүн шинжилгээ хийсэн. Энэхүү төслийн хүрээнд 20 цахилгаан хөдөлгүүр дээр орчин үеийн үл эвдэх сорилын  хоёр багаж  ашиглан доргионы хэмжилт хийсэн. Энэ хэмжилтээр тухайн хөдөлгүүрүүдийн  доргионы түвшин  зөвшөөрөгдөх хэмжээнд байна уу,  цаашлаад  холхивчны гэмтэл байгаа эсэхийг тодорхойлсон. Хэмжилтэд хамрагдсан хөдөлгүүрүүдийн ажиллагаа хэвийн, заримынх нь доргионы хэмжээ  хэтэрсэн байсан. Мөн хөдөлгүүрүүдийн халалтыг хэмжсэн. Ингээд нийт 3 хэмжилт хийгээд дүгнэлтээ Баяжуулах үйлдвэрт өгсөн. Тухайн тоног төхөөрөмжүүд дээр орчин үеийн оношилгооны арга, аргачлал, багаж хэрэгслийг ашиглаж хэмжилт туршилт хийснээрээ ажиллагааны явцад гэмтэл байгаа эсэхийг эрт оношлон, засварын ажлаа зөв төлөвлөх боломж олгож байгаагаараа төсөл ихээхэн ач холбогдолтой болсон. Төслийн  тайлан хамгаалалтад оролцсон ИТА-ууд манай төслийг үр дүнтэй сайн болсон гэж дүгнээд  оношилгооны арга аргачлалыг үйлдвэртээ нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай гэж үзсэн. 

Энэхүү төсөлд оюутнууд, хоёр лаборант оролцсон. Цаашлаад  энэ сэдвээр магистр, докторын эрдэм шинжилгээ, судалгааны ажил үргэлжлүүлэх боломжтой. Энэхүү хамтын ажиллагаа нь  их өгөөжтэй байсан. Өмнө нь цех хооронд төсөл хэрэгжүүлсэн нь ховорхон. Сургуулийн захиргаа, үйлдвэрийн удирдлагатай хамтран энэхүү төслийг эхлүүлсэн нь маш зөв гарц гэж бид сэтгэл ханамжтай байна. Цаашид оношилгооны арга зүй, хэмжилт туршилт хэрхэн хийх, хэмжүүрийн багаж тоног төхөөрөмжийг яаж ашиглаж байгаа талаар шаталсан сургалт явуулах хэрэгтэй гэж бид үзэж байна. 

Автомат салгууруудын  техникийн үзүүлэлт, туршилтын талаарх мэдээллийг гар утаснаасаа авна

     Ахлах багш С.БУДХҮҮ: Баяжуулах үйлдвэрийн нам хүчдэлийн автомат салгууруудыг шалгах, турших аргачлал боловсруулах судалгааны ажил  хийсэн.  Бид төслийн хүрээнд нэгд, Олон улсын цахилгаан техникийн комиссоос батлан гаргасан IEC 60947:2-2006 стандартын дагуу автомат салгуурыг шалгах, турших аргачлал боловсруулсан. Хоёрт, Автомат салгуур туршсан тухай одоо ашиглаж байгаа Цахилгаан цехийн Цахилгаан техникийн тусгай лабораторийн гаргасан протоколыг  сайжруулан дээрх  аргачлалд нийцсэн автомат салгуур туршсан тухай протоколыг шинээр боловсруулсан. Бид Олон улсын стандартын  дагуу 14 автомат салгуурыг туршиж, дөрвөн зүйлтэй зөвлөмж гаргасан. Нэгд, Олон улсын стандартын дагуу, заасан хугацаанд автомат салгуурыг турших. Автомат салгуурыг анх ашиглалтад орсон үед, түүнээс 1-2 жилийн дотор, цаашид гурван жил тутамд  турших. Хоёрт, ОУ-ын стандартад нийцсэн автомат салгуурыг турших протокол гаргах. Гуравт, Эрдэнэт үйлдвэр автомат салгуур турших лаборатори, иж бүрэн багажтай болох. Дөрөвт, орчин үеийн автомат салгуурт тохирсон  удирдлагын блок шалгадаг бага оврын багаж авах шаардлагатай. 

Мөн автомат салгууруудын техникийн үндсэн үзүүлэлт, туршилтын талаарх мэдээллийг харуулах QR  код унших гар утасны программ хийсэн. Үүнийгээ Бутлан тээвэрлэх хэсгийн автомат  салгууруудад туршилтын байдлаар байршуулсан. Ингэснээр  инженер техникийн ажилтан, цахилгаанчид гар утаснаасаа уг автомат салгуур хэзээ суурилагдсан, хэзээ туршигдсан, хэн  туршсан, үр дүн, дараа турших хугацаа  зэрэг бүх мэдээллийг авах юм.  Энэ бол манай судалгааны ажлын бас нэгэн ач холбогдол үр дүн. Төслийн ажлыг гүйцэтгэхэд хамтран ажилласан “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн ЭХМТТ-ийнхэн,  Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагааны болон Хангамж, Үйлчилгээ аж ахуйн албаны хамт олонд ЭХМТТ-ийн гэрээт багш, Техникийн ухааны доктор, ШУТИС-ийн хүндэт профессор Ш.Сүхээ, Баяжуулах үйлдвэрийн Эрчим зүйн албаны дарга, Ерөнхий инженерийн орлогч Ц.Намжилдорж, Тэргүүлэх эрчим зүйч Я.Мягмарсүрэн, Эрчим хүчний хэмнэлтийн инженер Ч.Батжаргал, Бутлан тээвэрлэх, Өөрөө нунтаглах, Нунтаглан баяжуулах хэсгийн инженер техникийн ажилчид, цахилгаанчид, Цахилгааны цехийн В.Анхбаяр даргатай Цахилгаан техникийн тусгай лабораторийн хамт олон,  Шугам сүлжээ, дэд станцын хэсгийн инженер Т.Артаг нарт  төслийн багийн өмнөөс талархсанаа илэрхийлье.

Я.Энхтуяа

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг
Г.ГАНБОЛД: Шинэ үйлдвэржилтийн байнгын хороо нь хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн бодлогыг тодорхойлно
Л.МӨНХБААТАР: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн баталгааг хангахад УИХ онцгой анхаарч ажиллана

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %