М.ОТГОН: Хаягдал өтгөрүүлж, цагаан тоос дарах технологийг ирэх оноос нэвтрүүлнэ

     Эрдэнэт үйлдвэрийн Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэс, Баяжуулах үйлдвэрийн дэргэдэх Цагаан тоос дарах алба хамтран цагаан тоосны дэгдэлтийн талбайд гурван төрлийн арга ашиглан, тоос дарж байна.  Тодруулбал, үйлдвэрлэлийн хаягдал булингыг дарагч бодистой барьцалдуулан талбайг норгох, тоос дарагч бодисыг тусгай зориулалтын техник ашиглан устай хольж, хуурайшилттай талбайд цацах, үйлдвэрлэлийн технологийн аргаар талбай норгох ажлыг тогтмол хийж байна. Ингэснээр цагаан тоосны дэгдэлтийн тохиолдол буурчээ. Өөрөөр хэлбэл, нэг жилд  40 гаруй тохиолдол гардаг байсан бол сүүлийн жилд 19 удаа цагаан тоос дэгдсэн тохиолдол бүртгэгдсэн байна. Түүнчлэн өмнө нь салхины хурд 5 м/сек хүрэхэд дэгдэлт үүсдэг байсан бол одоо салхины хурд 10 м/ секундээс дээш үед ч тоос дэгдэх үзэгдэл цөөрчээ. Энэ жилийн хувьд хүчтэй салхи ихтэй, 21 м/сек хүрсэн өдрүүд цөөнгүй байсан ч тоос дэгдэлтийн тохиолдол харьцангүй бага байжээ. Тоос дарах ажил үр дүнгээ өгч байгааг газар дээр нь өдөр тутам ажиллаж, хяналт тавьж байгаагийн хувьд хариуцлагатайгаар хэлье гэж Баяжуулах үйлдвэрийн дарга М.Отгон мэдээлэлдээ дурьдав.

     Эрдэнэт үйлдвэр сүүлийн жилд цагаан тоос дарах ажлын техник тоног төхөөрөмж болон химийн урвалж зэрэг зардалд нийт 1 тэрбум орчим төгрөг зарцуулжээ. Ирэх 1-2 жилд ч ийм хэмжээний зардал төлөвлөж, тоосны дэгдэлт дарах ажлаа үргэлжлүүлнэ. Харин цаашид технологийн шинэ шийдэл олж, цагаан тоосыг бүрэн дарах гарц олох чиглэлд илүү боловсронгуй бүтээн байгуулалтын төсөл хэрэгжүүлнэ гэдгийг мэргэжилтнүүд онцоллоо.   “Бид үйлдвэрлэлийн процессийн хаялтыг дандаа нэг талаас нь 4 улиралд хамаарахгүйгээр хийдэг болох үүднээс судалгааны хэд хэдэн ажлыг хийж байна. Өрөмдлөгийн ажлыг гадны мэргэжлийн институттэй хамтран гүйцэтгэсэн. Бид Хаягдлын аж ахуйд байгаа одоо байгаа 15-р даланг үргэлжлүүлээд, 16 дугаар даланг барихдаа 300-500 метр сунгаад барьчихвал элсэн талбайн хэмжээ багасна. Ингэснээр нэг талаасаа байнга булинга хаях боломж бүрдэх учраас цагаан тоос дэгдэлтийн хувь  үлэмж хэмжээгээр буурна. Түүнчлэн Канад улсын мэргэжилтнүүд манай үйлдвэрт хийсэн судалгааны ажил дээр үндэслэн Хаягдлын аж ахуйн төсөл боловсруулсан. Үүнд одоогийн ашиглаж байгаа технологиороо ажиллуулах, хаягдлыг өтгөрүүлэх, хаягдлыг хатууруулах гэсэн гурван технологийн шийдэл тусгагдсан байгаа. Эдгээрээс бид хаягдлыг өтгөрүүлж хаях нь манай нөхцөлд хамгийн оновчтой хувилбар гэж үзэж, сонгож авсан” гэж аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдөд шинэ технологи нэвтрүүлэх талаараа Баяжуулах үйлдвэрийн дарга мэдээлэл өгсөн. 

     Гадны орны туршлагаас харахад, сүүлийн үед хаягдлыг өтгөрүүлж хаях технологи  дэлхийн орнуудад нэлээд эрчимтэй нэвтэрч байгаа аж.  Эрдэнэт үйлдвэрийнхэн өндөр үр дүнтэй хаягдал өтгөрүүлэх төслийн ТЭЗҮ-г энэ ондоо багтаан хэлэлцэнэ.  Энэхүү төслийн хөрөнгө оруулалтын зардлыг 2022 оны төлөвлөгөөндөө тусгасан байна.  Ингэснээр төслийн хэрэгжилт ирэх онд эхэлж, 2024 оны эхний улиралд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.   

     Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн хаягдлаас үүсдэг элсний хуримтлал, түүнээс дэгддэг цагаан тоос тус үйлдвэрийн төдийгүй Эрдэнэт хотын тулгамдсан бэрхшээлийн нэг болсоор удаж байгаа хэдий ч үйлдвэрийн газрын зүгээс олон жилийн турш төрөл бүрийн арга хэмжээ байна. Тухайлбал Орхон аймагтай хамтран “Цагаан тоосны сөрөг нөлөөллийг бууруулах” дэд хөтөлбөр хэрэгжүүлж, үйлдвэрийн дэргэд Цагаан тоос дарах байнгын ажлын алба байгуулан, шинэ технологи туршиж эхэлсэн нь тодорхой ахицтай байгааг албаны эх сурвалж онцоллоо.

М.Балжинням
Фото Б.Баттөгс

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %